1
Азын тоог хэрхэн ашиглах вэ?
Та өөрийн төрсөн он, сар, өдрийн тусламжтай азын тоогоо олох боломжтой. Ингэснээр магадгүй хувь заяагаа өөрчлөхийг ч үгүйсгэхгүй юм. Ихэнх хүмүүс тэдгээр азын тоонууд өөрт нь амжилтыг авчирдаг гэдэгт итгэдэг. Азын тоотой хамааралтай өдрүүдэд та:
- Чухал аялал, уулзалт, хурал зохион байгуулах
- Санхүүгийн гэрээ, хэлэлцээр хийх, хуримын өдрөө товлох
- Тус тоог агуулсан утасны дугаар, байр болон хаалганы номер, машины дугаараа сонгох
- Хөрөнгө оруулалт, томоохон төслийг эхлүүлэх гэх мэт таны амьдралд томоохон өөрчлөлт авчрах зүйлсэд азын тоогоо ашиглаж болох юм.
2
Азын тоог хэрхэн олох вэ?
Бидэнд үзэг, цаас, мөн таны төрсөн он сар өдөр хэрэгтэй. Тэдгээрийг мартахгүй тулд тэмдэглэж авах нь чухал. Таны төрсөн өдрийн цифр зайлшгүй нэг оронтой тоо байх ёстой бөгөөд хүссэн хариугаа гартал хооронд нь нэмэх хэрэгтэй. Жишээ нь, та 1992 оны 02 сарын 19-ны өдөр төрсөн бол 1+9+9+2+0+2+1+9=33 гарна. Үүнийгээ нэг оронтой болгохын тулд хооронд нь дахин нэмж 3+3=6 болгох юм. Ингээд таны азын тоо 6 гэсэн үг. Энэ мэтээр та өөрийнхөө азын тоог олж болно гэсэн үг юм.
3
Азын тоонууд юу өгүүлдэг вэ?
Азын тоо 1: Тус тоо нь эзнээ ямарваа зүйлд манлайлах, амжилт гаргахад нь тусалж байдаг. Мөн шинэ санаа, төсөл дээр ажиллахад сайнаар нөлөөлдөг. Таны азтай өдрүүд бол сар бүрийн 1, 10, 19, 28 юм. Тэдгээр өдрүүдэд таны амьдралын чухал мөчүүд болох хурим, шинэ бизнес эхлүүлэх, зээлээ дарах зэргүүдэд аз, амжилтыг авчирна.
Азын тоо 2: Таны аз жаргалын үндэс бол гэр бүл юм. Та гэр бүлээсээ амьдралын баяр баясгалан, эрч хүчийг авдаг. Азтай өдрүүд сар бүрийн 2, 11, 20, 29 байх болно. Эдгээр өдрүүдэд та амьдралдаа өөрчлөлт авчрах чухал сонголтуудыг хийгээрэй!
Азын тоо 3: Та бол бусдыг хамгаалах темпераменттэй хүн юм. Бусдад туслах, амьдралыг нь өнгөтэй өөдтэй болгоход ихээхэн тусалдаг. Таны азтай өдрүүд бол сар бүрийн 3, 12, 21, 30 байдаг. Эдгээр тоогоор та өөртөө чухал хөрөнгө оруулалт хийвэл, азтай байх болно.
Азын тоо 4: Тус тоо нь таны ямарваа чухал шийдвэрийг гаргах болон, амьдралын тань чухал үеүдэд туслах учиртай. Таны азтай өдрүүд бол 4, 13, 22, 31 юм. Эдгээр өдрүүд танд аз жаргал, сайхан бүхнийг авчирна гэдэгт итгээрэй!
Азын тоо 5: Тус тоо нь хайр сэтгэл, хичээл зүтгэлийг илэрхийлдэг. Таны азтай өдрүүд бол, сар бүрийн 5, 14, 23 юм. Тус өдрүүдэд та хайр сэтгэлтэйгээ учрах, шинэ зүйл сурах, хувийн амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчрахад тохиромжтой.
Азын тоо 6: Эрхэмсэг байдал, шантрашгүй зүрх зориг, тэмүүллийг илтгэдэг. Тус тоо нь эзэндээ 6 төрлийн аз, амжилтыг авчирна гэдэг байна. Таны азтай өдрүүд бол сарын бүрийн 6, 15, 24 юм. Эдгээр өдрүүдэд хийгдсэн бүхэн амжилттай байх болно.
Азын тоо 7: Тус тоо нь эзэндээ аз жаргал, урт удаан амьдралыг бэлгэддэг. Таны азтай өдрүүд бол, сар бүрийн 7, 16, 25 юм. Эдгээр өдрүүдэд та эрүүл мэнд болон амьдралдаа томоохон өөрчлөлт авчрах зүйлсийг хийгээрэй!
Азын тоо 8: Өнөр өтгөн гэр бүл, аз жаргалтай амьдралыг бэлгэддэг. Таны азтай өдрүүд бол сар бүрийн 8, 17, 26 юм. Тус өдрүүдэд та бүл нэмэх, хүүхэдтэй болвол, айл гэрт аз жаргал ирэх болно. Мөн эв, найртай, урт удаан хайр, гэр бүлийг бэлгэднэ.
Азын тоо 9: Тус тоо нь таны эрсдэлд орохоос хамгаалж, нэг үгээр "бамбай" болдог гэсэн үг юм. Иймд та сарын бүрийн 9, 18, 27-ны өдрүүдэд чухал зүйлсийг төлөвлөх нь таныг ямарва таамаглашгүй хүчин зүйлс, гарз хохирлоос хамгаална.
Танд аз жаргал, эрүүл энх, урт удаан амьдралыг хүсэн ерөөе!