Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух жуулчны баазууд төвлөрсөн эрчим хүчтэй боллоо

2017-06-16, 18:09
3,487

Хөвсгөл нуурын баруун эрэг дагасан жуулчны бааз, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдлоо. 110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь Хатгалаас Жанхай чиглэлийн 40 км-ийн урттай бөгөөд жуулчны бааз, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв нийлээд 156 аж ахуйн нэгж, 30 орчим айл өрх хамрагдаж байна.

Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух жуулчны баазууд төвлөрсөн эрчим хүчтэй боллоо

Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Д.Батдэлгэр ярихдаа “Аялал жуулчлалын компаниуд цахилгаан эрчим хүчээ мотороор хангаж, өндөр өртгөөр үйл ажиллагаагаа залгуулдаг байсан. Тог цахилгааны хомсдолоос шалтгаалж зөвхөн зуны цагт л жуулчдыг татдаг байсан бол одоо улирал хамаарахгүй бизнесээ явуулах боломж бүрдэж байна. Энэхүү ЦДАШ ашиглалтад орсноор эргээд аялал жуулчлалын бааз, компаниуд үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай болж байна” гэлээ.

“Хөвсгөл монтрэйвэл – Далай тур” ХХК-ийн захирал П.Эрдэнэ-Уул “Манай жуулчны бааз 20 жил мотор асаалаа. Маш их зардалтай, нэг зундаа гэхэд хоёр тонн шатахуун тог цахилгаандаа хэрэглэдэг байсан. Харин одоо бол үйлчилгээгээ сайжруулж, жуулчдыг илүү тав тухтай орчинд хүлээж авах боломж бололцоог нь нээж өгч байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэнд маш их баяртай байна” гэв.

Малчдын хувьд мал махаа борлуулахад зуны улиралд хөргөгч хөлдөөгчөө залгахаас эхлээд багагүй зардал чирэгдэлтэй байсныг ч ярьж байна. Малчин М.Ариунболдынх хэдийгээр нарны панель ашиглаж тог цахилгаанаа хангадаг ч, наргүй сэрүүн өдрүүдэд бол тоггүй, ажил цалгардах үе цөөнгүй байсныг ярьсан. Сэтгэл байхад ямар ч ажил бүтдэг юм байна гэдгийг нутгийнхан онцолж, зөвхөн жуулчны баазууд гэлтгүй ард иргэдийн амьдралд бодит дэм болж буйгилэрхийлж байв.
Хатгал – Жанхай чиглэлийн нутаг нь намаг ихтэй, цэвдгийн бүс бөгөөд зуны улиралд машин тэрэг байтугай хүн явахад хүндхэн аж. Тиймээс хур борооны улиралтай өрсөж, ердөө сар гарны хугацаандажлаа гүйцэтгэсэн тухай “Хөвсгөл Эрчим хүч” ХХК-ийн М.Пүрэвсүрэнярьсан. Мөн 10 гаран жилийн турш хүлээлт үүсгэсэн тогны асуудал богино хугацаанд бодитой хэрэгжсэнийг тодотгосон юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүү "35/15 КВ-ын ЦДАШ-ыг сар гаруйн хугацаанд барьсан нь манай салбарын ажлыг шалгасан том бүтээн байгуулалт боллоо. Гэрэл дагаж хөгжил гэдэг. Аялал жуулчлалын бүсийг тог цахилгаантай болгох нь бидний зайлшгүй хийх ажлын нэг байсан. Цаашид энэ чиглэлд авто зам барих зэрэг орон нутгийг цогцоор нь хөгжүүлэх бодлогыг МУЗГ-аас барьж байна" гэв.

10 гаруй жил яригдаж, хүлээлт үүсгэсэн шугамыг шуурхай ашиглалтад оруулсан нь МУЗГ, Эрчим хүчний яам, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хоорондынуялдаатай ажилласны үр дүн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()