Үйлчилгээний газрын үнэгүй "Wi-Fi"-нд дурлагсад үүнийг заавал уншаарай!

Сүүлийн үед цахим технологи газар сайгүй хөгжиж, хүн бүр л утсаараа WIFI сүлжээнд холбогдож байна. Түүнийг дагаад албан байгууллагууд ч мөн хэрэглэгчид, үйлчлүүлэгчиддээ зориулан үнэгүй "WIFI" -ийг түгээх болсон. Энэ нь нэг талаар сайн зүйл мэт боловч, нөгөөтэйгүүр маш аюултай юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Үйлчилгээний газрын үнэгүй "Wi-Fi"-нд дурлагсад үүнийг заавал уншаарай!

1 Утасныхаа VPN функцыг идэвхижүүлэх

VPN буюу virtual private network-ийг идэвхижүүлэх хэрэгтэй. Энэ нь таны утас WIFI-д холбогдсон ч хэн нэгэн таныг IP хаягаар тань мөшгиж чадахгүй гэсэн үг юм. Тиймээс өөрийгөө гэнэтийн аюулаас ийнхүү хамгаалж болно. 

Утасныхаа VPN функцыг идэвхижүүлэх

2 Интернэтийнхээ нэрийг санаж байх

Хэрэв таны утас тухайн WIFI сүлжээнд холбогдсон бол, дараагийн удаа автоматаар холбогддог. Гэвч хэрэв та урьд нь холбогдож байсан ч, утсаа сольсон нөхцөлд тухайн газрынхаа WIFI нэрийг сайтар нүдэлсэн байх ёстой. Хэн ч тухайн нэртэй ижилхэн, эсвэл төстэй нэрээр хуурамч WIFI нээж чадна. Мөн ингэснээр тухайн хүний хувийн мэдээлэл, шаардлагатай зүйлсийг харж чадах юм. Иймд та илүү найдвартай WIFI сүлжээг ашиглах нь зүйтэй.

Интернэтийнхээ нэрийг санаж байх

3 Хуурамч WIFI-аас сэрэмжлэх

Дээр дурдсан шиг гэмт этгээдүүд ижил төсөөтэй хуурамч хаягийг төвөггүйхэн шинээр нээж чадна. Иймд та үнэгүй WIFI-д холбогдохыг хүсвэл, эзэмшигчийнх нь нэрийг сайтар хянаарай.

Хуурамч WIFI-аас сэрэмжлэх

4 Утас болон таблетаа вирусын програмаар хамгаалах

Энд тэндхийн үнэгүй WIFI-аас болж таны утас, компьютер амархан вирустэх, гадны нөлөөнд орж болно. Тиймээс та сайн чанарын вирусын хамгаалалтыг утсандаа суулгах хэрэгтэй. Энэ нь таныг хуурамч сүлжээнд холбогдохоос давхар сэргийлэх юм.

Утас болон таблетаа вирусын програмаар хамгаалах

5 Нууцлал үүсгэх

Та өөрийгөө элдэв гадны кибер халдлагаас сэргийлэхийн тулд үнэгүй WIFI хэрэглэхэд, гар утсанд тусгай код ирдэг болгож болно. Ингэснээр таныг хүсээгүй олон зүйлсээс хамгаалах юм.

Нууцлал үүсгэх

6 Нууц код хийх

Үнэгүй интернэтэд холбогдох үед таны утсанд автоматаар олон аппликейшн суугдаж, гэмтээх нь бий. Иймд та интернэтэд холбогдсон үед, ямарваа программыг ачааллуулах, суугдах үед код оруулдаг болговол, олон эрсдлээс таны нэгэн зэрэг хамгаална.

Нууц код хийх

7 Төлбөр хийх

Хэрвээ та нийтийн сүлжээг ашиглан интернэтээр худалдаа, төлбөр тооцоо хийх бол аль болох татгалзах хэрэгтэй. Түүний оронд дата эсвэл 3G, 4G сүлжээг ашиглан хийсэн нь аюулгүй байдлыг хангах юм.

Төлбөр хийх

8 Ашиглахгүй үедээ WIFI-ийг унтрааж байх

Онц шаардлагагүй үед утас болон компьютер, таблетынхаа WIFI-ийг унтрааж байгаарай. Ингэснээр хэрэгцээгүй зар сурталчилгаа зэргээс утасны цэнэгийг хэмнэхээс гадна, тэдгээрээр дамжин вирус орж ирэхээс хамгаална.Мөн "DoNotTrackMe" хэмээх програмыг идэвхижүүлснээр,таны утас үнэгүй WIFI-д холбогдож, хэн нэгэн таныг мөшгихөөс хамгаална.

Ашиглахгүй үедээ WIFI-ийг унтрааж байх

9 Нууцлал шалгах

Мөн тухайн сайтын нууцлалыг шалгахын тулд: Та http: // гэхийн оронд https: // хэмээн бичээд, орох хаягаа ард нь бичиж өгөөрэй.


 

Нууцлал шалгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()