Нөхрүүд эхнэрээсээ юу нуудаг вэ?

Эрчүүд ч гэсэн заримдаа бүсгүйчүүдтэй ижил яг л "хаалттай ном" мэт нууцлаг болчихдог. Тиймээс ч эмэгтэй хүн нөхрийнхөө тухай бүхнийг мэддэггүй. Жишээ нь, гэрлэлтээс өмнөх харилцаа, цэнгээний газарт хэр их цаг, мөнгө үрсэн, гэр бүлийнхэн, найзуудын чинь тухай юу ярьдаг, мөн орон дотроо юу бодож байдгыг нь ч та сайн мэдэж чадахгүй шүү дээ... Гэхдээ энэ бүгдийг нууснаараа нөхөр тань худалч, өөдгүй хүн болчихгүй. Зарим үед бодит үнэнийг хэлээгүй байсан нь илүү дээр байх нь бий. Бид энэ удаагийн нийтлэлээрээ нөхөр тань танаас нууж болох 15 зүйлсийг сийрүүллээ.

Нөхрүүд эхнэрээсээ юу нуудаг вэ?

1 Хамт ажилладаг хүндээ татагдах

Хамт ажилладаг хүндээ татагдлаа гээд энэ чинь ертөнцийн төгсгөл биш шүү дээ. Ажлын газрынх нь хэн нэгэн хүн сэтгэл татах, сонирхол, яриа нийлэх гэх мэт зүйлс байж л байдаг. Хааяа ажлынхантайгаа өдрийн хоолонд орж, захирлыгаа хамтдаа муулах үе ч байна. Нөхөр чинь тэр болгонд ажлынхныхаа тухай, ажлын бүсгүйчүүдийнхээ тухай ярихгүй бол, санаагаа нэг их чилээх хэрэггүй. 

Хамт ажилладаг хүндээ татагдах

2 Найзуудтайгаа зугаалгаар яваад, юу хийсэн тухайгаа

Хөдөө, агаар салхинд гарах, загасчлах, тоглоом тоглох гэх зэргээр найзуудтайгаа хамт гадуур байх үедээ хэр их мөнгө үрсэн, хэнтэй юу ярьсан зэргээ танд бүгдийг нь тайлагнах албагүй шүү дээ. Мөн та эр нөхрөө мөнгө, санхүүгийн хувьд өөрөөсөө хэт хараат болгох гээд хэрэггүй.

Найзуудтайгаа зугаалгаар яваад, юу хийсэн тухайгаа

3 “Завгүй байна!” гэж хэлэх үедээ яг юу хийж байсан тухай

Заримдаа нөхөр рүүгээ залгах үед “завгүй байна, ажилтай байна” гэж хэлээд утсаа тасалчихдаг үе бий. Харин дараа нь та тухайн үед яг юу хийж байсан талаар нь асуухад тэр хариулахгүй ч байж магад... Тэр хэн нэгэнтэй сонирхолтой сэдвээр ярилцаж байсан, чухал уулзалттай байсан, бие нь тавгүйрхсэн гэх мэт олон янзын шалтгаантай байж болох юм. 

“Завгүй байна!” гэж хэлэх үедээ яг юу хийж байсан тухай

4 Хуучин найз охиныхоо тухай мэдэх

Цахим ертөнц бидэнд маш их мэдээллийн урсгалыг нээж өгсөн. Хүссэн үедээ, хүссэн хүнээ хайж олохын тулд орчин үед "Фэйсбүүк" байхад л хангалттай болжээ. Харин нөхөр тань аль хэдийн салчихсан найз охиныхоо тухай мэдээллийг ч үүнээс хайсан байж магадгүй. Хайр дурлалын харилцаа, ялангуяа анхны хайрууд хэзээ ч мартагддаггүй гэдэг дээ. Магадгүй тэр зүгээр л өмнөх найз охиноо яаж амьдарч байгаа, хэнтэй гэрлэсэн, хуримын даашинзтай ямар харагдаж байгаа зэргийг нь сонирхсон байж болох юм.

Хуучин найз охиныхоо тухай мэдэх

5 Таны таргалалтын тухай юу гэж боддог тухай

Гуя, бэлхүүс, гараараа таргалах бол эмэгтэй хүн бүрийн л санааг чилээдэг асуудлуудын нэг байсаар ирсэн. Төгс биетэй загвар өмсөгчдийн биед хүртэл өө байж л байдаг. Харин нөхөр тань таныг бага зэрэг жин нэмснийг мэдсэн ч таргалсан байна шүү, гэж хэлэх нь юу л бол...Харин та үүнд гомдох хэрэггүй. Тэр зүгээр л урмыг тань бодоод энэ төрлийн зүйлийг хэлэхгүй яваа.

Таны таргалалтын тухай юу гэж боддог тухай

6 Өөрийгөө хайрлах

Заримдаа өөрийнхөө биеийн аль нэг хэсгийг хайрлах, өөрийнхөө зургийг авах гэх мэт үйлдлийг эрчүүд гаргадаг ч түүнийгээ тэр бүр эхнэртээ хэлдэггүй. Эсвэл бүр гаж гэмээр үйлдлүүдийг ч хийж болно. Учир нь эр хүн бүрт хааяа ч гэсэн иймэрхүү хүсэл төрдөг гэдгийг эхнэрүүд нь ойлгож, хүлээж авах хэрэгтэй.

Өөрийгөө хайрлах

7 Ярианаас чинь залхах

Дөнгөж гэрлэсэн хосуудын хувьд бүх л зүйл нь романтик, бие биенийхээ хийж буй бүх үйлдэл, хэлж буй үг бүрт нь дурлаж амьдардаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр бие биенээсээ уйдаж, сонсох бүрт яруу байдаг эмэгтэй хүний яриа нь үглэх мэт санагдана.

Жишээ нь, тэр таны ярьж байсан зарим зүйлийг мартсан байвал яриаг тань анзаараагүй, тухайн үед ярианаас тань залхсан гэсэн үг юм. Гэхдээ эрчүүд “яриа чинь уйтгартай” байна гэж шууд хэлэх нь юу л бол... Харин бүсгүй та энэ үед мэдрэмжтэй байж үглэж, яншихаа хязгаарлах хэрэгтэй. 

Ярианаас чинь залхах

8 Сексээс уйдах

Гэрлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа эрчүүд эхнэртэйгээ хийдэг нэгэн хэвийн сексээс залхаж эхэлдэг. Учир нь тэр оронд дотор юу болох, хэрхэн өрнөх, яаж төгсөхийг бүгдийг нь мэдэж байгаа шүү дээ. Гэвч нөхөр тань мөн л үүнийгээ ил гаргаж хэлэхгүй. Харин бүсгүй та заримдаа шинэ зүйлийг туршиж үзэж, хэвшмэл нэг хэв маягийг эвдэхийг хичээгээрэй.

Сексээс уйдах

9 “Хэрвээ ингэсэн бол...”

  • Хэрвээ би эхнэртэйгээ гэрлээгүй байсан бол, хэрвээ би өмнөх найз охинтойгоо гэрлэсэн бол, хэрвээ би дуучин эсвэл улс төрч болох мөрөөдлөө биелүүлсэн бол, хэрвээ би сугалаанд их хэмжээний мөнгө хожсон бол яах байсан бол? Гэх мэтчилэн хүн бүрт л одоо байгаа амьдралаасаа арай өөр зүйлийг бодож, мөрөөдөх үе байдаг шүү дээ. Энэ бүхнийг бүгдийг нь эхнэртэйгээ ярьж, хөөрөлдөнө гэдэг боломжгүй зүйл юм.

“Хэрвээ ингэсэн бол...”

10 Таныг анх уулзаж байсан үеэсээ өөрчлөгдсөнийг

Цаг хугацааны эсрэг эмэгтэй хүн хангалттай тэмцэж чадахгүй байх нь бий. Хуримаа хийж, хүүхэд гарган, гэртээ суугаад эхлэхээр эмэгтэй хүмүүс аяндаа л өөрчлөгддөг. Таргалж, үрчлээ сууж, нүүрээ өмнөх шигээ будахаа больж, хайнга хувцаслаж ч эхэлнэ. Гэхдээ тэглээ гээд нөхөр тань таныг царай муутай болсон, биедээ анхаарахаа больсон гэх мэт гомдоох үгийг хэлэхгүй. Учир нь тэр таны зүрх сэтгэл, хайр халамжинд чинь л дурласан шүү дээ. 

Таныг анх уулзаж байсан үеэсээ өөрчлөгдсөнийг

11 Гэр бүлийнхний чинь талаар сэтгэл дотроо юу гэж боддог тухай

Бүх л хүмүүсийн хувьд хуримаа хийсний дараа гэнэт л маш том гэр бүл, хамаатан садан, ах дүүтэй болох нь эвгүй санагддаг. Заримдаа тэдгээр хүмүүсийн ярьж, хийж буй зүйлс, хачирхалтай зуршил, уламжлалуудаас нь залхаж, үзэн ядах үе ч гарна. Гэхдээ л нөхөр тань энэ бүхнийг сэтгэл дотроо л хадгалах болно. Учир нь тэр өөр гэр бүлд өссөн, бас эхнэртээ хайртай болохоор тэр шүү дээ. 

Гэр бүлийнхний чинь талаар сэтгэл дотроо юу гэж боддог тухай

12 Өөр нэгэн бүсгүйг дур булаам гэж боддог

Тэр гэрлэсэн гэдэг нь түүний нүд ганцхан таныг харах ёстой гэсэн үг биш. Таны нөхөр өөр бүсгүйчүүдийг харж бүр тэднийг дур булаам гэж бодож байж ч болно. Тэр тантай гэрлэхээсээ өмнө өөр нэгэн бүсгүйг дур булаам гэж бодож байгаад гэрлэснийхээ дараа гэнэтхэн тэр бодлоо өөрчилнө гэсэн үг биш. 
Хамгийн гол нь нөхөр тань тэднийг дур булаам гэж боддогийг, тэдэнд сэтгэл зүрхээрээ татагддаг хэмээн ойлгох нь өрөөсгөл юм. Энгийн нэг бодол, бие физиологын хувьд татагдах хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Мэдээж таны нөхөр хамт алхаж байхдаа тэр дур булаам гээд л хуруугаараа заагаад явахгүй. Тиймээс хэн нэгнийг зүгээр л дур булаам гэж боддог гэдгийг нь үгүйсгэх хэрэггүй. 

Өөр нэгэн бүсгүйг дур булаам гэж боддог

13 “Би зүгээр” гэж хэлэхдээ тэдний тархинд юу болдог вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд “Би зүгээр” гэж хэлэхдээ ихэвчлэн эсрэг утгаараа юу ч хэвийн биш байгааг илтгэдэг. Эрчүүд ч мөн адил энэ үгийг хэлэхдээ ихэвчлэн таагүй мэдрэмжтэй байдаг байна. 
Тэд энэ үгийг хэлэхдээ хүсч байгаа зүйлс нь ихэвчлэн олон янз байдаг. Маргааны дараа бол тэр энэ үгийг ихэвчлэн ууртай байхдаа хэлэх нь бий. Харин эмэгтэйгээсээ болоод цаг товлосон үйл ажиллагаанд хоцорвол танд урам хугарах болно. Харин зарим үед тэр зүгээр л өлсөж байж болох юм. Гэхдээ та яагаад ингэж хэлэв гэдгийг дотроо ургуулан бодолгүй түүнээс энэ тухай нь асуух хэрэгтэй. Тэр  яагаад уурласнаа хэлэх хэрэгтэй шүү дээ. 

“Би зүгээр” гэж хэлэхдээ тэдний тархинд юу болдог вэ?

14 Тиймээ, тэр салалтын тухай ч бодож үзсэн

Тэр танаас салах тухай бодож л байсан байх. Гэхдээ та үүнд огтхон ч гайхах хэрэггүй. Учир нь тэр салалтын талаарх бодолдоо юу төсөөлснийг та мэдэхгүй шүү дээ. 
Магадгүй та хоёрын ширүүн маргаан, бие биетэйгээ үг солилгүй хэдэн өдөр болоход энэ талаар бодож үзсэн нь лавтай. 
Хоорондоо үг солиогүй байх үед эрчүүд “Хэрвээ ...” гэсэн төсөөлөлдөө автан маш их зүйлсийг ургуулан боддог. Ингэж бодож төсөөллөө гээд шууд бодит амьдралд биелэлээ олохгүй ч энэ нь хэдийд ч сонголтын байдлаар оршин тогтносоор байх болно. 

Тиймээ, тэр салалтын тухай ч бодож үзсэн

15 Таны нөхөр танаас юу ч нуудаггүй гэж үү?

Нууцгүй хүн гэж байдаггүй. Хэрэв тэр танаас юу ч нуудаггүй гэж байгаа бол, тэр нууцуудаа танаас нуудаг гэсэн үг.  Толгой чинь эргэж байгаа байх гэхдээ л тэр танаас юу ч нуудаггүй гэвэл худал болох биз. 
Хосууд бие биенийхээ тухай бүгдийг мэддэг гэж боддог ч үнэндээ үгүй юм. 50 жил хамт амьдарсан эхнэр нөхөр хоёр ч бие биенийхээ бүх зүйлийг мэдэх боломжгүй. Тэд бие биенээ энэ дэлхий дээрх хэнээс ч илүү сайн мэддэг байж болох ч аль алинд нь нууц бий гэдгийг баттай хэлье. 
Зарим зүйлийг зөвхөн найзууддаа хэлдэг ч тодорхой бүлэг хүмүүсийн хүрээлэл дунд огт ярьдаггүй. Үүнтэй адил та гэр бүлийн хүнийхээ итгэл найдварыг хадгалахын тулд түүнд зарим зүйлийг хэлэлгүй үлдээгээрэй. Гэхдээ энэ нь амьдралд өөрчлөлт оруулах том зүйлс байж болохгүй гэдгийг санах хэрэгтэй.

Таны нөхөр танаас юу ч нуудаггүй гэж үү?

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()