Тиймээс Монголын анхны хувийн сургууль тэр дундаа олон улсад зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг Сэрүүлэг их сургуулийн төгсөгчдийн талаарх мэдээллийг судалсан юм. Сэрүүлэг их сургууль нь 27 жилийн хугацаанд 5000 гаруй төгсөгчдийг бизнес, боловсрол, мэдээлэл технологи, уул уурхай, хоол үйлдвэрлэлийн салбарт бэлтгэн гаргасан.Төгсөгчид салбар бүрдээ амжилттай ажиллаж байна. Учир нь олон улс болон Монголын хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй 12 мэргэжлээр дэлхийн жишигт нийцсэн боловсролыг Сэрүүлэг их сургууль олгодог.
Тус сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөгчид салбартаа бусдыгаа манлайлан ажиллаж байна. Тодруулбал анхны төгсөгчдөөс улсын их хурлын гишүүн, боловсролын яамны дарга, дотоодын болон гадаадын компанийн захирал гээд лидер төгсөгчид түүчээлж байлаа. Зарим нь сургуульдаа ороод л 2-р курсээсээ эхлээд л өөрийн гэсэн бизнестэй болж одоо ч үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тун амжилттай явж байсан юм. Учир нь 1-р курсээс нь эхлээд онолоор бөмбөгдөх биш, ажил олгогчийн онцолдог багаар ажиллах чадвар, харилцаа, хувь хүний төлөвшилт чиглэсэн сургалтыг явуулдаг. Түүнчлэн бизнесийн хөтөлбөр нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монголын 9н сургуулийн нэг юм. Тиймээс гадны оронд мэргэжлээрээ ажиллаж амьдрах, дараагийн шатанд суралцах дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг Монголын анхны сургууль олгодог байна.
Харин инженер технологийн мэргэжлүүдийн хувьд Монголын томоохон байгууллагуудтай хамтарч ажил даг учраас сайн суралцагчид оюутан цагаасаа эхлээд л ажлаа аль хэдийн олчихсон байдаг.
Сургуулийн өмнөх ба сургуулийн бага насанд хүний хэл яриа, сэтгэц төлөвшин тогтдог. Хүүхдийн зүрх оюунд ном сурах бичиг, хичээл нөлөөлөхийн хамт хүүхэд төрсөн цагаасаа ном уншиж эхлэх тэр цагийг хүртэл торж, бүдэрч байж хөлд ордог тэр нээлттэй ертөнц номтой зэрэгцэн дэлгээтэй байдаг болохоор юм бүхэн хүүхдэд нөлөөлдөг. Иймээс багш хүн нийгмийн өмнө онцгой үүрэг хариуцлагатай байдаг. Тиймээс ч уг сургуулийн багш мэргэжлээр төгсөгчид мэргэжлээ сайн эзэмшсэн байдаг учраас саадгүй ажилд ордог байна.
Орчин үед хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан материалаар хоол хийхийг тогоочоос шаардаж чанартай хоол идэх нь өөрийгөө хүндэлж буй соёл гэж үзэх болсон. Үүнийгээ ч дагаад тогоочийн үнэлэмж чадвар, цалин нэмэгдсээр байгаа. Харин 45хоногийн сургалтад суугаад л та мэргэжлийн тогооч болно гэдэг том төөрөгдөл юм. Тухайн мэргэжлийг эзэмшихийн тулд бакалавр магистрын төвшинд суралцах шаардлагатай.
Ингэснээр таны үнэ цэнийг ажил олгогчид үнэлэх болно. Ингээд чадварлаг тогооч бэлтгэн гаргадгаараа алдартай Сэрүүлэг их сургуулийн төгсөгчдийн амжилтаас цухас дурдаж байна.
Өнгөрөгч 4 сард Солонгос улсын Суван хотод нийт 8 орны 920 оролцогч оролцсон хоолны фестивальд Сэрүүлэг их сургуулийн 2007 оны төгсөгч, Монгол Улсын мастер тогооч, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Тогооч Нарын Холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр болон 2013-оны төгсөгч, Монгол Улсын мастер тогооч, Монголын Тогооч Нарын Холбооны дэд ерөнхийлөгч Б.Батбаатар нар тус тэмцээнд олон улсын шүүгчээр ажилан “Олон Улсын Мастер” тогооч хэмээх эрхэм цолыг хүртжээ. Харин Сэрүүлэг их сургуулийн 2009 оны төгсөгч, МУ-ын мастер тогооч Д.Дэлгэрмаа, Сэрүүлэг Их сургуулийн оюутан, МУ-ын мастер тогооч Ц.Мэнджаргал нар амжилттай оролцон алт, мөнгөн медалийн эзэд болжээ
Ингээд мэргэжлээ сонгох торгон мөчид ирсэн сурагч та бүхэндээ Монголд хамгийн эрэлттэй мэргэжлээр боловсрол олгодог Сэрүүлэг их сургуулийн элсэлт авах мэргэжлүүдийг санал болгож байна.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Сэрүүлэг их сургууль
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.