Монгол банкнаас зохион байгуулсан аянд Худалдаа, хөгжлийн банк тэргүүллээ

2017-07-28, 08:45
2,527

Монголбанкнаас иргэд, байгууллага, олон нийт, тэр дундаа Монголын арилжааны банкуудын дунд “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг 2017 оны 5-р сарын 02-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулсан.

Монгол банкнаас зохион байгуулсан аянд Худалдаа, хөгжлийн банк тэргүүллээ

Энэхүү аяны зорилго нь олон нийтийн дунд Үндэсний мөнгөн тэмдэгтийг зүй зохистой хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомж, заавар журмыг таниулахад оршиж байгаа юм.

2 сарын турш үргэлжилсэн тус аяны дүнг дүгнэхдээ арилжааны банкуудын олон нийтийн сувгуудаар явуулсан сурталчилгаа, салбар тооцооны төвүүдийн идэвх оролцоо, ажлын тайлан, төсөв төлөвлөгөөний биелэлтийг үндэслэсэн ба ХХБанкыг ТЭРГҮҮН байранд шалгарууллаа. Шагналыг 2017 оны 07-р сарын 26-нд Монголбанкны байранд гардуулан өгөхдөө ХХБанкыг Үндэсний мөнгөн тэмдэгт Төгрөгийг зүй зохистой хэрэглэх соёлыг иргэд, олон нийтэд хэвшүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан оролцсоныг цохон хэллээ.

Үндэсний мөнгөн тэмдэгтээ эрхэмлэн дээдлэе!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.