Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны Өмнөговь аймагт тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудлыг танилцуулсан юм.
Тодруулбал Таван толгой ХК-Гашуун сухайт хүртэлх 256 км замын засвар, Эрдэнэс таван толгой-Нүүрсний зам хоорондын 13 км зам тавих, Цагаан овоо багийг Цогтцэций сум руу нүүлгэх, Гашуун сухайт боомтыг Ням гаригт ажиллуулах, Цагаан хаданд 1000 автомашины зогсоол барих, БОЭТ-ын барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг шийдвэрлэх, Ноён, Номгон, Манлай сумдын Соёлын төвийн барилгын санхүүжилтийн асуудлыг хөндөв. Эхний ээлжинд БОЭТ-ийн барилгын санхүүжилт, Цагаан хаданд барих 1000 автомашины зогсоол барих нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцлаа.