Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид

Улс орныг удирдахын тулд эв найрамдал гэхээсээ илүү дарангуйллын аргыг хэрэглэж эмх цэгц, дэг журмыг тогтоосон хүмүүсийг бид "харгис" хэмээн цоллодог. Энэ нь ч аргагүй билээ. Хүний санаанд оромгүй харгис хэрцгий үйлдлүүдийг сэтгэл зүрхгүй мэт үйлддэг хүмүүстэй нэгэн үед хамтдаа амьдраагүй нь бидний аз байж ч мэдэх юм. Ийнхүү бид та бүхэндээ хамгийн харгис хэмээх тодотголтой дэлхийд нэрээ дуурсгасан хүмүүсийг танилцуулъя.

Түүхэн дэх хамгийн харгис удирдагчид

1 Калигула (Caligula)

МЭ 37-41 онуудад Ромын эзэнт гүрнийг удирдаж явсан Калигула нь өөрийгөө бурхан хэмээж, улс орноо захирч эхэлсэн даруйдаа 160,000 амьтдаар тахил өргөж, хачирхалтай зүйлс хийж эхэлсэн байдаг. Түүний ертөнцийг харах жигтэй үзлээс болж, гэм зэмгүй олон амьтад, хүмүүс алтан амиараа хохирч, тамлуулж байжээ. Тэрээр зугаацах гэсэндээ хүмүүсийг тамлан зовоож, тарчлаан хөнөөдөг байсан төдийгүй энэ байдал нь даамжирснаар хүмүүс түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хэмээн үзэх болсон байдаг. Калигулагийн хобби нь хүний махаар амьтан хооллож, тэдний хоорондын тэмцэл, амьд үлдэхийн төлөө хэрхэн хичээж байгааг харах байсан аж. 

Калигула (Caligula)

2 Максимилен Робеспьер (Maximilien Robespierre)

Францын хувьсгалч, улс төрч Максимилен Робеспьер нь нэр хүнд, хүч чадлын төлөө тэс өөр нэгэн болон хувирч, олон хүний аминд хүрсэн билээ. Угтаа бол тэрээр эрх чөлөө, шударга ёсны төлөө тулалдаж, тэмцэж явсан боловч, замаасаа гажиж, хүйтэн сэтгэлт, шунахай нэгэн болж хувирсан юм. Тэрээр "Терроризмын дэглэм" хэмээн алдаршсан цаазаар авах ажиллагаанд өөрийн найз нөхөд, эгэл жирийн хүмүүсийг хамруулан, нийтдээ 40,000 хүний аминд хүрсэн байдаг. Ердөө л эрх мэдлийг олж авах гэсэндээ гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрч байсан түүнийг өнөө хэр нь үзэн ядах хүмүүс цөөнгүй билээ. 

Максимилен Робеспьер (Maximilien Robespierre)

3 Томас Де Торкүемада (Tomas De Torquemada)

Хайр итгэл дээр суурилсан шашин, хүний аминд хүрэх зэрэг нүглээс хол байж, хүнийг ариусгадаг хэмээн онолоор тайлбарладаг. Харин шашны төлөө амьдарч ирсэн, номлогч Торкүемада гэх эр нь 1438-1498 онуудад Испанийн байцаан шийтгэх газарт ажиллаж байсан бөгөөд Католик шашинт хүмүүсийг барьж тамлан зовоодог байв. Хэрэв тухайн хүн азтай бол шууд үхнэ, харин азгүй бол аймшигт тамлалыг хүртэж, шархаа дийлэлгүй амиа алддаг байжээ. Ялангуяа Еврей хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр хөнөөж, аймшигтайгаар яргалан тамладаг байсан гэдэг. Тэрээр хүн хөнөөж таашаал авдаг байсан төдийгүй шашин номын мөр хөөж, хүмүүст энэрэнгүй сэтгэлийг сургадаг байсан гэдэг. Тийм байсан хэрнээ олон мянган хүний аминд хүрсэн түүнийг харгис, сэтгэцийн эмгэгтэй хэмээн нэрлэхээс өөр аргагүйд хүрнэ. 

Томас Де Торкүемада (Tomas De Torquemada)

4 Эзэн хаан Хирохито (Hirohito)

1926-1989 онуудад Японы эзэнт гүрнийг захирч байсан Хирохито нь Дэлхийн Хоёрдугаар Дайны үед тэнхлэгийнхний талд нэгдэж, дайнд оролцсон билээ. Тэрээр төр барих хугацаандаа маш олон дайн тулааныг өдөөж, олон мянган хүнийг зовлонгийн ангал руу түлхсэн байдаг. Тэрээр Хятадын Нанжин хот руу дайрах тушаал буулгаж, 300,000 хүний аминд хүрэхийн зэрэгцээ 200,000 бүсгүйг цэргүүдээрээ хүчирхийлүүлсэн гэх аймшигт тоо баримт бий. Мөн Нанжин хотод амьд үлдсэн хүмүүсийг дотор зарсхийж, нуруугаар хүйт даахуйц аймшигтайгаар хөнөөсөн байдаг. Хирохито нь төр барих хугацаандаа Японы цэргийн хүчийг 10 сая болгон зузаатгаж, Солонгос, Вьетнам, Хятад гэхчлэн маш олон Азийн улс орнуудын ард иргэдийг хөнөөж, алтан аминд нь хүрсэн билээ. Эцэст нь тэрээр 1989 онд хорт хавдрын улмаас нас барсан юм. 

Эзэн хаан Хирохито (Hirohito)

5 Иозеф Менгеле (Josef Mengele)

Үхлийн сахиусан тэнгэр хэмээгддэг Доктор Иозеф Менгеле нь Нацист Германы хорих лагерт ажиллаж, аймшигт туршилтыг явуулдаг байжээ. Тэрээр дайнд хэрэг болох химийн зэвсэг гаргаж авахын тулд хоригдлуудаас сонгож аваад, тэдэн дээр туршилт хийж, олон хүний аминд хүрсэн юм. Мөн тэрээр хорих лагерт ихэр хүмүүс ирмэгц шууд л туршилтын туулай болгож, ямар ч өвчин намдаагчгүйгээр хагалгаанд оруулж, эд эрхтнийг нь шинжилж үздэг байжээ. Хэрэв ихрүүдийн нэг нь түрүүлж нас барвал нөгөө ихрийг нь үг дуугүй шууд хөнөөдөг байв. Үүнээс гадна тэрээр дөнгөж төрсөн хүүхэд эхийнхээ хөхийг амлахгүйгээр хэр удаан тэсэхийг шалгаж, эхийнх нь хөхийг төмөр утсаар ороож, аймшигт яргалалаа явуулж байсан гэдэг. Тэрээр нийтдээ 3,000 гаруй ихэр хүүхдийг туршилтандаа хамруулсан ч, ердөө 200 нь амьд гарсан байдаг. Харин дайн дуусах үеэр Менгеле Зөвлөлтийнхөнд баригдалгүй оргож чадсан ч, 1985 онд Өмнөд Америк улсад нас барсан ажээ.

Иозеф Менгеле (Josef Mengele)

6 Атилла хаан

Хүннү гүрний агуу удирдагч тэрээр төрсөн ахыгаа хөнөөж, хаан суудалд сууж байв. Тухайн үед Ром улсыг хөл доороо сөгдүүлж, дэлхий нийтийг айдаст автуулж байсан Атилла хаан олон мянган хүний амийг авч, ард иргэдтэйгээ ч чанд хатуу харьцдаг байсан гэдэг. Тиймдээ ч түүнийг харгис, хэрцгий нэгэн байсан гэж үздэг байна. Тэрээр хүссэн бүсгүйгээ өөрийн эхнэр болгодог байсан төдийгүй нэгэн удаа шинэхэн гэргийтэй болж, хуримын анхны шөнөө өнгөрүүлж байхдаа, хамраас нь цус алдаж, амьсгал хураасан байдаг. 

Атилла хаан

7 Элизабет Батсори (Elizabeth Bathory)

Түүхэн дэх хамгийн харгис хүмүүсийн тоонд багтсан цор ганц эмэгтэйг танд танилцуулъя. Элизабет Батсори нь хамгийн аймшигтай цуврал алуурчдын нэг бөгөөд цус сорогч Дракулагийн түүхээс урам зориг авч, хэргүүдээ үйлддэг байжээ. Тэрээр шинэхэн цус нь түүнийг улам бүр залуужуулна гэж итгэдэг байсан бөгөөд 650 онгон охины цусыг авч, үүндээ хэвтэж, арьсаа толигор болгодог байсан аж. Нэрт алуурчин нь охидыг нууц хонгилд байлгаж, тамлан зовоохын зэрэгцээ, яаж амь тавьж байгааг нь өөрийн нүдээр харж таашаал авдаг байсан гэнэ. Харин тэрээр гадаад төрх, арьсандаа огт санаа зовохгүй байсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. 

Элизабет Батсори (Elizabeth Bathory)

8 Талат Паша (Talat Pasha)

Туркийн дотоод хэргийн сайд, Армений геноцидийг зохион байгуулагч Талат Паша нь 1915 онд Армений ард иргэдийг газрын хөрснөөс арчиж хаях шийдвэр гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна. Нийт 2.5 сая Армен хүмүүсийн 1.5 сая хүн нь амиа алдаж, их хядлага болсон бөгөөд тэднийг буудаж, өлсгөж, зодох гэхчлэн төрөл бүрийн аргаар хөнөөсөн байдаг. Харин 1921 онд Арменийн алан хядагчдын бүлэглэл Талатыг хөнөөж, энх тайвныг авчирсан билээ. 

Талат Паша (Talat Pasha)

9 Неро (Nero)

Ромын эзэнт гүрний удирдагч Неро нь МЭ 54-68 онд хаан ширээнд заларчээ. Түүнийг Ромын эзэнт гүрний сүйрэлд өөрийн хувь нэмрийг оруулсан гэж үздэг бөгөөд аймшигт түймэр гарч, Ромын 13 дүүргийн ердөө 3 нь бүтэн үлдсэн гэдэг билээ. Тус хэрэгт Нерон буруутгагдаж байсан төдийгүй өөрийн буруугаа гэмгүй хүмүүс рүү булзайж, олон хүнийг дүүжилж хөнөөсөн байдаг. Мөн тэрээр өөрт таалагдаагүй хүн бүхнийг тамлаж алахын зэрэгцээ махаар нь өлсгөлөн араатан амьтдыг хооллодог байв. Сүүлдээ тэрээр өөрийгөө хүрээлсэн хүмүүсийг нэг нэгээр нь ангуучилж, гэр бүлийнхнээ хүртэл алсан бөгөөд хамгийн сүүлд амиа хорлож, бүх муу муухай зүйлсийг цэглэсэн байдаг. 

Неро (Nero)

10 Догшин Иван

Догшин Иван нэрээр түүхэнд мөнхөрсөн тэрбээр 1533-1584 онд Оросыг удирдаж байжээ. 1570 онд Польш улсыг эзлэхээр төлөвлөн, Новгород хотын элитүүдийн итгэлийг хүлээн дайнд гарсан ба түүний удирдсан арми 1 сарын 2-нд Польшийг эзэлжээ. Иваны цэргүүд дайралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдээр  хотын эргэн тойронд хана барьсан аж. Мөн 1581 онд Иван жирэмсэн бэрээ задгай хувцас өмссөн хэмээн зодсоноос болж, хүүхэд нь эндсэн байдаг.

Догшин Иван

11 Адольф Гитлер (Adolf Hitler)

Фашист Германы удирдагч тэрээр Гуравдугаар Рейх хэмээх нэрийн дор дарангуйллыг бий болгож хэдэн сая хүний амиар наадаж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дэлхийн 2-р дайныг өдөөж, үүний улмаар 55 сая хүн амиа алдсан гэх тоо баримт байдаг билээ. Еврейчүүдийг нэг нүдээрээ ч үздэггүй байсан тэрээр тэднийг үй олноор нь хоморголон устгадаг байсан тухай дунд сургуулийн түүхийн номон дээр хүртэл гардаг. 

Адольф Гитлер (Adolf Hitler)

12 Пол Пот (Pol Pot)

1975 оноос де фактог тэргүүлж 1976-1979 онд Камбожийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан нэгэн билээ. Түүний манлайллын үед, хотын оршин суугчдыг хүчээр нүүлгэн шилжүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлжээ. Боолын хөдөлмөрийн үр дүнд хоол тэжээлийн дутагдал, эмнэлгийн дутуу үйлчилгээний улмаас 2 сая гаруй иргэн нас барсан байдаг. Түүний дэглэмээр хөрөнгөтнүүдийг, боловсролтой иргэдийг ялган тусгаарлаж, аллагын талбай гэх газар олноор нь цаазаар авч нийтэд нь булшилсан гэдэг. Галт зэвсгээ хэмнэхийн тулд цаазаар авах ялыг голчлон алх, сүх, хүрз, хурц хулс ашигладаг байжээ. 

Пол Пот (Pol Pot)

13 Иосиф Сталин (Joseph Stalin)

ЗХУ-ын удирдагч байсан тэрээр 1936-1938 оны хооронд “Их Цэвэрлэгээ” гэх нэрийдлээр үй олон хүнийг бүрэлгэжээ. Удирдагч гэхээсээ илүүтэй дарангуйлагч хэмээх цолыг хүртэж байсан тэрээр ард иргэдийнхээ юу идэж, уухыг хүртэл зааж зааварлаж, эрхэндээ байлгадаг байсан гэдэг. 1955 онд нас барах хүртэл ЗХУ бүхэлдээ түүний эрхэнд ба түүний удирдлагын үеүүдэд нас барсан хүний тоо 10-60 саяд хүрч байжээ.

Иосиф Сталин (Joseph Stalin)

14 Иди Амин Дада (Idi Amin Dada)

Уганда улсын ерөнхийлөгч байсан Иди Амин Дада нь 1971- 1979 оны хооронд цэргийн захирагч хэмээх албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Уганда улсаас бүх Энэтхэгчүүдийг хөөн гаргаж, маш олон хүмүүсийг дүүжилж, үүнийгээ олон нийтийн мэдээллэх хэрэгслээр дамжуулан, хүмүүст хүргэж байсан юм. Мөн Иди Амин Дада нь шашин шүтлэгтэй хүмүүс, эмч нар, багш нар, хуульчид, уран бүтээлч, цагдаа нарыг толгой дарааллан устгаж, амьдаар нь шатааж, улс оронд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Харин ард иргэд нь бусад гадны орнуудаас тусламж хүсч аймшигт яргалан тамлагч, дарангуйлагчийг зайлуулж өгөхийг хүссэнээр, Уганда улсад амар тайван эргэж ирсэн юм. Иди Амин Дада нь нийтдээ 40,000 гаруй гэмгүй хүмүүсийг хөнөөж, эхнэрээ ч мөн өөрийн гараар амийг нь тасласан байдаг. Тус хэргээс үүдэж, түүнийг нутаг заан хөөж явуулан, Саудын Араб руу илгээсэн бөгөөд тэрээр 2003 онд нас барсан аж. 

Иди Амин Дада (Idi Amin Dada)

15 Влад Тепес (Vlad Tepes)

Влад Тепес нь хүмүүсийг тамлан хөнөөдөг байсан гэдгээрээ алдартай нэгэн билээ. Түүний бусдыг тамлах дуртай арга нь мохоо хутгаар бүх биеийг нь сийчиж, ямар их өвдөлт мэдэрч байгааг нь харах аж. Тэр хэзээ ч хурц иртэй хутга хэрэглэж байгаагүй гэх бөгөөд аажим аажмаар хүмүүсийг тамлаж, удаанаар хөнөөх дуртай байсан гэдэг. Үүнээс гадна Влад хүмүүсийн эрхтэнг тасалж аван, өөрийн цуглуулгандаа нэмдэг байсан гэх бөгөөд тоо томшгүй олон хүнийг тамлаж хөнөөсөн аж. Хожим түүний түүхээс сэдэвлэн Дракула буюу цус сорогчийн яриа үүссэн гэдэг.

Влад Тепес (Vlad Tepes)

Танд эдгээрийн хэн нь илүү харгис санагдаж байна вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()