Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхэд жирийн хүүхдээс юугаараа ялгаатай байдаг вэ?

Ээж болно гэдэг амаргүй хэрэг. Харин "кесерово" буюу манайхны хэлж заншсанаар "хийсвэр" хагалгаа хийлгэсэн ээжүүд чухам юуг даван туулдаг юм бол? Мөн тус аргаар төрсөн хүүхдүүд бусдаас юугаараа ялгаатай байдаг, хагалгааг ямар үед хийдэг, үүний дараа биед ямар шинж тэмдгүүд илэрдэг тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхэд жирийн хүүхдээс юугаараа ялгаатай байдаг вэ?

1 Ямар тохиолдолд хийсвэр хагалгааг хийдэг вэ?

Хойд Америкд нийт төрөлтийн 32.3 хувь, Европд нийт төрөлтийн 25 хувь, Азид нийт төрөлтийн 19.5 хувь, Африкд нийт төрөлтийн 7.4 хувийг хийсвэр төрөлт эзэлж байна. 

Харин чухам ямар үед хийсвэр хагалгааг хийдэг болохыг танд дуулгая.

1. Төрөх явцад умайн хөндий, бэлэг эрхтний эд эсийн бүтэц өөрчлөгдөхөд механик саатлууд бий болох аж. Тус механик саатлаас улбаалж, хийсвэр хагалгаа хийх шаардлагатай болдог. 

2. Ураг буруу байрлалтай байгаа тохиолдолд заавал хийсвэр хагалгаа хийлгэх хэрэгтэй. Учир нь энэ нөхцөлд эх өөрөөрөө төрөх гэж оролдсоноор ургийн болоод өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж байдаг.

3. Урд нь олон удаа төрснөөр умайн хана нимгэрсэн, өмнөх хийсвэр хагалгааны сорвиороо задрахыг завдсан тохиолдолд яаралтай хийсвэр хагалгаанд орохыг зөвлөдөг. Жирэмсний үед эход тогтмол харуулснаар умай дахь сорвийн төлөв байдлыг тодорхойлох боломжтой. Умайн хананы булчин хэвийн аньж эдгэрсэн үед задрах аюул үүсэхгүй.

4. Эх ХДХВ-ийн халдвартай, Гепатит С вирустай тохиолдолд өөрөөрөө төрөхийг хориглодог байна. 

Ямар тохиолдолд хийсвэр хагалгааг хийдэг вэ?

5. Хэвийн үед хүүхэд төрөөд, амьсгалж эхэлсний дараа эхэс салах ёстой байдаг. Үүнээс өмнө хүүхэд нь эхсээр дамжин хүйсэнд хүрдэг, эхийн цусан дахь хүчил төрөгчөөр амьсгалдаг. Харин эхэс нь түрүүлж салвал, ураг амьсгалах боломжгүй болдог тул яаралтай хийсвэр хагалгаа хийх шаардлагатай. Нөгөө талаас эхэс түрүүлж салах нь цус алдалтанд хүргэдэг тул эхийн амь насанд ч аюултай.

6. Үтрээ орчимдоо ямар нэгэн сорвитой байгаа нөхцөлд, хийсвэр хагалгаа хийлгэхийг зөвлөдөг байна. Учир нь хэт их дүлэлт өгснөөр сорви задарч, цаашлаад олон асуудал гарах аюултай. 

7. Ургийн толгой буруу байрлалтай байгаа тохиолдолд, эмч нар эх болон гэр бүлийнхэнтэй зөвлөлдөж, хийсвэр хагалгаа хийлгэх санал тавьдаг байна. Тухайн тохиолдолд өөрөөрөө төрнө гэдэг бүтэхгүй бөгөөд эх болон урагт аль алинд нь сөрөг нөлөө ихтэй аж. 

8. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн системтэй холбоо хамааралгүй бусад эд эрхтнүүд үрэвссэн өвдсөн тохиолдолд хийсвэр хагалгаа хийлгэснээр, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бие махбодид өөрчлөлт гарч мэднэ.

Хийсвэр хагалгаанд орох шаардлагатай болсон нөхцөл байдлууд:

  • Умайн цус алдалт
  • "Эклампси" буюу "хүнд хэлбэрийн жирэмсний хожуу хордлогын таталт"
  • Хярзан урагдах
  • Ургийн аюулгүй бус байдал
  • Цохилж байгаа хүйг алдах (Ургийн хүй нь ургаасаа богино буюу жижиг хэмжээтэй байх)
  • Төрөлт түргэсгэх оролдлого амжилтгүй болсон
  • Ургийн хэмжээ эхийн аарцагтай харьцуулахад хэт том байх
  • Эхийн клиник үхэл
  • Төрөх явцад хүндрэл үүсч, эхийн бие муудах зэрэг тохиолдолд хийсвэр буюу кесэр хагалгааг хийж, ургийг аюулгүй гаргаж авдаг байна. 

2 Хийсвэрээр төрсөн хүүхдүүд бусдаас юугаараа ялгаатай вэ?

Халдварт өвчин тусах

Эхийн хэвлийд байгаа хүүхэд ямар ч аюулгүй, ариутгагдсан байдаг. Харин хүүхэд төрсний дараа төрөл бүрийн нян, халдварыг биедээ хуримтлуулах нөхцөл бүрддэг аж. Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүд "стафилококк" гэх бактерийг биедээ шингээж, халдварт өвчин тусч, "астма" өвчтэй болох магадлал харьцангуй өндөр байдаг. 

Дархлаа сулрах

Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүд бусад хүүхдийг бодвол дархлаа муутай байх нь бий. Мөн тэдний амьсгалын замын систем, анхны амьсгал оройтох эсвэл наркозын сөрөг гаж нөлөө илэрч болно.

Биеийн хөгжил дутуу, сул 

Яаралтай хийсвэр хийх буюу эхийн бие төрөхөд бүрэн бэлтгэгдээгүй байхад хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлөх асуудлыг энд ярьж болно. Гэхдээ энэ тохиолдолд эрсдэл нэмэгдэх тухай яригдахаас бус 100 хувь нөлөөлнө гэсэн үг биш ажээ.

Хийсвэрээр төрсөн хүүхдүүд бусдаас юугаараа ялгаатай вэ?

3 Хямсаа юу, вакуум уу?

Байгалийн арга буюу эхийн хэвлийгээс дүлэлтийн тусламжтайгаар төрсөн хүүхдүүдэд нэг аюул тулгардаг байна. Ихэнх тохиолдолд, хүүхдийг гаргаж авахын тулд хямсаа эсвэл вакум арга хэрэглэдэг. Харин заримдаа тус багаж нь хүүхдийг гэмтээх аюултай байдаг болохыг мартаж болохгүй. Мэдээж эх барих эмч чадварлаг, туршлагатай нэгэн бол айх аюулгүй аж.

Харин "кесар" буюу "хийсвэр мэс засал" нь эрүүл мэндийн зорилгоор хийгддэг бөгөөд өөрөөрөө төрж чадахгүй бүсгүйчүүд тус аргыг сонгоход хүргэдэг байна. Энэ нь харьцангуй хурдан болж өнгөрч, төрөхийн өвдөлтийг мэдрүүлэхгүй ч гэлээ, төрсний дараа маш их асаргаа сувилгаа шаардагдаж, хүндрэл үүсэх нь бий.

Хямсаа юу, вакуум уу?

4 Хийсвэр хагалгааны явц

Тус хагалгааг хийхдээ хэвлийн доод хэсэг, давсагны дээд хэсгийг нээж, хүүхдийг гаргаж авдаг байна. Дараа нь хэвлийг буцааж оёж, хэвийн байдалд оруулахыг хичээдэг. Мэдээж хагалгааны дараа, мэдээ алдуулагчийн үйлчлэх хугацаа дууссаны дараа хийсвэрээр төрсөн бүсгүйчүүд асар их өвдөлт, тухгүй байдлыг мэдэрч, зовлон гээчийг өөрсдийн биеэр амсдаг байна.  

Кесерово хагалгааны үед зөвхөн хүүхэд төрчихлөө гээд аюул осол үгүй болдоггүй ажээ. Мэдээ алдуулагч бодис эхийн биеэс бүрэн гадагшлах хүртэл хагалгаа амжилттай болсон эсэхийг хэлэх аргагүй байдаг. Гэхдээ хүмүүс ихэвчлэн "хийсвэр" хагалгааны үеэр ээжүүд сэрүүн байдгийг мэддэггүй. Тэд өвдөлт мэдрэхгүй боловч сэрүүн байдаг бөгөөд бие доторх бүхий л хөдөлгөөнийг мэдэрч байдаг. Мэдээж таагүй мэдрэмж хэдий ч, хүүхдээ төрүүлэхийн тулд ээжүүд маань үүнийг тэвчихээс өөр аргагүй болдог билээ. 

Хүүхэд төрмөгцөө ээжийнхээ бүхэл дэлхий ертөнц болж хувирдаг. Ээжүүд хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлага бүрийг биелүүлнэ. Үүнд маш их хүч хөдөлмөр, тэвчээр шаардагдах нь гарцаагүй. Тэгвэл ээжүүд маань энэ бүхнийг өвчин зовуурьтай хийдэг гээд бодоод үз дээ? Ямар ч хагалгаа хийлгэсний дараах өвчин, шаналгаа, сөрөг нөлөө "хийсвэр"-ийн дараа илэрдэг. Хичнээн өвдөж зовиуртай байлаа ч гэсэн хажуудаа унтах үрээ хараад, хэцүү бүхнийг шүд зуун тэвчиж, хүндхэн өдрүүдийг даван туулдаг аж.

Хийсвэр хагалгааны явц

Юу даван туулж, бяцхан үрсээ энгэртээ тэвэрснийг нь сануулах сорвитой бүсгүйчүүдэд алга ташин баяр хүргэхээс өөр аргагүй. Тиймээс ээжүүд минь энэ гайхалтай тэмдгээрээ бахархаж яваарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()