1
Зуун настын шүүс
Олон төрлийн витаминыг өөртөө агуулсан зуун наст ургамал нь үрэвслийг анагаах үйлчилгээтэй байдаг. Мөн энэ нь арьсан дээрх язралтыг бүдэг болгож, арилгадаг байна. Та язарсан хэсэгтээ зуун настын цэвэр шүүсийг түрхэж, 10 минутын дараа угаахад хангалттай. Тус аргыг хэрэглэснээр, богино хугацаанд язралт арилах болно.
2
Элсэн чихэр
Та элсэн чихрийг байгалийн гаралтай скраб болгон хэрэглэж, язралтаас салаарай. 1 цайны халбага бор сахарыг бүйлсний тостой хольж, асуудалтай хэсэгтээ түрхэж, хатаагаарай. Дараа нь усанд орж, биеэ угаана. Энэхүү аргыг нэг сарын турш, өдөр бүхэн хэрэглэснээр, гайхалтай үр дүнд хүрэх болно.
3
Касторын тос
Касторын тос нь язралтыг арилгахаас гадна үрчлээсийг бууруулж, нөсөө толбыг бүдгэрүүлэх тустай бүтээгдэхүүн юм. Багахан хэмжээтэй тосыг язарсан хэсэгтээ түрхэж, хүнсний скочоор боогоорой. Хэрэв боломжтой бол тухайн хэсэгтээ халуун жин тавибал, үр дүнгээ илүү үзүүлэх болно. 20 минутын дараа, скочоо авч, шүршүүрт орох хэрэгтэй.
4
Цайны модны тос
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй цайны модны тосны тусламжтайгаар батга, язралт зэрэг гоо сайхныг гундаадаг асуудлаас хялбархан салж болох юм. Бага зэрэг цайны модны тосыг кокосын тостой хольж, асуудалтай хэсэгтээ түрхээрэй. 10 минутын дараа сайтар угаахад хангалттай.
5
Дасгал хөдөлгөөн
Хэрвээ таны өгзөг язарсан бол тус хэсгийн булчинг чангалах дасгал болох "скуат" буюу суулт, харин гэдэс язарсан бол хэвлийн булчин чангалах планк дасгалыг хийж байгаарай. Эдгээр нь таны арьсыг чангалж, язралтыг давхар арилгах болно. Мөн арьсаа чангалахын тулд бассейнд явж болох юм.
6
Нимбэгний шүүс
Шинэхэн нимбэг нь арьсыг цайруулж, язралтыг арилгах үйлчилгээтэй. Тус жимсэнд агуулагдах хүчил нь арьсыг гуужуулж, шинэ арьсыг төлжүүлэх бөгөөд язралтыг бүдэгсгэж, цаашлаад арилгана. Та нэг ширхэг нимбэгийг голоор нь хувааж, арьсаа үрээрэй. 15 минутын дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.
7
Царгас ургамал
Царгас хэмээх олон наст өвслөг ургамлыг ашиглаж, язралтаас ангижраарай. Та царгасны нунтгийг, балжин гарам цэцгийн тостой хольж, зуурах хэрэгтэй. Үүнийгээ язралттай хэсэгтээ түрхэж хэрэглэх бөгөөд өдөрт 3 удаа түрхэж байгаарай. Царгас ургамал нь Е болон К витаминаар баялаг бөгөөд арьсыг эрүүлжүүлж, цэвэрлэдэг.
8
Төмс
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг төмс нь маш олон төрлийн витамин болон эрдэс бодисыг агуулдаг билээ. Та түүхий төмсийг зүсч, язралттай хэсэгтээ тавьж, 10 минутын дараа аваарай. Энэхүү арга нь таныг язралтаас салахад туслах болно.
9
Оливын тос
Их хэмжээний антиоксидантыг өөртөө аргуулсан оливын тос нь арьсны үрэвслийг богино хугацаанд эмчилж, хэвийн байдалд оруулдаг билээ. Харин та бага зэрэг халаасан оливын тосыг арьсандаа түрхэж, 30 минутын дараа угааж арилгах хэрэгтэй. Ингэснээр язралт бага багаар бүдгэрч, аажимдаа арилах аж.
10
Кокоаны тос
Өдөрт 2 удаа кокоаны тосыг язралттай хэсэгтээ түрхэж байгаарай. 3 сарын дараа гэхэд үр дүнгээ үзүүлж, таны язралт ор мөргүй алга болсон байна.
11
Өндөгний цагаан
Өндөгний цагаан нь уураг, амин дэмээр баялаг бөгөөд арьсыг чангалж, язралтыг арилгадаг байна. Та асуудалтай хэсэгтээ өндөгний цагааныг түрхэж, 15 минутын дараа бүлээн усаар угаахад хангалттай юм.
12
Ус
Хангалттай хэмжээний ус уухгүй байгаа тохиолдолд үрчлээс үүсч, язралт улам бүр гүнзгий болдог. Тиймээс та хамгийн түрүүнд их хэмжээний ус ууж, арьсаа чийгшүүлж байх шаардлагатай юм. Өдөрт 8-10 стакан ус ууж, биеэ эрүүлжүүлээрэй.
Та эдгээрээс өөр язралт арилгах арга мэдэх бол бидэнтэй хуваалцаарай!