Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс

Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа, та анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь өөрийн арьсандаа үл тохирох бүтээгдэхүүн хэрэглэснээс болж, арьс гэмтэх, үрэвсэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг байна. Иймд бид та бүхэндээ гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа зайлшгүй анхаарах ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс

1. Хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйлс

1. Хадгалах хугацаа

Та худалдан авах гэж гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааг хамгийн түрүүнд олж харах хэрэгтэй.

  • 3 жил хадгалах боломжтой бүтээгдэхүүн нь өөртөө төрөл бүрийн хортой химийн бодис агуулж байгаагийн илрэл юм. Таны сонгох гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа 6 сараас хэтрэх ёсгүйг анхаараарай.
  • Таны сонгох бүтээгдэхүүнд сорбин, бензойны хүчил, гиалуроны хүчил, пантенол, гидролизд, витамин Е зэрэг агуулагдаж байх хэрэгтэй. Мөн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж хэрэглэж болно.
  • Харин газрын тос (батга үүсгэгч), пропилен гликол (харшил үүсгэгч), натрийн сульфат, глицерол (арьс хуурайшуулна) зэрэг найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзаарай. 

2. Үнэр

Сайн чанарын бүтээгдэхүүн хэзээ ч хурц, хамар цоргим үнэртэй байдаггүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь зөөлөн атлаа тааламжтай үнэртэй байдгийг бүү мартаарай. Иймд та гоо сайхны бүтээгдэхүүн сонгохоосоо өмнө үнэрлэж үзэх хэрэгтэй. 

3. Үйлдвэрлэгдсэн газар

Та сонгох гэж байгаа бүтээгдэхүүнээ аль улсад үйлдвэрлэгдсэн болохыг ажиглаарай. Монгол шиг хуурай сэрүүн нөхцөлтэй оронд амьдардаг хүмүүсийн арьсанд Герман, Франц, Америк, Италид үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд илүү тохирдог байна. Харин өвлийн арьс арчилгаанд Финлянд, Канад бүтээгдэхүүн төгс зохицдог аж. 

4. Үнэ

Үнэ дагаж чанар гэдэг үгийг хэзээ ч бүү мартаарай. Сайн чанарын бүтээгдэхүүн хямд байдаггүй тул, та үнээр нь тухайн гоо сайхны бүтээгдэхүүнийг сонжиж болох юм. 

2. Орц найрлагыг ажиглах

Та өөрийн сонгох гэж байгаа бүтээгдэхүүний орцыг ажиглаж, сайтар судласны үндсэн дээр сонгох хэрэгтэй. Аливаа бүтээгдэхүүнийг орц найрлагаар нь 3 ангилж үздэг байна. 

1. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн

Энэ нь удаан хугацааны турш хэрэглэсний дараа үр дүнгээ үзүүлж, арьсыг гоёмсог болгоно. Тус найрлагад, сүү зөгийн бал, тос, ургамлын ханд, өөх тос зэрэг багтах болно. 

2. Холимог найрлагатай бүтээгдэхүүн

Шинжилгээ сайтар хийсний дараа, хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлдэг. Тус төрлийн бүтээгдэхүүний орцонд антиоксидантууд багтахаас гадна нэмэлт химийн бодис агуулагддаг. 

3. Химийн найрлагатай бүтээгдэхүүн

Эдгээр төрлийн бүтээгдэхүүн нь өтгөн, хурц үнэртэй байх бөгөөд хадгалах хугацаа нь урт байдаг. Мэдээж байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг бодвол, арьсанд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй бөгөөд удаан хугацаагаар хэрэглэвэл, үрэвсэл үүсгэх нь бий. 

3. Нүүрний суурь бүтээгдэхүүн сонгох

Та өөрийнхөө арьсанд тохирох крем, тос болон гэрэл сүүдрийг сонгох хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь арьснаас ялгарч харагдах, тохирохгүй байх гэхчлэн сөрөг тал олон байдаг.

1. Крем сонгох

Та нүүрэндээ тос түрхэснээс, 15 минутын дараа кремээ түрхэж хэвшээрэй. 

  • Ядарч гундсан төрхтэй харагдахыг хүсэхгүй бол саарал туяатай кремийг бүү сонгоорой. Үүний оронд аль болох гэрэлтсэн, царай төрхийг сэргээх өнгөтэй крем авах хэрэгтэй.
  • Крем нь усан суурьтай болон тосон суурьтай гэж байдаг. Усан суурьтай крем нь арьсанд амьсгалах боломж өгч, үрэвсэл үүсэхээс сэргийлдэг байна.
  • Тиймээс та усан суурьтай кремийг сонгож хэрэглээрэй. 

2. Гэрэл сүүдэр сонгох

Охид бүсгүйчүүдийн нүүрний хэлбэрийг засч, улам бүр үзэсгэлэнтэй харагдуулахад тусладаг билээ. Сүүдрийг сайн чанартай эсэхийг мэдэх 3 арга байдаг.

  • Бага зэргийг авч, гарын арьсандаа түрхэж, үрээд үзээрэй.
  • Эндээс та өнгийг нь сайтар ажиглаж, арьсанд тань тохирч байгаа эсэхийг харах хэрэгтэй.
  • Мөн крем, энгэсэгтэй нүүрэнд хэрхэн харагдах бол гэдгийг нь бодолцоорой.

Мэдээж таны сонгох сүүдэр арьснаас тань бага зэрэг бараан өнгөтэй байх хэрэгтэй. Та хуурай, шингэн гэхчлэн төрөл бүрийн гэрэл сүүдэрнээс сонголтоо хийх боломжтой. 

3. Өө дарагч сонгох

Өө дарагчийг сонгохдоо хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулаарай. 

  • Хэрвээ та нүдний дор үүссэн хар хүрээг арилгаж, өө дарагчаар нуухыг хүсч байвал, кремээс илүү цайвар өнгөтэй өө дарагч сонгоорой. Энэ нь хар хүрээг дарж, таны нүүрийг цэвэрхэн жигд харагдуулна.
  • Мөн батга, нөсөө толбоо дарахыг хүсвэл мөн л кремнээс гэгээлэг өнгийн өө дарагчийг сонгоорой. 

Та өө дарагч хэрэглэж байгаа тохиолдолд кремээ аль болох нимгэн түрхэх хэрэгтэй. 

4. Уруулын гоо сайханд анхаарал хандуулах

Та урууландаа тохирох будаг авч хэрэглэснээр, уруулаа илүү том, бумбагар харагдуулж чадна.

1. Уруулын харандаа

  • Та уруулын будагны тухайд хямдхан, чанар муутайг сонгож болохгүй. Учир нь бид уруулын будгаа хоолтойгоо хамт идчихдэг тул аль болох чанартай будаг сонгох хэрэгтэй.
  • Уруулын харандаа нь хэт хатуу эсвэл зөөлөн байж болохгүй. Энэ нь уруулыг гэмтээх аюултай.

2. Улаан уруулын будаг

Энэхүү өнгө нь эмэгтэй хүн бүрт гайхалтай зохих бөгөөд дур булаам төрхийг нэмэгдүүлж, өөртөө итгэлтэй харагдуулдаг. Гэхдээ та хэт гялалзсан улаан будгийг сонгохоос татгалзаарай. Учир нь гялалзсан улаан будаг нь хямдхан, чанар муутай харагддаг. 

3. Хар өнгийн уруулын будаг

Тус өнгийн уруулын будаг нь нүд болон уруулыг илүүтэй тодотгож, бусдын анхаарлыг татдаг. Энэ нь эрхэмсэг тансаг болоод хүчирхэг байдлыг илтгэдэг билээ. Та тас хараас илүүтэй бага зэрэг уусалттай хар өнгийг сонгож, уруулаа будаарай. 

4. Гялалзсан зөөлөн өнгө

Та гялалзсан зөөлөн өнгийн уруулын будаг нь нүүрээ тэгтлээ будаггүй хүмүүст тохирно. Бага зэрэг суурь тавьж, өнгө оруулах төдий буддаг хүмүүс, энэхүү уруулын будгийг сонгож болох юм. 

5. Ягаан уруулын будаг

Цайруу, цагаан арьстай охидод ягаан өнгийн уруулын будаг илүү сайхан зохиж, үзэсгэлэнтэй харагдуулдаг билээ. 

Та бүхэндээ уруулын будаг сонгохдоо анхаарах ёстой зүйлсийг дуулгая.

  • Матте уруулын будаг нь нүүр будалтыг маш цэвэрхэн, цэгцтэй харагдуулдаг тул та заавал нэгийг худалдаж аван, хэрэглээд үзээрэй.
  • Өнгөлөг, гялалзсан уруулын будаг нь зуны гоёмсог даашинз, дэгжин хувцаслалтанд тохирно.
  • Та уруулын бальзам худалдан авч, урууландаа чийгшил өгч байхаа мартуузай.

Уруулаа хэрхэн зөв будах зааврыг ЭНД дарж уншаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()