Тус арга хэмжээ энэ сарын 09 өдрөөс 11-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 51 орны 3200 манлайлагч, бизнес эрхлэгч залуус оролцсоноороо онцлогтой байлаа. Монголд анх удаа зохион байгуулагдсан “JCI ASPAC 2017” чуулга уулзалтад APU компани албан ёсны түнш байгууллагаар хамтран ажилласан нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн олон орны манлайлагч залууст эх орноо сурталчлах нэрийн хуудас болон ирсэн зочдод бүхий л бололцоогоо дайчлан оролцсондоо таатай байна.
Уригдан оролцсон зочид нэгдсэн хуралдаан, сургалт, нээлттэй форум, Монгол урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдэд оролцож манай улсын түүх, зан заншил, өв соёлтой танилцсан билээ.
APU компани нь JCI ASPAC арга хэмжээнд албан ёсны түншээр ажилласнаар Монголын залуу үеийн манлайлагч залууст олон улсын залуустай туршлага солилцох, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар санал бодлоо хуваалцах, нээлттэй хэлэлцэх боломжийг олгосон төдийгүй ирсэн зочидод Монгол улсад бизнес эрхлэх, аялаж жуулчлах, эх орноо сурталчилж таниулах олон талын ач холбогдолтой чухал арга хэмжээ болсон юм. Энэ ташрамд JCI ASPAC чуулганыг амжилттай хамтран зохион байгуулсан JCI Монгол байгууллагын удирдлагууд болон манлайлагч залуустаа талархал дэвшүүлж буйг хүлээн авна уу!
Ц.Эрдэнэбилэг APU компанийн гүйцэтгэх захирал
JCI Монгол Байгууллагын 2008 оны үндэсний ерөнхийлөгч
Бидний хувьд ACEM-ийн дараа орох JCI ASPAC буюу Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах үйлсэд манлайлан оролцож, албан ёсны түнш байгууллагаар хамтран ажилласандаа баяртай байна. Хамтран ажилласан JCI Монгол байгууллагын гишүүд, манлайлагч залуустаа бүгдэд нь чин сэтгэлээсээ баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь өрнүүн их амжилтыг ерөөе!
Б.Түвшин APU компанийн санхүү хариуцсан захирал
Хөгжлийн шинэ шатанд алхаж буй Монголын залуу манлайлагчдыг олон улсын бизнес эрхлэгч залуустай холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг нээж өгсөн чухал арга хэмжээ боллоо гэж бодож байна.
Б.Бэгзсүрэн APU компанийн ПР ахлах менежер
Миний хувьд энэхүү арга хэмжээ үнэхээр гайхалтай байлаа. Үе тэнгийн олон орны залуусын үзэл бодол, тэдний юунд тэмүүлж, юуг бий болгож, нийгэмдээ болон улс орондоо хэрхэн эерэгээр нөлөөлж, манлайлж буй туршлагаас суралцах боломж олдсон.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.