1
Түргэн хоол идэхэд тохиромжтой цаг гэж бий
Түргэн хоолны газарт хооллох хамгийн тохиромжтой цаг бол 11:00 - 13-00 болон 18:00 - 20:00 цаг юм. Мэдээж тухайн цагуудад хоосон ширээ олно гэдэг тун бэрх ч гэлээ, та хамгийн амттай, шинэхэн хоол идэхийг хүсвэл, яг тухайн цагуудад түргэн хоолны газрыг зорих хэрэгтэй. Учир нь тус цагуудад тэд хоолоо шинээр бэлтгэх бөгөөд танд халаасан бургер, тахиа өгч, ходоодыг тань өвтгөхгүй юм.
2
Давсгүй шарсан төмс захиалах хэрэгтэй
Хэрвээ та шарсан төмс идэх дуртай бол, захиалга өгөхдөө "давсгүй шарсан төмс" авъя гэж хэлээрэй. Ингэснээр та шинэхэн, амттай төмс идэх боломж бүрдэх юм. Учир нь түргэн хоолны газрын ажилчид шарсан төмсөндөө давс цацаж, удаан хадгалах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд төмсөө гаргасан даруйдаа шууд давсалж, хадгалдаг. Харин давсгүй төмс захиалснаар, та зөвхөн өөртөө зориулж, төмс шаруулж, шинийг идэх боломж үүснэ.
3
Гал тогооноос гарах үнэр бол маркетингийн нэг хэсэг
Түргэн хоолны газрын хажуугаар өнгөрөх төдийд л махны тансаг үнэр хамар цоргиож, хоол идэх дур хүслийг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш бөгөөд түргэн хоолны газрын маркетингийн нэг хэсэг юм. Ихэнх хоолны газрууд гал тогооны өрөөний арын хаалгаа онгойлгож, хажуугаар өнгөрөх хүмүүсийн хоол идэх хүслийг өдөөж, борлуулалтаа нэмэгдүүлдэг байна.
4
Кола цайнаас хямдхан байдгийн шалтгаан
Ихэнх түргэн хоолны газруудад кола нь цайнаас хямдхан байдаг болохыг та анзаарч байсан уу? Энэ нь тус газрын бас нэгэн маркетинг бөгөөд хүмүүсийг кола сонгоход хүргэж байгаа арга юм. Харин кола ууснаар, тухайн хүний хоол шингэж, ахин юм идэх хүсэл төрдөг аж. Ингэснээр тухайн түргэн хоолны газрын борлуулалт нэмэгдэж, ашиг нь өснө.
5
Шарсан төмсөнд 19 орц багтдаг
Таны амтлан иддэг шарсан төмсөнд 20 гаруй төрлийн орц багтдаг болохыг та мэдэх үү? Мэдээж гол бүтээгдэхүүн нь төмс бөгөөд үлдсэн 18 орцонд тос, амтлагч, хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд багтдаг байна. Харин эдгээр олон төрлийн амтлагч, нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биед төдийлөн сайнаар нөлөөлөлхгүй бөгөөд үргэлж идсэнээр, сөрөг нөлөө үзүүлэх аюултай билээ.
6
Өглөө эрт түргэн хоолны газар очих хэрэггүй
Та өглөө эртлэн босч, түргэн хоолны газрыг зорих хэрэггүй. Учир нь тус газрын ажилчид хүчтэй химийн бодисоор тоног төхөөрөмжүүдээ угааж цэвэрлэдэг бөгөөд үүндээ хоолоо бэлтгэснээр, хамгийн түрүүнд ирсэн үйлчлүүлэгчид бага зэрэг химийн хольцтой бүтээгдэхүүн иддэг гэсэн үг юм. Иймд та түргэн хоолны газрыг дөнгөж хаалгаа нээсний дараа очиж, эхний үйлчлүүлэгч нь болох хэрэггүй аж.
7
Улам бүр нэмэгдэх илчлэгийн хэмжээ
Бидний идэх дуртай түргэн хоолны илчлэг буюу калори улам бүр нэмэгдэж байна. Өнөөдөр таны идэж байгаа бяслагтай бургер нь 80-аад онд хийгдэж байсан бургерээс 75 хувиар илүү их хэмжээний илчлэгийг агуулж байна гэвэл та итгэх үү? Мөн 20-30 жилийн өмнө шарсан төмс нь одоогийнхоос 2 дахин бага хэмжээний калори агуулж байжээ.
8
Сүүтэй шейкэнд агуулагдах их хэмжээний сахар
Түргэн хоолны газарт хамгийн түгээмэл худалдаалагддаг бүтээгдэхүүний нэг бол сүүтэй шейк билээ. Харин үүнд их хэмжээний сахар агуулагддаг бөгөөд бидний эрүүл мэндэд заналхийлдэг байна. Хүн өдөрт 25-50 гр сахарыг биед хуримтлуулах ёстой байдаг бол, нэг аяга сүүтэй шейкинд 80 гр сахар агуулагддаг аж.
9
Барьж идэх илүү амттай
Та урьд нь түргэн хоолны газруудад яагаад сэрээ, хутга өгдөггүй юм бол хэмээн гайхаж байсан уу? Хариулт нь: Хүн хоолоо гараараа барьж идэхдээ илүү тухтай, амттай санагддаг аж. Ингэснээр ахин хоол идэх дур хүсэл нэмэгдэх бөгөөд энэ хэрээр тухайн газрын борлуулалт өсөх болно.
10
Ундааны машин хамгийн бохир байдаг
Ундааны автомат машин нь тухайн газрын хамгийн бохир хэсэг хэмээгддэг байна. Учир нь үүнийг угааж цэвэрлэхэд тун бэрх тул, бүрэн гүйцэт цэвэрлэж чаддаггүй аж. Ингэснээр ундааны машинд төрөл бүрийн бактер, микроб , хөгц үржих нөхцөл бүрдэж, бохирддог байна. Харин та тэндээс ундаа авч, амтархан уудаг гээд боддоо...