Нүүр будах хамгийн ер бусын 10 арга

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнтэй харагдах, хүчирхэг биеэ даасан байдал нь арьс арчилгаа, нүүр будалттай салшгүй холбоотой билээ. Охид бүсгүйчүүд нүүр будгийн хэрэгсэл худалдаж авах гэж багагүй мөнгө болон цаг хугацааг зарцуулдаг. Харин бид таны мөнгийг хэмнэхийн зэрэгцээ гоо үзэсгэлэнг тань тодотгох энгийн хэрнээ, хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Нүүр будах хамгийн ер бусын 10 арга

1 Өө дарагчийн оронд уруулын будаг хэрэглэх

Та өө дарагчийн оронд уруулын будгийг ашиглаж болно гэдгийг мэдэх үү? Уруулын будаг нь нүдний дор үүссэн цагирган хар хүрээг сайн дарж чаддаг юм. Та эхлээд уруулын будгаа нүдний дор, хамрын үзүүр гэхчлэн өө дарах шаардлагатай газрууддаа түрхээрэй. Дараа нь тухайн газрууддаа крем түрхэж, пролоноор сайтар тараахад хангалттай юм. 

Өө дарагчийн оронд уруулын будаг хэрэглэх

2 Уруулын бальзамыг үсний тос болгох

Хэрэв таны үс хуурайшиж, хугарч унаад байвал, уруулын бальзамыг зурагт үзүүлсэнтэй адил түрхэж хэрэглэж болно. Гэхдээ хэтрүүлж түрхэж болохгүй анхаараарай.

Уруулын бальзамыг үсний тос болгох

3 Уруулын бальзамыг хөмсөгний гелен будаг болгох

Хэрэв та хөмсгөө арчилж, улам бүр цэвэрхэн атлаа үзэсгэлэнтэй харагдуулахыг хүсдэг бол уруулын бальзамыг хэрэглээд үзээрэй. Нэг ёсондоо хөмсөгний гелен будагнаас татгалзахад уруулын бальзам танд хэрэг болно. Эхлээд энгийн хуурай будгаар хөмсгөө будна. Дараа нь уруулын бальзамнаас хөмсөгний сойтгонд түрхэж, хөмсгөө тарааж, хөнгөн самнаарай. Ингэснээр таны хөмсөгний будаг сайн тогтож, яг л гелэн будгаар будсан мэт болох аж. 

Уруулын бальзамыг хөмсөгний гелен будаг болгох

4 Нүдний тениэр хумсаа будах

Та хэрэглэдэггүй нүдний тениэ хумсны будаг болгож ашиглаарай. Тениэ нунтаглаж, саванд хийнэ. Үүн дээрээ хумсны будаг арилгагч шингэн хийж, хутгаарай. Таны бэлтгэсэн будаг нэлээн шингэн буюу яг л хумсны будаг шиг байх ёстой. Одоо харин бэлтгэсэн будгаараа хумсаа будаад үзээрэй. 

Нүдний тениэр хумсаа будах

5 Контурын оронд нүдний тень хэрэглэх

Та төрөл бүрийн өнгийн контурыг дэлгүүрээс худалдаж авах шаардлагагүй болжээ. Харин үүний оронд нүдний тенийг хувиргаж, контур болгон ашиглаарай. Тениэ нунтаглаж, дээр нь эссэнс хийж хутгана. Үүнээсээ багахан хэмжээтэйг багсандаа түрхэж, контур зурах хэрэгтэй. 

Контурын оронд нүдний тень хэрэглэх

6 Сормуусны будгийг контур болгох

Хэрэв таны контур дууссан бол, сормуусны будагны тусламжтайгаар нүдээ будаж болно. Нарийн үстэй багс сонгож, үүндээ сормуусны будагнаас түрхэж, нүдэндээ контур зураарай. 

Сормуусны будгийг контур болгох

7 Нүдний тениэр уруулын будаг хийх

Танд хэрэглэдэггүй хэрнээ хадгалаад л байдаг, тод өнгийн нүдний тень байдаг юм биш биз. Тэгвэл анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ өөрийн гараар хүссэн өнгийнхөө уруулын будгийг хэрхэн хялбар аргаар хийж болохыг зааж өгье. Үүний тулд та хэрэглэдэггүй нүдний тенийг халбаган дээр бага зэргийг үйрүүлж, түүн дээрээ бага зэрэг вазелин эсвэл тэжээлийн тос холиорой. Ингээд л бэлэн боллоо. 

Нүдний тениэр уруулын будаг хийх

8 Гялалзсан уруулын будгийг матте болгох

Та хоёр гурван уруулын будаг худалдан авч, мөнгөө үрэх шаардлагагүй юм. Ердөө л гялалзсан уруудын будгийг хэрхэн матте болгох аргыг мэддэг байхад хангалттай юм. Уруулаа будсаны дараа нимгэн салфетки тавьж, хуурай энгэсэгтэй багсаар уруулаа үрээрэй. 

Гялалзсан уруулын будгийг матте болгох

9 Хуурай энгэсэгийг крем болгох

Хуурай энгэсэгийг крем болгох хялбар аргыг танд зааж өгье. Та эхлээд хуурай энгэсэгээ нунтаглаж бэлтгэнэ. Үүнийгээ эфирийн тос, нүүрний шингэн тостой хольж хэрэглэдэг байна. Та 2:1 харьцаатай нүүрний тос болон нунтаг энгэсэгийг хольж, дээр нь 2 дусал эфирийн тос хийж хутгаарай. Үүнийгээ саванд хийж хадгалаад, крем болгож түрхэх юм. 

Хуурай энгэсэгийг крем болгох

10 Нүдний тенийн оронд гялалзуулагч хэрэглэх

Та нүдээ будахдаа заавал олон давхар тень түрхэх шаардлагагүй. Үүний оронд ердөө л гялалзуулагчийг хэрэглэхэд хангалттай юм. Нүдэндээ үүнийг түрхэснээр, нэмэлтээр саа түрхэх хэрэггүй болох бөгөөд таны цагийг хэмнэнэ. 

Нүдний тенийн оронд гялалзуулагч хэрэглэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()