Сөрөг энергийг зайлуулж, муу зүйлээс хэрхэн хол байх вэ?

Бидний өдөр тутмын амьдралд маш олон зүйлс тохиолддог. Тэр дунд сайны хажуугаар саар гэгчээр, муу зүйлсүүд ч гэсэн болоод өнгөрдөг билээ. Хэрвээ бид сайн анзаарч харвал, тэдгээр зүйлсийг болохоос өмнө бидэнд ямарваа нэг байдлаар дохио өгдөг байна. Энэ нь толь хагарах, өмнүүр хар муур өнгөрөх, гэрт шувуу орж ирэх гэх мэт... Ийнхүү бид та бүхэнд тэдгээр зүйлсийн тайлал болон энэ үед яах хэрэгтэй тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Сөрөг энергийг зайлуулж, муу зүйлээс хэрхэн хол байх вэ?

1 Давс цацах

Хэрэв гэрт тань таагүй зочин ирж, гэрийн уур амьсгалыг эвдсэн бол, хаалганы босго, довжоон дээрээ давс цацаж өгөөрэй! Ингэснээр гэрийн хар, сөрөг энергийг зайлуулж, дотогш нэвтэрхээс хамгаалж байдаг юм. 

Давс цацах

2 Өмнүүр хар муур гүйх

Хэрэв таныг чухал уулзалт, хол замд явж байхад өмнүүр тань хар муур гүйвэл, таны уулзалт амжилтгүй болж, аян замд бэртэх, осолдож болзошгүйг урьдчилан сануулж буй хэрэг юм. Ингэснээрээ таны замд саад хийж байгаа бус, болзошгүй аюулыг сануулж, сэргийлж байгаа тул, хэрэв танд дээрх зүйлс тохиолдсон бол тухайн өдрийн уулзалт, хол замд явахаа цуцлах хэрэгтэй!

Өмнүүр хар муур гүйх

3 Хагарсан толь

Хэрэв таны гэрийн эсвэл хувийн толь хагарвал энэ нь сайны дохио биш юм. Гэрийн толь хагарах нь гэрт ямар нэгэн муу зүйл болохын дохио байж болох бөгөөд харин хувийн толь хагарах нь тухайн хүний эрүүл мэнд, биеийн байдал муудсаныг илтгэж болно. Тиймээс хагарсан толийг гэрээс дариу гаргаж, болзошгүй аюулаас сэргийлээрэй!

Хагарсан толь

4 Шувуу гэрт орж ирэх

Гэрт шувуу орж ирэх нь муугийн дохио бөгөөд энэ нь гэрийн хэн нэгэн гишүүн нас барах, эсвэл өвчин зовлон тохиолдохыг шувуу ийн зөгнөсөн явдал юм. Дайрч ирсэн зовлонг нимгэлж, түүнээс мултрахыг хүсвэл та орж ирсэн шувууг болгоомжтой барьж, түүнийг хооллосны дараа суллаж явуулах хэрэгтэй. Ингэснээр муу урсгал хаагдаж, гай зовлон тохиолдохгүй юм.

Шувуу гэрт орж ирэх

5 Дөнгөж явсан газраа дахиж ирэх

Явж өнгөрсөн газраа дахиж ирэх, эсвэл гэрээсээ гараад удаагүй хэрнээ ямар нэг яаралтай, чухал шалтгаангүйгээр гэртээ ирэх нь ямар нэг зовлон, үхэл хагацал учрахыг бэлгэддэг байна. Үүнийг тайлбарлахдаа, удахгүй явах хүн эргэж ирээд салах ёс гүйцэтгэдэгтэй холбоотой хэмээн үздэг. Энэ үед та тухайн газрынхаа ойр орчимд байгаа толь руу харж инээмсэглэх хэрэгтэй. Ингэснээр толь эргэж сайн сайхан, хөгжилтэй энергийг тухайн газарт шингээх болно.

Дөнгөж явсан газраа дахиж ирэх

Та эдгээр зүйлсийг ашиглан, сөрөг муу энергээс ангижраарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()