Хүүхдэд багаас нь мөнгөний үнэ цэнийг хэрхэн ойлгуулах вэ?

Мөнгө бол бүхнийг хөдөлгөгч хүч, аз жаргал бэлэглэгч болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Мэдээж амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлс гэр бүл, хайр дурлал, найз нөхөд, хүсэл эрмэлзлэл ч гэлээ, мөнгө дээгүүр байр суурь эзэлдэг. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, хэрхэн зарцуулахыг зааж өгөх ёстой байдаг болохыг судлаачид онцолж байгаа юм. Чухам яагаад гэдгийг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Хүүхдэд багаас нь мөнгөний үнэ цэнийг хэрхэн ойлгуулах вэ?

1 Яагаад тэднийг мөнгөтэй харьцаж сургах хэрэгтэй вэ?

Мөнгөний үнэ цэнийг мэддэг, зөв зарцуулдаг хүмүүс ирээдүйд амжилт гаргаж, хөрөнгө мөнгийг хурааж чаддаг билээ. Тиймээс эцэг эхчүүд багаас нь хүүхдээ мөнгөтэй харьцуулж, үүнийг хэрхэн тооцоолж, хэрэглэхийг зааж өгөх хэрэгтэй. Магадгүй та, хүүхэд өөрөө том болоод сурчихна гэж бодож байж болох ч, энэ нь хүүхдийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлдэг байна. 

Маш олон судлаач, эрдэмтэд хүүхдээ багаас нь мөнгийг хэрэглэх тухай зааварлаж байхыг зөвлөдөг билээ. Энэ нь хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байгаа нэгээхэн хэлбэр гэдгийг ойлгоорой. 

Яагаад тэднийг мөнгөтэй харьцаж сургах хэрэгтэй вэ?

2 Эцэг эхчүүдийн үүрэг

Эцэг эхчүүдийн үүрэг бол үр хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлж, ирээдүйг нь гэрэлтүүлэх билээ. Харин та тэднийг хичээл хийлгэж, хайрлаж халамжлаад л үүргээ гүйцэтгэчихсэн хэмээн бодох нь буруу юм. Та тэдэнд хамгийн чухал зүйл болох мөнгөний ойлголт, энэ нь хэрхэн гар дээр ирдэг, юунд зарцуулах хэрэгтэй, яаж төлөвлөх зэргийг ухаан орсон цагаас нь бага багаар ойлгуулах эрхэм үүрэгтэй. 

Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгөний асуудлаа дэлгэж, хэлэх дургүй байдаг бөгөөд чимээгүйхэн өөрсдөө болгож, бүх асуудлаа нуудаг нь хамгийн том алдаа юм. Энэнээс болж тэд мөнгө олох амархан, хүссэн хэмжээгээрээ үрж болно гэх сэтгэхүйтэй болдог. Мэдээж энэ нь буруу байсныг амьдрал тэдэнд ойлгуулах ч гэлээ, заримдаа хэтэрхий хожимдох нь бий. 

Хөгжингүй орнуудад хүүхдээ багаас нь мөнгөний тухай ойлголттой болгож, үүнийг олох гэж аав ээж нь хэрхэн хөдөлмөрлөж зовдог болохыг тайлбарладаг байна. Тиймдээ ч хүүхдүүд нь эрт ухаан сууж, эрхэлж гэртээ хэвтэх биш, гадуур ажиллаж, биеэ даахыг хичээдэг аж. Харин та хүүхдээ багаас нь хэрсүү нэгэн болгохыг хүсвэл багаас нь мөнгөтэй харьцаж сургах хэрэгтэй юм. 

Эцэг эхчүүдийн үүрэг

3 Хоёр настай хүүхэд - Мөнгө гэж юу вэ?

Та хүүхдээ 2 нас хүрмэгц нь мөнгө гэж юу болохыг тайлбарлаж өгөөрэй. Түүний өмсөж байгаа хувцас, идэж байгаа хоол хүнсийг мөнгөөр худалдаж авдаг, харин тэр мөнгийг ээж аав нь ажиллаж олдог гэдгийг эвтэйхэн тайлбарлаж ойлгуулаарай. Жишээ нь: Хүүхэд тань "ажилдаа битгий яв" гээд уйлаад байвал, ажилд явж мөнгө олсноор, хүүхдэдээ хоол авч өгөх боломж үүснэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй. 

Хоёр настай хүүхэд - Мөнгө гэж юу вэ?

4 Дөрвөөс таван нас - Мөнгө тоолох

Хүүхдийг 4-5 нас хүрмэгц тоолуулж сургах хэрэгтэй. Ингэхдээ зүгээр нэг, хоёр гэж тоолох биш, мөнгө тоолуулж сургаарай. Ингэснээр тэдний дураараа үнэтэй тоглоом авах гэж зөрүүдлэхийг болиулах боломжтой. Дэлгүүрээс үнэтэй тоглоом авах гэсэн тохиолдолд, хичнээн үнэтэй болохыг нь тоолуулж, мөнгөө хураасны дараа авахыг санал болгож болох юм. Энэ мэтчилэн мөнгө хичнээн чухал болохыг тайлбарлаарай. 

Дөрвөөс таван нас - Мөнгө тоолох

5 Таваас зургаан нас - Талх сүү авахуулах

Биеэ даасан чанар суулгаж, 5-6 настай хүүхдүүдийг дэлгүүр явуулан, талх, сүү авахуулж байгаарай. Ингэснээр тэд мөнгийг зарцуулж сурах бөгөөд зөв тооцоолж ч чаддаг болох юм. Ийнхүү дадлага хийлгэж, мөнгөтэй харьцуулах нь тэднийг хянамгай, ухаалаг болгож төлөвшүүлнэ. 

Таваас зургаан нас - Талх сүү авахуулах

6 Зургаагаас долоон нас - Хуримтлал үүсгэх

Энэ насанд та хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, мөнгөний ойлголт өгөхөө өөрөө шийднэ. Гэхдээ заавал мөрдөх ёстой хэдэн дүрэм гэж бий.

  • Хүүхдэдээ мөнгөн тэтгэмж өгөх
  • Өөрсдийн гэсэн түрийвч авч өгөх
  • Долоо хоног бүр хэрэглэх мөнгийг нь өгч, хэрхэн зарцуулахыг зааварчилаарай. 

Мэдээж шууд хатуу хандаж, мөнгөө үрсэн тохиолдолд ахин мөнгө өгөхгүй хэмээн бяцхан үрээ гомдоож болохгүй. Үүний оронд тайлбарлаж, ахин алдаа гаргахгүй байх тал дээр нь анхаараарай. Мөн жижиг гахай худалдан авч өгөн, мөнгийг нь хадгалуулж болох юм. Гэхдээ зүгээр нэг хадгалах биш, зорилго тавих хэрэгтэй. Энэ удаагийн хадгалсан мөнгөөр цамц авна, тоглоом авна гэхчлэн зорилго тавьж, хураалгаарай. Ингэснээр хүүхэд илүү сонирхол нь төрж, идэвхитэйгээр мөнгөө хурааж эхэлнэ. 

Энэ нь тэдний хувьд анхны хадгаламж байх бөгөөд тус чанар нь ирээдүйд хуримтлал үүсгэж, хэрэггүй зүйлсэд мөнгөө үрэхгүй байх ухааныг тархинд нь суулгах болно. 

Зургаагаас долоон нас - Хуримтлал үүсгэх

7 Долоогоос найман нас - Халаасны мөнгө өгөх

Хүүхдийг 7 нас хүрмэгц халаасны мөнгө өгч байж болно. Мэдээж хэт бага, хэт их биш яг л тааруулж өгөөрэй. Хэт их мөнгө өгснөөр хүүхэд мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй байгаа хэмжээгээр үрж мэднэ. Харин хэт багыг өгвөл, бусдаас мөнгө харуулдаж, хүндхэн байдалд ордог. Иймд та яг л тааруулж, долоо хоног бүр ижил хэмжээний мөнгийг өгч байгаарай. 

Мөн мөнгөн дээр нь хяналт тавьж, юунд зарцуулсныг нь лавлаж болох юм. Гэхдээ хэт их байцааж, бүхнийг мэдэх гэж хичээх хэрэггүй. Энэ нь тэднийг шахаанд оруулж, дотогшоо хандлагатай болгож мэдэх юм. Бүх зүйл дээр тунг нь тааруулж байх нь эцэг эхчүүдийн хийх ёстой хамгийн чухал зүйл билээ. 

Долоогоос найман нас - Халаасны мөнгө өгөх

8 Эцэг эхчүүдийн анхаарах ёстой зүйл

Та хүүхэдтэйгээ: 

  • "Monopoly"
  • "Cash flow"
  • "Investor 2000"
  • "Farmer" зэрэг тоглоомыг хамт тоглож, мөнгө зарцуулах ухааныг нь тэлээрэй.

Та хүүхдээ хангалттай ухаан суусан гэж бодож байвал, хамтдаа бизнесийн санаа ярилцаж, үзэл бодлыг нь асуугаарай. Мэдээж тэдний санаа, хариултыг шүүмжилж болохгүй. Харин ч урамшуулж, чөлөөт сэтгэхүйг нь улам бүр хөгжүүлээрэй. 

Эцэг эхчүүдийн анхаарах ёстой зүйл

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()