1
Коко Шанель нацист Герман офицертэй болздог байсан
Дэлхийн 2-р дайны үе бол загвар зохион бүтээгчдийн хувьд унах эсвэл сэхэхийг шийдсэн үйл явдал болж байжээ. Учир нь дайны уршгаар Франц болон, Англи дахь загварын компаниуд санхүүгийн уналтанд орж, эргэн хөл дээрээ босоход хүнд байдалд орж байв. Энэ үед бидний сайн мэдэх, алдартай загвар зохион бүтээгч бүсгүй нь байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, нацист офицеруудтай амраглан, өөрийн бизнесийг санхүүжүүлэн, уналтаас аварсан хэмээх яриа байдаг аж. Мөн түүнийг Нацист Германы тагнуулч байсан хэмээн ярих хүмүүс ч цөөнгүй байдаг ажээ.
2
"Dior" брэндийн үүсгэн байгуулагч бол "расист" үзэлтэн
Бидний сайн мэдэх "Dior" брэндийн үүсгэн байгуулагч Жонн Галлиано (John Gallialo), 2011 оны 2-р сард эрүүгийн хэрэгт холбогдсон юм. Учир нь тэрээр согтуу байхдаа кафед сууж байсан еврей бүсгүй болон түүний найз залууг ёс бусаар доромжлон, цагдаад баригдсан аж. Тэрээр хэлэхдээ, "Муухай царайтай еврей хүүхэн чи үхвэл таарна. Би Гитлерт хайртай... Хүмүүс чамайг үхээсэй гэж хүсэх байх. Чиний ээж, эмээ, элэн хуланц бүгд там руугаа тонилоосой билээ" хэмээн доромжилсон аж. Түүнд их хэмжээний торгуулийг ноогдуулсан бөгөөд хүмүүс маш их үзэн ядсан нь ойлгомжтой. Магадгүй түүнийг хүмүүсийн яс үндэс, арьс өнгөөр ялгаварлагч хэмээн бодоогүй нь лавтай.
3
Патрисиа Гуччи нөхрөө хороолгохоор алуурчин хөлсөлсөн
Алдарт "Gucci" брэндийн үүсгэн байгуулагч Гуччио Гуччи (Guccio Gucci) нь хөрөнгө чинээтэй, алдартай загвар зохион бүтээгчдийн нэг байсан юм. Тэрээр 1991 онд өөрийн хуучин эхнэр Патрисиагаа хуурч, салсан бөгөөд 1995 оны 9-р сарын 23-ны өдөр ажлаа хийж байхад нь мэргэн буудагч буудаж, газар дээрээ нас барсан юм. Хэрэг гарснаас 2 жилийн дараа түүний хуучин эхнэр Патрисиаг нөхрөө санаатайгаар алуулсан хэмээх үндэслэлээр 29 насанд нь шоронд суулгасан аж. Энэ явдал нийгмийг хэсэг хугацаанд цочроосон бөгөөд түүнийг нөхрөө ална хэмээн хэн ч санаагүй байсан нь лавтай.
4
Дольче&Габбанагийн үүсгэн байгуулагч хиймлээр хүүхэдтэй болохыг дэмждэггүй
Доменико Дольче (Domenico Dolce) болон Стефано Габбана (Stefano Gabbana) нар нь тус брэндийн үүсгэн байгуулагчид бөгөөд ижил хүйстнүүд, тэр дундаа зохиомлоор үр хөврөл бүрэлдүүлэхийг дэмждэггүй байна. Учир нь ингэснээр тус аргаар бий болсон хүүхэд ухаан муутай, хөгжил дорой болдог хэмээн боддог байна. Мөн тэрээр үүгээрээ алдарт дуучин, Элтон Жонныг ч мөн үгүйсгэсэн билээ.
5
Хьюго Босс брэндийг нь Нацистуудад зориулагдан бүтээж байсан
Бид бүхний сайн мэдэх алдарт Хьюго Босс брэнд нь Германы нацист офицерүүдэд зориулагдан бүтээгдсэн бөгөөд хамгийн анхны үйлдвэрээ дэлхийн 1-р дайны үед буюу 1924 онд нээж байжээ. Тэдний хамгийн анхны хийсэн хувцас бол нацист германы офицерүүдийн өмсдөг хувцаснууд байв. Нацист Германы удирдагч Гитлер ч мөн тус брэндийн хувцсаар гоёдог байсан бөгөөд хожим тус үйлдвэр нь ажилчдын ажиллах орчинг хангаагүй, хоол хүнс дутмаг, бохир хэмээх шалтгаанаар хаалгаа барьсан ба дахиж тус дүрэмт хувцаснуудыг үйлдвэрлээгүй байна.
6
Карл Лагерфельд тарган эмэгтэйг үзэн яддаг
Алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд (Karl Lagerfield) тарган бүсгүйчүүдийг нэг их таашаадаггүй тухайгаа олон зүйлээр батлах шиг болсон. Тэрээр "Дуучин Аделийг хэтэрхий тарган юм. Турах хэрэгтэй. Эс бөгөөс түүний карьер уналтанд орно. Учир нь хэн ч тарган хүнийг таашаахгүй шүү дээ хэмээн нэг бус удаа доромжлоод авсан юм." Түүний энэхүү үйлдэлд мэдээж бүсгүй тааламжтай хандаагүй бөгөөд бүсгүйг турсаны дараа "Одоо л харин муугүй харагдаж байна шүү" хэмээжээ. Энэ нь дуучин бүсгүйд огтхон ч тааламжтай санагдаагүй төдийгүй бүсгүйн үнэлэмжийг унагасан явдал болов.
7
Викторио Секрет насанд хүрээгүй хүүхдүүдээр хөдөлмөр эрхлүүлдэг
Бидний сайн мэдэх алдартай брэндүүдийн үйлдвэр нь улс орон бүрт төвлөрдөг бөгөөд алдарт "Викториа Секрет" дотуур хувцасны брэнд нь Вьетнам улсад үйлвэрлэлээ явуулдаг байна. Гэвч тус үйлдвэр нь насанд хүрээгүй хүүхдүүдийг уртгасан цагаар нойр хоолгүй ажиллуулдаг хэмээх гомдол тасардаггүй бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй газарт хүүхдүүдийн хөлс, хөдөлмөрийг нь шулдаг аж.
8
Ивес Сэйнт Лоурент архичин, хар тамхичин байсан
1970-аад оны үеийн загварын ертөнцийг атгаж байсан Ивес Сэйнт Лоурент (Yves Saint Laurent) үнэн хэрэгтээ архичин, архаг хар тамхичин байсан гэх яриа байдаг. Түүний биеийн байдал сайнгүй байсан бөгөөд үүнд нь муу зуршил нь ч мөн нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй билээ. Гэсэн хэдий ч тэрээр 2008 онд 71 насандаа тархины хорт хавдар хэмээх оношоор нас барсан юм. Мөн зарим хүмүүс түүнийг тархины өвчнөө мартах гэсэндээ хар тамхи, архинд орсон хэмээх нь бий.
9
Халстан (Halston)
Мөн л 1970-оод оны үеийн цөөн хэдэн чадварлаг загвар зохион бүтээгчдийн нэг Халстан нь 1990 онд насан эцэслэсэн юм. Түүний үхлийн шалтгаан нь мөн хэт их мансуурах бодис, согтууруулах ундаатай холбоотой бөгөөд гэртээ үргэлж үдэшлэг хийн, залуу охидыг бэлгийн дарамтанд уруу татаж, хар тамхи татуулдаг байсан хэмээх гэрчийн мэдүүлгүүд байдаг аж.
10
Жанни Версаче хөлсний алуурчны хохирогч болсон
Бидний сайн мэдэх алдарт "Версаче" брэндийн үүсгэн байгуулагч Жанни Версаче нь 1997 оны долдугаар сарын 15-ны өдөр харамсалтайгаар бусдын гарт амь насаа алдсан юм. Тэрээр тус явдлын өглөө бие нь тавгүй сэрсэн бөгөөд кофе шоп руу сонин уншаад явж байхад нь Эндрю Каненен хэмээх залуу түүнийг буудаж, хөнөөсөн аж. Ахыгаа нас барснаас хойш мэс заслын хатан гэгддэг Донателла Версаче (Donatella Versace) өв хөрөнгийг нь өвлөн авч, үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байгаа юм. Мөн 2004 оноос хойш Аллегра Версаче (Allegra Versace) бизнесийг өвлөн авсан юм. Жанни Версачегийн нас барсан шалтгаан нь гэмт хэрэг үйлдсэн залуутай ёс бус харьцаж, доромжилсонтой нь холбоотой ажээ.