Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд

Хайр сэтгэлд зэрэг зиндаа, нас, тэр бүү хэл хүйс хамаагүй болохыг бидний мэдэх олны танил алдартнууд батлан харуулсаар байна. Бид та бүхэндээ түүний жишээ болгож, хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ орхиж, амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчирсан 10 алдартныг танилцуулъя. Тэд хайр сэтгэлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн гэдгээ нотолсон юм. 

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд

1 Хөл бөмбөгийн тамирчин Алберт Риера (Albert Riera) хайрынхаа төлөө иргэншлээ сольжээ

Алдартай хөл бөмбөгийн тамирчин Алберт Риера залуу байхдаа, Жулиа хэмээх Орос бүсгүйтэй танилцаж байжээ. Бүсгүй түүнд маш их таалагдсан бөгөөд Жулиагийн эх оронд байх нь их л тааламжтай байсан юм. Тус явдлаас 1 жилийн дараа тамирчин эр Орост очиж түүний эцэг эхтэй нь танилцжээ. Ийнхүү хосууд ОХУ-ын хамгийн хүйтэн бүс болох Сибирт амьдрах болсон бөгөөд тэдэнд  хүйтэн цаг агаар маш их таалагдах болсон байна.

Хөл бөмбөгийн тамирчин Алберт Риера (Albert Riera) хайрынхаа төлөө иргэншлээ сольжээ

2 Линда Макартни (Linda Makkartni) нөхрөөсөө холдохгүйн тулд хөгжим тоглож сурчээ

Beatles хамтлагийн ая зохиогч, басс гитарчин Пол Макартни (Pol MAkkartni)  нь хамтлагаасаа хамгийн сүүлд гэрлэсэн гишүүн юм. Тэрээр гэргий болох Линдагаа тун ч их хүндэлж хайрладаг байсан бөгөөд нэг хором ч салахыг хүсдэггүй байжээ. Гэвч Пол аялан тоглолтоор явах шаарлагатай болсноор, эхнэртээ хөгжим тоглохыг зааж өгөн хамтлагийнхаа шинэ гишүүн болгосон байна. Тэрээр Японд 10 хоног баривчлагдаж байсныг эс тооцвол, эхнэрээсээ алхам ч холдож байгаагүй юм. Хөгжимчин эр  хэлэхдээ, "Далавч үргэлж хамтдаа байдаг шүү дээ"  хэмээжээ. 

Линда Макартни (Linda Makkartni) нөхрөөсөө холдохгүйн тулд хөгжим тоглож сурчээ

3 Жон Леннон (John Lennon) , Яоко Оно (Yoko Ono) - той гэрлэснийхээ дараа шинэ нэртэй болсон байна

"Beatles" хамтлагийн гоцлол дуучин Жонн Леннон болон түүний гэргий  болох чөлөөт уран бүтээлч, дуучин Яко Оно нарын хайрын түүх нь, XX зууны хамгийн их анхаарлыг татсан явдлуудын нэг байсан юм. Дуучин эр  Онод дурласнаар, амьдралынхаа хэв маягийг бүрэн өөрчилжээ. Хосууд гэрлэсний дараа дуучин эр өөрийн нэрэндээ эхнэрийнхээ овгийг нэмсэн бөгөөд энэ нь хамгийн хайртаа эхнэрээ хүндэтгэж буйн илрэл юм.

Жон Леннон (John Lennon) ,  Яоко Оно (Yoko Ono) - той гэрлэснийхээ дараа шинэ нэртэй болсон байна

4 Mерилин Монро (Merilin Monro)-ийн хоёр дахь нөхөр түүнийг болсны дараа ч үнэнч хэвээр үлджээ

Бейсболын домог (The New York Yankee) багийн Жое Ди Маггио (Joe Di Maggio), Мерилин Монро-той гэрлээд ердөө 9 сар болсон байна. Энэхүү хугацаанд тэд тийм ч сайхан хос байгаагүй  хэдий ч салсныхаа дараа сайхан харилцаатай хэвээр үлджээ. Хэдхэн жилийн дараа тэд дахин дотносож эхэлсэн бөгөөд хоёр дахь гэрлэлтээ хэдийн товлосон байсан ч, жүжигчин бүсгүй хуримнаасаа хэдхэн хоногийн өмнө өөд болжээ. Тэрээр нөхөртөө: "Намайг нас барсны дараа 7 хоног бүр миний оршуулган дээр шинэхэн цэцгийн баглаа авчирч байгаарай" хэмээн захисан байна. 1962 оны 8 сарын тэр нэгэн өдрөөс хойш 20 жилийн турш түүний нөхөр 3 долоо хоногт нэг удаа Монрогийн оршуулган дээр улаан сарнай тавьдаг болсон бөгөөд тэрээр энэхүү богинохон гэрлэлтээ хэзээ ч олон нийтэд зарлаж байгаагүй юм.

Mерилин Монро (Merilin Monro)-ийн  хоёр дахь нөхөр түүнийг болсны дараа ч үнэнч хэвээр үлджээ

5 Грэй Келли (Grey Kelli)-ийн урлагийн замнал түүнийг эрхэмсэг хатан болгожээ

Монокогийн ханхүүтэй танилцах үедээ Грейс Келли аль хэдийнээ кино салбарт гялалзаж явсан бөгөөд дэлхийн кино салбарт домог болох магадлал өндөр байжээ. Тэрээр 3-р Райнейр хаантай гэрлэснээр, ажил мэргэжлээ солих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Келли өөрийн шийдвэрээ гарган, тус улсын гүнж болсон нь тухайн цаг үеийнхээ нэгэн онцлох үйл явдал байсан юм. Мөн тэдний гэрлэлт Монако улсын хаанчлал болон Европын хөрөнгийн зах зээлд томоохон өөрчлөлтийг авчирсан билээ.

Грэй Келли (Grey Kelli)-ийн урлагийн замнал түүнийг эрхэмсэг хатан болгожээ

6 Японы гүнж Мако хайрынхаа төлөө хаан ширээнээс татгалзжээ

Хаан ширээг залгамжлагч, Мако Акишино (Mako Akishino)-д түүний хайрын эзэн болох Кей Комуро нь гэрлэх санал тавьсан байна. Хосууд их сургуульд сурч байхдаа танилцсан бөгөөд түүнээс хойш үргэлж хамт байжээ. Сүйт залуу оюутан байхдаа далайн эргийн кафед ажилдаг байсан хэмээх цуу яриа байдаг. Тэд их өөр амьдралтай боловч хамтдаа байж чадсан нь бахархууштай.  

Японы гүнж Мако хайрынхаа төлөө хаан ширээнээс татгалзжээ

7 Английн хаан амьдралынхаа ханийн төлөө хаан ширээнээс татгалзжээ

1936 онд 5-р Жорж  Хаан ( King George 5) өөд болсны дараа, түүний эрх мэдэл дүү 6-р Эдвард-д шилжсэн юм. Тэрээр Виллас Симпсон хэмээх жирийн нэгэн Англи бүсгүйд  хайртай болсон бөгөөд түүнтэй гэрлэх чин хүсэлтэй байсан байна. Засгийн газраас хаанд, гэрлэлт эсвэл хаан ширээний аль нэгийг нь сонгохыг шаарджээ. Тэрээр хэлэхдээ, "Би хайртай бүсгүйнхээ тусламж дэмжлэггүйгээр, хааны албыг хаших боломжгүй" хэмээгээд өөрийн хэргэм зэргээ  дүү 6-р Жорж-д шилжүүлсэн бөгөөд хосууд гэрлэж, бүхий  л амьдралынхаа турш аз жаргалаар дүүрэн амьдарчээ. 

Английн хаан амьдралынхаа  ханийн төлөө хаан ширээнээс татгалзжээ

8 Френсис Фицзералд (Frensis Fitsdzherald) эхнэрээ өөрийн зохиолынхоо гол дүр болгожээ

Бидний сайн мэдэх "Great Gatsby" зохиолын зохиолч Ф. Скотт болон түүний эхнэр Зелда Фицзералд  нарыг жаазын эрин үеийн хамгийн алдартай хосууд хэмээн нэрлэдэг. Зохиолч эхнэртээ маш их хайртай байсан бөгөөд эхнэрээ "шизофрен" өвчин туссаны дараа ч орхиогүй юм. Тэрээр эмнэлэгтэй ойрхон буудалд байрлан үргэлж эмч нараас зөвлөгөө авдаг байжээ. Мөн эхнэртээ тус болох бүхий л зүйлийг хийсэн байна. Сонирхуулахад, зохиолч эр зохиол бүтээлийнхээ эмэгтэй гол дүрүүдийг үргэлж эхнэрээрээ төлөөлүүлэн дүрсэлдэг байсан аж. 

Френсис Фицзералд (Frensis Fitsdzherald) эхнэрээ өөрийн зохиолынхоо гол дүр болгожээ

9 Нико Пиросмани (Niko Pirosmani) -ын Франц эмэгтэйн зургийн түүх

Хүмүүс Францын дуучин Маргарите Де Сервес (Marguerite de Serves)-ын тухай төдийлөн сайн мэддэггүй байсан. Харин 1905 онд түүнийг Жоржиад аялж явах үеэр нь зураач Нико Пиросмани анхны харцаар дурлажээ. Үүний дараа зураач эр өөрийн хамгийн алдартай зураг болох "Дуучин Маргерита" хэмээх бүтээл гаргасан байна. Түүний бүтээлд бүсгүй сарнайн цэцгээр дүүрэн газарт, сарнай барин зогсож байгаагаар дүрсэлсэн байдаг. Дуучин бүсгүйд зураг ихэд таалагдсан тул, зураачид үнсэлт хүртэл бэлэглэсэн аж. 

Нико Пиросмани (Niko Pirosmani) -ын  Франц эмэгтэйн зургийн түүх

10 Султан Шах Жахан(Sultan Shah Jahan) агуу бүтээл болох Таж Махалыг хайртай бүсгүйдээ зориулан бүтээжээ

Султан Шах Жахан хайрт эхнэрээ өөд болсны дараа түүнийхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэхийг хүссэн бөгөөд өөрийн хайр сэтгэлийг гэрчилж,  тансаг бунханыг бариулсан юм. Тэрээр хөрш улсууд болон эзэнт гүрнийхээ хамгийн шилдэг гэсэн уран барилгачдыг цуглуулан 22 жилийн турш дэлхийн  цорын ганц бүтэц, хэлбэр бүхий  байгууламжийг барьсан нь өнөөдрийн Таж Махал юм. 

Султан Шах Жахан(Sultan Shah Jahan) агуу бүтээл болох Таж Махалыг хайртай бүсгүйдээ зориулан бүтээжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()