1
Хүүхэд байхдаа бэртэж байсан
Хүүхэд байхдаа осолд орж, хүнд бэртсэн хүмүүс дасгал хөдөлгөөнөөс хол байх тул, таргалах магадлал өндөр байдаг. Үүнээс гадна, тэд өвчиндөө шаналж, бухимдаж, өөрсдийгөө гаргуунд гаргах нь бий. Нэг ёсондоо сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэж, их хэмжээний хоол идэж, өөрийгөө тоолгүй орхидог аж.
2
Өөрийгөө үзэн яддаг
Өөрийгөө толинд харахаас дургүй хүрч, бүх зүйлсийг үзэн яддаг бүсгүйчүүд таргалах магадлал өндөр байна. Тэд тарган биш байлаа ч, багахан унжсан гэдсээ харж шаналах төдийгүй нэгэнт өнгөрсөн гэж, өөрийн биеэ гаргуунд гарган, бүхнээс татгалздаг байна. Энэ тохиолдолд гаргаж болох хамгийн зөв шийдвэр бол өөрийгөө хайрлаж, сайн сайхан бодлоор тархиа цэнэглэх юм. Сэтгэл гутрал хязгааргүй гэдэг тул та л өөрийгөө цэнэглэж, турж чадна гэх итгэлтэй байхгүй бол тэр чигээрээ харанхуй ангал руу унах аюултай.
3
Бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого
Хүүхдүүд жоохон байхдаа аав ээжийнхээ анхаарлыг татаж, илүү их халамжлуулах гэсэндээ хэт их идэж, таргалах нь бий. Өөрийгөө зовоож, аав ээжийнхээ санааг чилээх гэсэндээ хэт таргалах аюултай байдаг. Таргалж, гадаад үзэмж нь өөрчлөгдсөнөөр, аав ээж нь өөрсдийгөө буруутгана гэж боддог байна. Харин үнэн хэрэгтээ тус шийдвэрээс хамгийн их хохирол амсаж, их зүйл алдах хүн нь зөвхөн та, өөрөө юм.
4
Харилцаа үүсгэхээс эмээдэг
Урьд нь эрэгтэй хүнтэй харилцаа үүсгээд, шархалж хоцорсон бүсгүйчүүд ихэвчлэн ахин амьдрал зохиож, хэн нэгнийг хайрлана гэдэгтээ итгэлгүй болсон байдаг. Тиймдээ ч өөрийнхөө гадаад төрхөнд төдийлөн анхаарахаа больж, хүссэн бүхнээ идэж, өөрийгөө хорилгүй амьдардаг байна. Харин үүний үр дүнд таргалалттай нүүр тулах бөгөөд тэд таргалалтын өөдөөс тэмцэх биш, зүгээр л бууж өгдөг аж.
5
Тэгш эрх, ёс зүйг эрхэмлэгч
Маш олон бүсгүйчүүд "Намайг тарган болохоор, нөхөр маань хаяад явсан. Би турмаар байна" гэж ярьдаг. Харин ердөө гадаад үзэмжээс болж, нөхөртөө хаягдаж, нийгмээс тусгаарлагдана гэдэг утгагүй хэрэг гэж боддог, өөрийн бодолдоо үнэнч бүсгүйчүүд жин нэмэх магадлал харьцангуй өндөр байдаг аж. Учир нь тэд өөрсдийн гадаад төрхнөөсөө илүүтэй дотоод мөн чанар, шударга ёсыг чухалчилж, өөрсдөө үүний тод жишээ байхыг хүсдэг юм.
6
Өөртөө анхаарах цаг завгүй
Гэрийн ажил, нөхөр хүүхэд гээд л өөрөөсөө бусдад анхаарал тавьж, өдөр хоногийг өнгөрүүлдэг бүсгүйчүүд ихэвчлэн таргалалт гэх том асуудалтай тулгардаг байна. Тэд бусдын төлөө гэж явсаар, өөрийгөө гаргуунд гаргаж, жин нэмж байгаагаа ч анзаардаггүй аж. Хэрэв та ч бас ийм байдалд орсон бол, одооноос өөрийгөө анхаарч, гадаад төрх үзэмжиндээ анхаарал хандуулаарай. Таргалалт гэдэг таны гоо үзэсгэлэнг дараад зогсохгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг бүү мартаарай.
Бүсгүй та үргэлж өөртөө урам зориг өгч, чадна гэсэн итгэлээр таргалалттай тэмцээрэй!