1
Үтрээний мөөгөнцөр гэж юу вэ?
Судалгаанаас үзэхэд, нийт эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралын туршид дор хаяж нэг удаа мөөгөнцрийн халдвараар өвчилдөг байна. Мөөгөнцрийн халдвар нь тийм ч хүнд өвчин биш гэлээ, эмчлэхгүй удсанаар, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, асуудал үүсгэдэг аж.
Эмэгтэй хүний үтрээнд бага хэмжээний мөөгөнцөр амьдарч байдаг. Харин энэ нь өсч, улам бүр ихэссэнээр, сөрөг шинж тэмдэг илэрч, өвчилдөг аж. Үтрээнд "лактозакиллас" гэх баткер үржиж, ихэссэний улмаас үтрээний мөөгөнцөр гэх өвчин үүсдэг байна.
2
Илрэх шинж тэмдэг:
Мөөгөнцрийн халдварын үед:
- Үтрээ орчим загатнах
- Халуу оргих, улайх
- Секс хийх, бие засах үед хөндүүрлэх
- Эвгүй үнэртэй, шингэн зүйл доошоогоо их хэмжээгээр гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Шалтгаан:
- Антибиотикийн хэт их хэрэглээ
- Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн
- Буруу хооллолт, их хэмжээний чихэр хэрэглэсэн
- Дааврын тэнцвэргүй байдал
- Стресс бухимдал
- Нойгүйдэл
- Ядаргаа зэргээс үүдэж, үтрээний мөөгөнцөртэй болдог байна.
3
Хэрхэн сэргийлэх вэ?
- Уураг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, эрүүл амьдралын дэглэмийг баримтлаарай.
- Цусан дахь сахарын хэмжээгээ хянаж, тогтвортой байлгахыг хичээгээрэй. Энэ нь таныг үтрээний мөөгөнцөртэй болохоос сэргийлнэ..
- Хэрэгцээгүй нөхцөлд антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй.
- Сексийн үед хамгаалалт хэрэглэж, ариун цэврээ сахиарай.
Үтрээний мөөгөнцрийн эмчилгээ:
Үтрээний мөөгөнцрийг эмчлэх эм тарианууд олон байдаг. Гэхдээ та заавал эм авч уун, мөнгөө гарздахын оронд гэрийн нөхцөлд хялбархан эмчилж болох юм.
4
Кокосын тосоор үтрээний мөөгөнцрийг эмчлэх
Үтрээний мөөгөнцрийг эмчлэхэд хамгийн тустай бүтээгдэхүүн бол кокосын тос юм.
Та өдөр тутамдаа кокосын тосыг хэрэглэж, хэвшээрэй. Өдөрт 2-5 цайны халбага кокосын тосыг хоол хүнсэндээ хэрэглэх шаардлагатай.
- Хоол хийхдээ ашигладаг тосныхоо оронд кокосын тосыг хэрэглэх
- Өглөөний овъёостой цай, кофендоо 1 цайны халбага кокосын тос хийх
- Кокосын тосыг үтрээ орчимдоо түрхэх гэх мэтээр өдөр тутамдаа хэрэглээрэй.
Кокосын тосыг хэрхэн түрхэх вэ?:
- Асуудалтай хэсгээ сайтар угааж цэвэрлэнэ.
- Дараа нь кокосын тосноос цэвэрхэн хөвөнд шингээж, үтрээгээ арчих хэрэгтэй.
- Тус аргыг өдөрт 2-3 удаа хэрэглээрэй.
5
Кокосын тосоор үтрээгээ угаах
Мөн та кокосын тосноос, 3-4 хоолны халбагыг бүлээн усанд хийж, бэлтгээрэй. Үүндээ үтрээгээ угааж цэвэрлэнэ. Өдөр бүр энэхүү аргыг хэрэглэж, мөөгөнцрөөс салах боломжтой. Үүнээс гадна, тампоныг кокосын тосонд дүрсний дараа, үтрээндээ байрлуулж, эмчилж болно. Кокосын тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул, мөөгөнцрийг богино хугацаанд эмчлэх аж.
6
Капсултай кокосын тосыг уух
Капсултай кокосын тосыг хэрэглэж, үтрээний мөөгөнцрийг хянах боломжтой. Өдөрт 2-3 каспулыг ууж байгаарай. Таны бие капсулыг хайлуулчих тул санаагаа чилээх шаардлагагүй юм.
Кокосын тосны ашиг тус:
Кокосын тос нь эмэгтэй хүний гоо сайхан төдийгүй эрүүл мэндэд маш тустай бүтээгдэхүүн юм. Энэхүү тосоор нүүрээ арчиж, гэрэлтсэн толигор болгож болохоос гадна, үсэндээ түрхэж гэмтлийг эмчилнэ. Мөн бактерийн эсрэг үйлчилгээтэй тул мөөгөнцрийг эмчилж, төрөл бүрийн аюулт өвчнөөс таныг сэргийлж, эрүүл энх байлгах аж. Нэмж хэлэхэд кокосын тос нь дархлааны системийг сайжруулдаг тул, таны эрүүл энхийн манаанд бат зогсож чадна.
Та кокосын тосыг томоохон супермаркетууд болон эмийн сангаас худалдан авах боломжтой.