Та чахарсан чимээнд дургүй юу? Тэгвэл ийм учиртай...

Чахарсан чимээ сонсохоор, уур тань хүрч, тэсвэрлэхийн аргагүй болдог уу? Тус шинж тэмдэг нь маш түгээмэл бөгөөд хүмүүс чухам юунаас болж, чахарсан чимээ сонсохоор бухимддаг болохоо мэддэггүй. Тэгвэл бид та бүхэндээ ямар шалтгааны улмаас бид тус чимээнд дургүй байдаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Та чахарсан чимээнд дургүй юу? Тэгвэл ийм учиртай...

1 Чахарсан чимээ

"Newcastle" их сургуулийн эрдэмтэд нэгэн судалгаа явуулж, хүний тархи чухам ямар чимээнд дургүйлхэж, бухимдаж байгааг "MRI" шинжилгээний тусламжтайгаар тогтоожээ. 

  • Шилийг метал эдлэлээр үрэх
  • Самбарыг хумсаараа маажих
  • Эмэгтэй хүн хашгирах
  • Хүүхэд уйлах
  • Хайрга чулууг хооронд нь хавирах
  • Унадаг дугуйны тормос гийнах
  • Цахилгаан өрөм ажиллуулах 

Хүн эдгээр чимээг сонсох дургүй бөгөөд сонсох төдийд л биеэр нь хүйт дааж, байж суух аргагүй болдог байна. 

Чахарсан чимээ

2 Яагаад бид чахарсан чимээнд дургүй вэ?

Хүн бүх зүйлд хяналт тавих чадвартайгаар бүтээгдсэн билээ. Маш олон дуу чимээ дундаас бид өөрт хэрэгтэй, чухал чимээг онцгойлон сонсож чаддаг. Жишээлбэл, чимээ шуугиан ихтэй цэнгээний газарт та зөөлхөн дуугарах утсаа сонсдог. Мөн хажууд тань хүмүүс хичнээн чанга ярьж байсан ч хамаагүй, үзэж байгаа киноныхоо яриаг сонсож чаддаг шүү дээ. Нэг ёсондоо бид өөртөө хэрэгтэй, анхаарлаа хандуулсан зүйлээ сонгож, сонсдог болж таарч байгаа юм. Харин бид дургүй чимээгээ яагаад онцгойлон сонсдог юм бол?

Хэрэв та чахрах чимээг онцгойлон сонсож, үүндээ бухимдаж хэцүү санагдаж байвал, энэ нь "неврастени" буюу мэдрэлийн ядаргаанд орсны шинж юм. Харин эрүүл хүмүүс тухайн чимээг онцгойлон сонсдоггүй бөгөөд огт төвөгшөөж, бухимддаггүй байна. Дуу чимээ нь хүний сэтгэл санаанд нөлөөлж чаддаг бөгөөд хэт чанга, чимээ ихтэй дуу нь тухайн хүнийг ядаргаанд оруулж, толгой өвтгөх аюултай. 

Яагаад бид чахарсан чимээнд дургүй вэ?

3 Одоо юу хийх хэрэгтэй вэ?

Хэрвээ та чимээнээс төвөгшөөж, өөрийгөө стрессдүүлэхийг хүсэхгүй бол хэд хэдэн аргыг хэрэглэж болно. 

  • Нэг хэвийн дуу чимээ сонсохоос татгалзаж, зурагтын сувгаа солиорой.
  • Үргэлж бухимдаж, бусдад уурлахаа болих хэрэгтэй. Бүхнийг гэрэл гэгээтэй талаас нь харж, аль болох эерэг байхыг хичээ.
  • Өөртөө амрах цаг гаргаж, чимээ багатай газар очин, 10 минут нүдээ аньж, гүнзгий амьсгал аваарай. Энэ нь таны бухимдлыг тайлж, мэдрэлийн ядаргаанаас гаргах болно.
  • Ой модоор ганцаараа алхаж, шувуудын жиргээг сонсоорой. 
  • Чихэнд тааламжтай сайхан дуунуудыг сонсох хэрэгтэй. 

Одоо юу хийх хэрэгтэй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()