1
"Zentai" стиль
Японы хамгийн хачирхалтай хувцаслалтын нэг бол яахын аргагүй "Zentai" билээ. Хүмүүс төрөл бүрийн тод өнгөтэй сунадаг хиймэл даавуу материалтай хувцас өмсөж, нүүрээ ч мөн далдална. "Zentai" гэдэг нь бүхэлдээ, тэр чигээрээ гэсэн утгатай үг бөгөөд уг хувцсыг гаднаас нь гарахад тамирчдын хувцас эсвэл супер баатрын өмсгөл шиг харагдах нь бий. Тэгвэл энэхүү хувцас нь бидний бодож байгаагаас тэс өөр зориулалттай ажээ. Нэг ёсондоо гадаад төрхөө олон нийтэд харуулахыг хүсдэггүй, нуухыг хүсдэг хүмүүс энэ хувцсыг өмсдөг байна.
Сүүлийн үед Японд трэнд болоод байгаа энэ хувцас барууны улс орнуудад эрэлттэй байгаа гэнэ. Хувцсыг "The Zentai Project" групп хийдэг бөгөөд оффис нь Их Британид байрладаг аж.
2
"Manba" стиль
Энэ нь Япон охидын дунд тун ч алдартай бөгөөд түгээмэл юм. Охид нүүрээ бараан өнгөтэй болгож, борлуулаад дээр нь тод өнгийн будгаар буддаг аж. Мөн үсээ гэгээлэг өнгөтэй болгож, өөрсдийн төрхөө бүрэн утгаар нь өөрчилж, амьтны хувцас өмсдөг. Үүнийг нэг төрлийн загварын трэнд гэж нэрлэж болох юм.
3
"Bosozoku" стиль
Та "The Fast and The Furious" киног үзэж, салхи татуулан давхихыг хүсч л байсан биздээ. Харин Япон улсад "Босозоку" хэмээх нэгээхэн соёл байдаг аж. Энэ нь 1950 оноос гаралтай бөгөөд хурд хүчний илэрхийлэл болсон мотоциклийг унаж, өөрсдийн сүр хүчийг үзүүлэн давхидаг хэсэг бүлэг хүмүүсийг ийн нэрлэдэг байна. 80, 90-ээд онд тэд ид хүчээ аван, хүн бүхний хүслэн болсон бүлэг байсан гэхэд хилсдэхгүй билээ.
4
"Fairy Kei" стиль
Үлгэрийн баатрууд, өхөөрдөм хөөрхөн гүнж нараас санаа авч хувцаслахыг "Fairy Kei" гэж нэрлэдэг. Өнгөлөг, чамин содон хувцаслалт нь хүн бүрийн анхаарлыг татаж, нэг хэсэгтээ л шуугиан тарьж байжээ. 1980-аад оны үед хамгийн дэгжин, загварлаг охид бүсгүйчүүд тус загвараар хувцаслаж, олны нүдийг хужирладаг байсан гэнэ. Тухайн үед ид хүчээ авч байсан "My Little Pony", "Strawberry Shortcake" болон "the Care Bears" зэрэг кинонууд нь тэдний хувцаслалтын гол сэдэл болж байжээ.
5
Рок төрх
Японы рок, панк, поп хамтлагуудаас санаа авч хувцаслаж, өөрсдийн төрхөө бүрдүүлэх залуус гэж байдаг. Тэд үсээ төрөл бүрээр янзалж, нүүрээ будан, хар савхи өмсөх бөгөөд төрөл бүрийн чимэглэл зүүж, улам бүр этгээд, сонин хэв маягийг бүрдүүлдэг байна. Тус загвараар өөрсдийн имижийг бүрдүүлэх хүмүүс ихэвчлэн хувцас, эдлэлээ өөрсдийн гараар бэлдэж, өмсдөг аж.
6
"Mori Kei" стиль
Энэ нь эх дэлхий, ногоон байгальтай уусч хувцаслах нэгээхэн трэнд юм. Бүхэлдээ ногоон өнгийн уусалттай хувцсыг өмсөж, илүү даруухан атлаа дур булаам төрхийг бүрдүүлдэг байна. Ихэвчлэн намар, өвлийн улиралд ногоон өнгөөр хувцаслаж, гадуур явдаг бөгөөд хажуугаар өнгөрсөн хүн бүртээ зөөлхөн дулаан мэдрэмжийг төрүүлдэг аж.
7
Панк Лолита
"Punk Lolita" стил нь өхөөрдөм атлаа загварлаг харагдуулах төдийгүй хар өнгийг голчлон хувцасладаг байна. Сүүлийн үед охид энэхүү төрлийг сонгож хувцаслах нь харьцангуй ихэсч байгаа юм. Тэр чигтээ хар өнгийн хувцас өмсөж, үсээ ч мөн хараар будах төдийгүй нүдээ илүүтэй тодруулдаг байна.
8
Лолита охид
"Лолита" номыг уншиж байгаагүй хүн цөөхөн болов уу? Харин тухайн охины түүх, зохиолоос үндэслэж, Япон охид Лолито хэмээх трэндийг бий болгож, хувцаслах болжээ. Энэ нь яг л бяцхан охин шиг өнгө төрхийг бүрдүүлж, өхөөрдөм байдлыг үүсгэх юм. Тэд голчлон ягаан өнгөөр өөрсдийгөө гоёж, төрөл бүрийн үс зүүж, төрхөө тэр чигт нь өөрчилж, танихын аргагүй болгодог байна.
9
Барби стиль
Өөрийн царай төрхөө яг л өхөөрдөм барби мэт болгосон охидыг "Gyaru" гэж нэрлэдэг. Тэд нүдээ тодруулан будаж, үсээ шар өнгөтэй болгож өөрчлөх төдийгүй богино юбкаар гоёдог байна. Энэхүү трэнд нь өнөө үед эрчээ аваад байгаа төдийгүй охид бүр өөрсдийгөө үзэсгэлэнтэй харагдуулахын тулд нүдэндээ линз зүүж, өтгөн сормуус нааж байгаа юм.
10
Рок залуус
1950-аад оны үед Рок хувцас өмсөж, гудамж талбайг чимэх залуус олон байжээ. Тэд үсээ босгож, хар савхин хувцас өмсөж, өөрсдийн гадаад төрхийг бүрдүүлэх бөгөөд хөгжмийн урлагтай нэвт холбогдож, хэзээд өөртөө итгэлтэй алхдаг байжээ. Мэдээж өнөөдөр ч гэсэн хаа саагүй рок хөгжимд дурлаж, өөрийн трэндээ болгосон залуус тоо томшгүй олон билээ.
11
"Harajuku" охид
2004 онд гарсан, дуучин Гвейн Стефанигийн "Harajuku Girl" дуу нь тухайн үеийн Япон охидын загварын чиг хандлагыг тодорхойлж байв. Чөлөөт загварын тус хувцаслалт нь нэгэн үе охид бүрийн сонголт байжээ. Илүү загварлаг, өөртөө итгэлтэй харагдуулах тус трэнд нь өнөөдөр ч зарим охидын сонголж хэвээр байна.
12
"Kigurumi" стиль
Өөрийн дуртай, хайртай амьтны хувцсыг өмсөж, тэр чигтээ хувирахыг "Kigurumi" стиль гэж нэрлэдэг байна. Өхөөрдөм амьтад шиг харагдах тэд энэ хувцаслалтандаа дуртай, байгаа байдалдаа таатай байдаг аж. Хүмүүс ч хараад хөөрхөн болохыг нь гайхаж, өхөөрдөх нь бий.
13
Амилсан киноны баатрууд
Япон улсад амилсан киноны баатрууд маш олон байдаг. Тэд киноны баатруудын хувцсаар гоёж, өөрсдийн төрхөө өөрчилдөг бөгөөд гудамж талбайгаар алхаж, хүмүүст сонин содон мэдрэмж төрүүлэхийг хичээдэг байна. Энэ төрлийн хүмүүс олон байх төдийгүй энэхүү хувцаслалтаасаа урам зоригийг авч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлдэг аж.
14
Гоёл чимэглэл
Төрөл бүрийн гоёл чимэглэлийг үс болон нүүрэндээ тогтоож, хамгийн содон төрхийг бүтээдэг нэгээхэн стиль юм. Яг л цэцэрлэгийн хүүхэд шиг өөрийгөө гоёж, гудамжаар алхах охид бүсгүйчүүд цөөнгүй байдаг гэнэ. Ингэж хувцаслаж, яг л тоглоом шиг харагдах нь хүмүүст эерэг энерги тарааж, өхөөрдөм байдал бий болгодог байна.
15
"Sukeban" хүчирхэг охид
"Sukeban" буюу хүчирхэг охид нь 1970-аад оны үед эрчээ авч, хүн бүхний гайхшралыг төрүүлдэг байжээ. Тэд сургуулийн дүрэмт хувцас өмсөж, гартаа арьсан бээлий углаж, зодоон хийдэг байв. Тэдний гол зорилго нь феминист үзэл, хүч хоёр нийлбэл ямар аюултай, хүчирхэг болохыг харуулах байсан аж. Охидыг харсан хүн бүхэн сүрдэж, айдаг байсан хэмээх цуурхал байдаг.