1
Зүүд мөн эсэхийг тодорхойлох
Та зүүдэндээ гэрэл асаах гээд үзээрэй. Хэрэв та үнэхээр зүүдэлж байвал, гэрэл асахгүй. Харин асаж байвал бодит амьдрал гэж ойлгоорой.
Хэрвээ гэрэл асаах боломжгүй байвал, гараа ойртуулж харж болох юм. Таны гар, бие бүхэлдээ жирэлзэж, бүдэг харагдаж байвал, үүнийг зүүд гэж ойлгоорой. Мөн зүүдэнд тань харагдаж байгаа зүйлсийг сайтар ажиглах хэрэгтэй. Тэдгээр зүйлс бүрэлзэж, тодорхой харагдахгүй бол зүүд байх аж.
Ингээд ямартай ч тухайн болж байгаа зүйлс зүүд мөн эсэхийг тодорхойлох шаардлагатай.
2
Нүдээ аньж, нээх
Энэ нь хамгийн үр дүнтэй арга юм. Та хар дарж зүүдэлж байгаа мөн үүнийгээ зүүд гэдгийг мэдэж байвал, нүдээ маш хурдтай аньж, нээхийг хичээгээрэй. Хэрэв та үүнийг хийж чадвал, аймшигт хар дарсан зүүднээсээ амархан сэрэх болно.
3
Тайван, гүнзгий амьсгалах
Биднийг унтаж байхад, тархи булчингуудад биеийг сэргээж болохгүй гэх мэдээллийг дамжуулдаг байна. Тиймдээ ч зүүднээсээ сэрэх тун бэрх байдаг аж.
Харин зүүднээс сэрэхийн тулд та эхлээд тайван амьсгалахыг хичээгээрэй. Энэ бол зүүд гэдгийг өөртөө хэлж, аль болох гүнзгий хэрнээ тайван амьсгалах хэрэгтэй. Дараа нь гарын хуруунуудаа хөдөлгөхийн хичээгээрэй. Ингэснээр хар дарсан, аймшигт зүүд замхарч, та тайван унтаж чадна.
4
Зүүдэнд үзэгдэх араатны нүд рүү хар
Хэрвээ та үргэлж хар дарж, муухай зүүд зүүдэлдэг бол унтахынхаа өмнө цаасан дээр гэгээлэг зүйлсийг бичиж, эерэг энергиэр өөрийгөө цэнэглэж байгаарай.
Мөн зүүдэнд тань араатан, мангас үзэгдвэл, түүний нүд рүү харахыг хичээгээрэй. Тэгж чадвал таны айдас алга болж, хар дарсан зүүднээс сэрэх болно.
Үргэлж нэг зүүдээ зүүдэлж, хэн нэгнээс зугтаж байгаагаар өөрийгөө төсөөлдөг бол, нэг удаа зугтахаа болиод, хөөж байгаа хүнийгээ хараад, зогсохыг хичээгээрэй. Энэ мэтчилэн айж байгаа зүйлтэйгээ нүүр тулснаар, та тайван унтаж чаддаг болох юм.
Танд амжилт хүсье!