1
Алмаз хэлбэртэй нүүр
Алмаз хэлбэртэй нүүрний эрүү болон духны урт ижил байх бөгөөд хацрын яс нь том байдаг.
Тус хэлбэрийн нүүртэй хүмүүс аливааг зохион байгуулах чадвартай бөгөөд тууштай зан чанартай байна. Түүнчлэн бүх зүйлд анхаарлаа хандуулж, шинэ зүйлсийг санаачлах авьяас чадвартай аж. Тэд бусадтай ярилцахдаа маш оновчтой үгсийг хэлэх бөгөөд хэт их ярихыг хүсдэггүй зан чанартай. Үүний оронд үйлдлээрээ үзүүлэхийг илүүд үздэг төдийгүй бусдад хорон муу, хатуу үгсийг хэлэхээс эмээдэг байна. Учир нь тэд үгээр хүнийг алж болно гэдгийг тун сайн мэднэ.
Алмаз хэлбэрийн нүүртэй хүмүүст богино үс тийм ч сайхан зохихгүй.
Алмаз хэлбэрийн нүүртэй алдартнуудад: Софи Лорен, Элизабет Хёрли, Тэйлор Свифт болон Мег Райан нар багтана.
2
Зууван хэлбэртэй нүүр
Урт эрүү, өргөн шанаатай байх бөгөөд бүхэлдээ урт нүүртэй харагдана.
Зууван хэлбэрийн нүүртэй хүмүүс өөрсдийн зорилгоо сайтар ухамсарласан байдаг бөгөөд түүн рүү алхам алхмаар ойртож байдаг. Тэд маш сайн яригч байж чаддаг төдийгүй хэнийг ч өөрсдийн яруу үгсээрээ уяраах увидастай. Шударга байхыг эрхэмлэдэг бөгөөд өөрсдийн үзэл бодолдоо тууштай юм.
Тэдэнд төрөл бүрийн үсний хэлбэр зохих бөгөөд гоёл чимэглэл сайхан харагддаг.
Зууван хэлбэрийн нүүртэй алдартнуудад: Элизабет Тейлор, Грейс Келли, Бейонсе нар багтах аж.
3
Дөрвөлжин хэлбэртэй нүүр
Өргөн дух, шанаатай хүмүүсийг дөрвөлжин нүүртэй хэмээдэг байна.
Тэд маш шаргуу хөдөлмөрч хүмүүс бөгөөд хэзээ ч бууж өгөхгүй, хатуу зан чанартай. Төрөлхийн удирдагч байх чадвартай төдийгүй аливааг зохион байгуулж, нийгмийн ажилд идэвхитэй оролдог.
Танд урт, бага зэрэг долгионтой үс сайхан харагдана.
Дөрвөлжин хэлбэрийн нүүртэй алдартнуудад: Сандра Буллок болон Анжелина Жоли нар багтана.
4
Зүрхэн хэлбэртэй нүүр
Хэрвээ та өргөн духтай хэрнээ нарийхан урт эрүүтэй бол өөрийгөө зүрхэн хэлбэрийн нүүртэй гэж тодорхойлоорой.
Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүмүүс том зүрхтэй, хэзээд бусдад тусламжийн гараа сунгаж чадах хүмүүс байдаг. Бүтээлч сэтгэлгээ нь хөгжсөн, чадварлаг боловч, заримдаа хэт зөрүүд зан гаргах нь бий. Тэдэнд эсрэг хүйстнээ татах онцгой чадвар байдаг бөгөөд хэнийг ч өөртөө дурлуулж чадна.
Зүрхэн хэлбэрийн нүүртэй алдартнуудад: Риз Визерспун болон Скарлетт Йоханссон нар багтдаг билээ.
5
Гурвалжин хэлбэрийн нүүр
Нарийн дух, өргөн эрүү, шанаатай хүмүүсийг гурвалжин хэлбэрийн нүүртэй хэмээдэг байна.
Маш өвөрмөц сэтгэлгээтэй бөгөөд урлагийн мэдрэмж өндөртэй байдаг. Хэзээ ч нэгэн хэвийн байдаггүй ба үргэлж шинэ бүхнийг эрэлхийлж, нэг түвшин ахиулахыг хичээдэг зан чанартай юм. Өөртөө маш итгэлтэй төдийгүй амьдралд амжилттай байж, өөрийн мөрөөдөлдөө хүрэх бүрэн боломжтой.
Гурвалжин хэлбэрийн нүүртэй алдартнуудад: Женнифер Энистон, Жина Дэвис болон Минни Драйвер нар багтах аж.
6
Тэгш өнцөгт хэлбэрийн нүүр
Дух, шанааны өргөн ижил хэмжээтэй байх нөхцөлд, тухайн нүүрийг тэгш өнцөгт гэж нэрлэнэ.
Тэд өөрсдийн дотоод ертөнцөд чухам юу болж байгааг ил гаргаж, тайлагнах дургүй. Зүгээр л бүхнийг дотроо төлөвлөж, чимээгүй байхыг илүүд үздэг байна.
Тэгш өнцөгт хэлбэрийн нүүртэй алдартнуудад: Сара Жессика Паркер, Деми Мур болон Терри Хэтчер нар багтана.
Харин таны нүүрний хэлбэр ямар вэ?