1
Пластик жинсэн өмд
Угтаа бол жинсэн өмдийг жинсэн материалаар хийдэг. Гэтэл пластик материалаар хийсэн, жинсэн өмд нь өнөөдөр трэнд болж, дэлхийн супер одуудын өдөр тутмын гоёл болж хувираад байгаа аж. Сонин содон бүхэн моодонд ордог болсон өнөө цагт, энэ нь эрхгүй хүмүүсийн анхаарлыг татаад байгаа билээ.
2
Бие барьсан даашинз
Нарийн бэлхүүс, өргөн таазтай бүсгүйчүүд хүн бүхний харцыг эрхгүй булааж, хажуугаар өнгөрөхөд эргэж харахгүй байхын аргагүй болгодог билээ. Харин тэрхүү сайхан биеэ бариу даашинзаар улам бүр тодотгох нь трэнд болоод байна. Бие барьсан, бариу даашинз өмссөн эмэгтэй хүн бүхэн үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан харагдаж чаддаг. Хамгийн гол нь тус төрлийн даашинзтай эмэгтэй өөртөө илүү итгэлтэй болж, хараа дээгүүр, нуруу цэх алхдаг билээ. Иймд бүсгүй та ч бас зарим үед халуухан, бариу даашиз өмсөж, эмэгтэйлэг төрхөө илүүтэй тодотгож байгаарай.
3
Цагаан футволк
Илүү дутуу зүйлгүй, цэвэрхэн цагаан футволкыг сонгож өмсөх охидын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ нь таныг эгэл даруу атлаа, цэвэрхэн харагдуулах бөгөөд ямар ч төрлийн хувцас дээр сайхан зохиж харагддаг. Худалдаж авахад ч мөн, олон зүйлс бодож, загварыг нь харах шаардлагагүй тул, харьцангуй хялбар байх аж.
4
Томдсон хувцас
Томдсон, нэвсгэр цамцыг өмсөж, өөрийн имижээ бүрдүүлэх боломжтой. Тус төрлийн хувцаслалт нь энэ зун залуу охидын дунд трэнд болсон бөгөөд танд дор хаяж нэг ширхэг томдсон цамц байгаа гэдэгт итгэлтэй байна.
5
Мөр гарсан цамц
Тэгш сайхан мөрөө ил гаргаж, бусдын нүдийг хужирлах сайхан биш гэж үү? Зуны өдрүүдэд таны гоо үзэсгэлэнг тодотгох мөр гарсан цамцыг заавал авч өмсөөрэй. Энэ зуны тухайд мөрөө гаргасан цамц өмсөх нь хамгийн дэгжин, загварлаг хувцаслалтанд тооцогдож, эрчүүдийн харцыг эрхгүй булааж байгаа билээ.
6
Уранхай жинс болон торон трико
Энэ зуны хамгийн их хүн хамруулсан, анхаарал татсан трэнд бол яахын аргагүй уранхай жинс болон торон триконы хослол билээ. Загварын мэдрэмж сайтай, дэгжин гэгддэг охид бүр тус хувцсаар гоёж, өөрсдийн зургаа цахим сүлжээгээр цацаж, илүү олон охидод энэхүү хувцаслалтаа сурталчлан, таниулсан юм. Тиймдээ ч тус төрлийн хувцсыг өмсөх охидын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа юм.
7
Хуниастай цамц
Хуниастай, дугуй захтай цамц бол эрхэмсэг, дэгжин байдлыг илтгэдэг. Энэхүү хувцас нь таныг улам бүр дур булаам, эмэгтэйлэг болгож харагдуулах төдийгүй хажуугаар өнгөрөх хүн бүрт загварын мэдрэмжийг тань гайхуулна.
8
Богино цээживч
Гоолиг бэлхүүстэй охидын тэргүүн сонголт болсон, богино загвартай цээживч нь таныг халуухан, дур булаам харагдуулдаг. Эмэгтэйлэг төрхийг илүүтэй тодотгож, эрчүүдийн харцыг булаах тус хувцаслалт нь ихэвчлэн чанга, нарийн бэлхүүстэй охидод илүү сайхан зохиж, гоо үзэсгэлэнг нь тодотгодог билээ. Сүүлийн жилүүдэд тус хувцаслалт нь маш хурдацтай трэнд болж, хүн бүхний өмсөх дуртай хувцас болж, хувирсан юм.
9
Цагаан пүүз
Ямар ч хувцаслалтанд тохирох цагаан пүүз нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байдаг. Энэ нь хөлд амар байх төдийгүй өдөр тутмын хувцаслалтын гол хэрэглээ болдог билээ. Харин хэзээ ч моодноос гарахгүй тус пүүз нь 2017 оны зун ч трэнд хэвээр байна.
10
Мөнгөлөг хувцас
Мөнгөлөг өнгийн, чимэглэл ихтэй даашинз, юбка тэр бүү хэл цүнх, юбка, пүүз гутал нь эмэгтэйлэг байдлыг тодотгох төдийгүй дэгжин төрхийг илтгэнэ. 80-аад онд трэнд болж байсан тус хувцаслалт энэ жил эргэн ирж, бүсгүйчүүдийг шуугиулж байна.Та үүнийг өдөр тутамдаа болон үдэшлэг цэнгүүн, найз нөхдийн уулзалтанд өмсөж болно.
11
Ягаан өнгийн хувцас
Энэ зун трэнд болж байгаа хувцаслалтын нэгд ягаан өнгийн хувцас зүй ёсоор багтана. Эмэгтэйлэг, зөөлөн даруу байдлыг илтгэх тус өнгөтэй хувцас нь ямар ч бүсгүйд сайхан зохиж, гоо үзэсгэлэнг нь улам бүр тодотгох нь гарцаагүй. Магадгүй та ч бас яг одоо зөөлөн ягаан өнгийн хувцастай сууж байж ч мэднэ. Үгүй бол хувцасны шүүгээнд тань тус өнгийн хувцас хэдэн ширхэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
12
Цэцгэн хээтэй даашинз
Зуны улиралыг өнгө ялдам цэцэгсгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Харин та өнгө өнгийн цэцэг, навчийг өөртөө шигтгэсэн, үзэмж сайтай, дэгжин даашинзаар гоёж, өөлөх зүйлгүй төрхийг бүрдүүлээрэй. Энэ зун цэцгэн хээтэй, богино даашинзууд охидын дунд трэнд болж, гоо төрхийг нь улам бүр чимсээр байгаа билээ.
13
Үдээстэй цамц
Цээжин хэсэг нь онгорхой боловч, үдээсээр халхалсан, халуухан загвартай цамцнуудыг сүүлийн үед эмэгтэй хүн бүр өмсөх болжээ. Биеийг улам дур булаам болгож, эрчүүдийн харцыг унагах тус загварын цамц нь эрэлт өндөртэй байгаа юм.
14
Цамцтай хослуулсан даашинз
Нимгэн торон цамц, эсвэл цагаан футволкны гадуур өмсөж болохуйц, нарийн мөртэй даашинз танд ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна. Загварлаг, халуухан байдлыг илтгэх энэхүү хувцаслалт нь маш эрчтэйгээр охидын дунд тархаж, өмсөх дуртай хувцас нь болж хувирсан билээ.
15
Зузаан ултай гутал
Энэ зун трэнд болж хувцаснуудын нэг бол яахын аргагүй зузаан ултай гутал билээ. Таныг өндөр, бас дээр нь дэгжин харагдуулах тус гутлыг өмсдөггүй, өмсөж байгаагүй хүмүүс гэж тун ч цөөхөн болов уу? Хэрэв та загварын өндөр мэдрэмжтэй харагдахыг хүсч байвал, энэхүү гутлыг сонгож өмсөөрэй.