“Pixar”-ын тухай бидний мэдэхгүй нууцууд

Зөвхөн хүүхдүүд гэлтгүй бүх насны хүмүүсийг дэлгэцийн өмнө уяж чаддаг гайхалтай уран бүтээлүүд "Pixar" кино компаниас төрөн гардаг билээ. Харин бидний шимтэн үзэх дуртай тэдгээр кинонуудад өөрсдийн гэх нууц, сонирхолтой зүйлс агуулагддаг. Тэдгээрийн зарим нь бүр гайхшруулж байсныг нуух юун. Бид өнөөдөр та бүхэндээ алдарт "Pixar"-ийн хүүхэлдэйн кинонуудын нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

“Pixar”-ын тухай бидний мэдэхгүй нууцууд

1 Зөвхөн компьютер график хийдэг байсан

"Pixar" нь эхэн үедээ "Lucasfilm" гэх компьютерийн хэлстийн харъяа байсан бөгөөд Холливуудын кинонуудын компьютер графикийг хийдэг жижиг газар байжээ. Чадварлаг ажилчид, чөлөөт сэтгэхүйтэй залуус тус газрыг аварч, улам бүр хөгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэд 1986 онд компьютер зураглалын програм хангамжаа 135,000 доллараар үнэлж, багагүй ашиг олоод байсан хэдий ч, 1990 он гэхэд хэт өндөр үнээсээ болж, багагүй алдагдалд орж байжээ. 

Зөвхөн компьютер график хийдэг байсан

2 Стив Жобс "Pixar"-ийг аварсан

1986 онд нэрт зохион бүтээгч, дэлхийн суут болоод чинээлэг хүмүүсийн нэг гэгдэж байсан Стив Жобс алдагдалд ороод байсан "Pixar"-ийг 5 сая доллараар худалдан авсан байдаг. Тэрээр 1995 онд "Pixar"-ийг Волт Диснейн харьяа болгосон бөгөөд тэр даруйдаа "Волт Диснейн" компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон юм. Ингэснээр түүний халаасанд мөнгөнүүд урсан орж ирэх болсон байна. 

Стив Жобс "Pixar"-ийг аварсан

3 Тэдний логоны нууц

1986 онд "Pixar" кино компанид багагүй өөрчлөлт гарсан юм. Стив Жобс тус компанийг худалдаж авсныхаа дараа анхны богино хэмжээний кино болох "Luxo Jr."-ийг гаргасан бөгөөд энэ нь 1987 оны Оскарын наадамд нэр дэвшсэн боловч, шагнал авч чадаагүй билээ. Гэхдээ энэ нь тэдний хувьд том дэвшил болж, цааш алхах урам зоригийг нь өгсөн байдаг. Харин логоны тухайд өөрсдийн хамгийн анхны богино хэмжээний кино болох "Luxo Jr."-ийн ширээний гэрлээс санаа авч, "I" үсэгний оронд байрлуулсан байдаг. 

Тэдний логоны нууц

4 "WALL-E" кино нь шинжлэх ухааны хичээл заасан

"WALL-E" киногоор, дэлхий дээр ганцаараа үлдэж, бүх хогийг багцалж цэвэрлэдэг роботын тухай өгүүлдэг билээ. Энэхүү уран бүтээл нь нэг ёсондоо амьдралын хичээл болсон бөгөөд маш олон зүйлийг хүмүүст ухааруулсан шилдэг бүтээл юм. Тус кино нь яг ном шиг ба эх дэлхийгээ хайрлах ёстой хэмээх үзэл бодол, хөдөлгөөнгүй байх нь таргалалт үүсгэж, хүнийг үгүй хийнэ, хамгийн гол нь зүрх сэтгэл, хайр энэрэл чухал гэдгийг бид бүхэнд ойлгуулдаг. Мөн сонирхуулахад “Волт Дисней” кино компанийн үүсгэн байгуулагч, Волтер Елиас Диснейд зориулан тус роботыг “Wall E” хэмээн нэрлэсэн байдаг.

"WALL-E" кино нь шинжлэх ухааны хичээл заасан

5 Хамгийн алдартай дүр болох Дори

Алдарт "Finding Nemo" кино үзэж байгаагүй хүн гэж ховор болов уу. Харин энэхүү киноны нэгээхэн дүр, чамин шигтгээ бол яахын аргагүй Дори билээ. Сахилгагүй цэнхэр загас нь хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлж, хайрлахаас өөр аргагүйд хүргэсэн байдаг. Тус дүрд нэрт нэвтрүүлэгч, хөтлөгч Эллен Деженерес (Ellen DeGeneres) дуу оруулж байжээ. 

Хамгийн алдартай дүр болох Дори

6 "Toy Story" киноны ашиг

1995 онд Волт Дисней "Pixar"-ийг худалдаж авахаас өмнө буюу 1991 онд тэд киноны гэрээ байгуулж, хамтран ажиллаж байжээ. Гэрээн дээр "Pixar" нь киноноос олсон нийт ашгийн 10 хувийг авна гэж заасан байсан бөгөөд энэ нь "Pixar"-ийнханд таалагдаагүй тул гэрээгээ цуцалж байсан гэдэг. Харин Волт Дисней, "Pixar"-ийг худалдаж авсны дараа, "Toy Story" киног хамтран бүтээсэн бөгөөд 360 сая долларын ашиг олж, "Pixar" кино компани нийт орлогын 15 хувийг авч байжээ. 

"Toy Story" киноны ашиг

7 Дори болон Мартины хоолой

"Finding Nemo" киноны Доригийн дүрд Эллен Деженерес, Мартингийн дүрд жүжигчин Альберт Брукс (Albert Brooks) дуу оруулж байсан юм. Харин тэдний дүрд дуу оруулах хүнийг сонгох гэж багагүй цаг хугацаа шаардсан бөгөөд хамгийн гол нь дүрүүдийн хоолой тэс өөр өнгө аястай байх ёстой гэх гол шалгуурыг тавьж байжээ. Тэд маш их эрэл хайгуул хийсний үндсэн дээр, төсөөлж байсан хүмүүсээ олж, алдартнуудын хоолойг ашигласан байдаг. 

Дори болон Мартины хоолой

8 Одод дээр суурилсан дүрүүд

"The Incredibles" киноны зарим дүрийг бодит амьдрал дээрх одуудаас сэдэвлэж, гаргасан байдаг. Жишээлбэл "Frozone" баатрыг олимпийн наадмын алтан медальт тамирчин Шани Дэвис (Shani Davis)-ээс сэдэвлэн бүтээсэн бол, загвар зохион бүтээгч Эднагаар Холливуудын нэрт стилист Эдит Хед (Edith Head)-ийг төлөөлүүлсэн байдаг. Эдит Хед нь Оксарын наадамд дүр хувиргалтын төрлөөр нэр дэвшиж, шагнал хүртэж байсан чадварлаг нэгэн билээ. 

Одод дээр суурилсан дүрүүд

9 Бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл

Хүн бүхний үзэх дуртай "Up" кинон дээр гардаг муу санаатан Чарли Мунцыг та санаж байна уу? Түүний дүрийг бодит амьдрал дээрх Чарльз Минц (Charles Mintz) хорон санаат этгээдээс сэдэвлэн бүтээсэн байдаг. Чарльз Минц нь продьюсер бөгөөд "Winkler" студийг удирдан ажиллуулдаг байжээ. Тэрээр 1928 оны 2-р сард Волт Дисней кино компаниас "Oswald the Lucky Rabbit" гэх дүрийг хулгайлж байсан төдийгүй тухайн үед Волт Диснейд ажиллаж байсан хүмүүсийг өөрийн "Winkler" студид ажилд урьж байжээ. Энэхүү хорон санаат эрхмийн увиагүй үйлдлийг хүүхэлдэйн кинонд дүрслэн үзүүлэхдээ "Up" киноны Чарли Мунцыг ашиласан байна. 

Бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл

10 Цуврал хүүхэлдэйн кино

Волт Дисней кино компани нь "Pixer"-ийг өөрсдийн нэг хэсэг болгохоос өмнө цуврал буюу дараалласан ангитай хүүхэлдэйн кино хийж байсан ч амжилт олоогүй юм. Тиймдээ ч цуврал хүүхэлдэй хийх тал дээр эсрэг байр суурь баримталдаг байжээ. Харин тэд хамтран "Toy story" киног хийсний дараа, дараагийн ангийг хийх санааг "Pixar" дэвшүүлсэн ч, Волт Диснейгээс эсэргүүцэж, зүгээр бичлэг болгож, цахим сүлжээгээр цацахыг зөвлөж байжээ. Харин "Pixar"-ийнхан ятгаж чадсаны үндсэн дээр, "Toy Story 2" киног кино театруудаар гаргах болсон юм. Энэ нь ухаалаг шийдвэр болж, тус кино эхний ангиасаа ч илүү их ашгийг олж байжээ. 

Цуврал хүүхэлдэйн кино

11 Тоглоомын түүхэн дэх Оддын дайн

Кино сонирхогчдын шимтэн үзэх дуртай Оддын дайн киноны зарим нэг хэсгүүдтэй төстэй үзэгдэл "Toy story" буюу Тоглоомын түүх кинон дээр гардаг байна. Тоглоомын түүхийн гол дүр болох "Buzz Lightyear" нь Оддын дайны "R2D2"-той адил үүрэг гүйцэтгэхээр бүтээгдэн ирсэн байдаг. Харин хорон санаат Сид хүү Вүүдиг тамлаж байхдаа, Оддын дайны "Darth Vader" Гүнж Лиаг байцааж байхдаа хэлсэнтэй яг ижил үгийг хэлж, хүмүүсийг гайхшруулдаг билээ. 

Тоглоомын түүхэн дэх Оддын дайн

12 Сид Филипсийн жинхэнэ түүх

"Pixar" нь бодит хүмүүсийг кинон дээр дүрслэн үзүүлэхдээ гаргууд аж. Тоглоомын түүх киноны хорон санаат хүү болох Сид нь үнэн хэрэгтээ "Pixar" кино компанийн ажилтнаас сэдэвлэн бүтээсэн дүр юм. Бодит амьдрал дээрх Сид Филипс нь төрөл бүрийн тоглоомуудыг хооронд нь нэгтгэж, нүд хальтрам төрхтэй болгодог бөгөөд хүн бүхэнтэй муухай харьцдаг үл бүтэх этгээд аж. Харин түүнийг ийнхүү кинонд дүрслэн үзүүлсэн нь залууд тийм ч таатай санагдаагүй гэдэг. 

Сид Филипсийн жинхэнэ түүх

13 "Cars" киноны хөгжилтэй түүх

"Cars" киног бүтээхэд "Pixar"-ийн ажилчдаас багагүй хөдөлмөр шаардсан бөгөөд тус компанийн эрхлэгч Жон Лассетер (John Lasseter) Өмнөд Каролина дахь "NASCAR"-ийн уралдааныг зорьж, кинондоо ашиглахаар шийдсэн байна. Харин тэрээр тухайн газарт очоод Дуглас Кивер гэх "NASCAR"-ийн фентэй тааралдсан бөгөөд түүний байгаа байдал, эелдэг зан, хөгжилтэй төрх нь үнэхээр таалагдсан аж. Тус залууг найзууд нь Матер гэж дууддаг ба тэрээр спортод сэтгэл зүрхнээсээ дуртай нэгэн гэнэ. Харин эрхлэгч Жон Лассетер "Cars" киноны Материйн дүрийг тус залуугийн цагаахан сэтгэл, хөгжилтэй байдлаас сэдэвлэж бүтээн, адил нэрийг хүртэл өгсөн байдаг юм. 

"Cars" киноны хөгжилтэй түүх

14 "Finding Nemo" киноны нууц

Немогийн эрэлд киноны нэг үзэгдэл дээр Немо суултуурын усанд унаж, далай руу хаягддаг билээ. Харин энэхүү үзэгдлийг хийхээс өмнө, кино багийнхан маш их судалгааг хийж, бодит байдал дээр туршиж үздэг байсан аж. Тэд өөрсдийн 95 литртэй загасны аквариумдаа хүртэл туршилт хийж, хэд хэдэн лекцэнд сууж багагүй цагийг зарцуулжээ. Харин бодит байдал дээр немотой ижил зүйл өөр нэг загасанд тохиолдсон бол тэр загас үхэх магадлал өндөр байх байсан гэнэ. 

"Finding Nemo" киноны нууц

15 "Ratatouille" кино

"Ratatouille" кинон дээр том мөрөөдөлтэй, бяцхан хархны тухай өгүүлдэг бөгөөд маш олон хүнээс эерэг сэтгэгдэл сонсож, шуугиан тарьж байжээ. Нэрт тогооч Антонио Бордайн (Anthony Bourdain) нь ч мөн энэхүү бүтээлийг маш сайн болсон гэж дүгнэж, хоолны соёл, ертөнцийг гайхалтайгаар харуулсан төгс бүтээл гэж дүгнэсэн билээ. 

"Ratatouille" кино

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()