1
Хэт их үглэж, яншихгүй байх
Эрчүүдийг гэрээс нь үргээдэг, өөр газарт байх нөхцлийг бүрдүүлдэг зүйлсийн нэгт эхнэрүүдийн хэт их үглэлт, янших байдал ордог байна. Бүсгүйчүүд өөрт тохиолдсон зүйл, нөхрийнхөө болж бүтэхгүй байгаа зүйлсийг хэлж байж санаа нь тайвширдаг. Харин зарим үед давс хужрыг нь тааруулахгүй бол нөхрөө гэрээсээ холдоход хүргэнэ. Мөн гэрт нь олон хүн байх, шуугилдах үед эрэгтэй хүмүүст тухгүй санагддаг аж.
2
Хувийн орон зайд нь халдахгүй байх
Хувийн фэйсбүүк хуудаст нэвтрэх, утсыг нь шалгах, найз нөхдийн дунд юу болсон тухай шалгаах, дуртай зүйлсийг нь үл тоомсорлох зэргүүд үүнд багтана. Үзэж байгаа сувгийг нь сольж, олон ангит кино эхлүүлэх, тэрчлэн тайван байх нөхцлийг нь хааж, үргэлж хов жив ярих зэргүүдээс болж эрчүүд гэртээ тогтохгүй байх нь бий.
3
Үргэлж гэрийн ажилд туслуулахгүй байх
Гэр бүлийн гишүүдийн хувьд харилцан бие биедээ тусалж байж, цаашид илүү сайхан амьдарч чадна. Гэвч тухайн гэр бүлд нөхрийн хийх ёстой ажил ихсэж, давамгайлснаар тэд эдгээр зүйлсээс халширч, илүү тааваараа жаргалтай байх газар руу тэмүүлж эхэлдэг байна. Энэ нь тэдний хэзээд өөрийн хүслээр, тааваараа явахыг эрхэмлэдэгтэй нь холбоотой байж мэднэ.
4
Амттай хоол хийж сурах
Эрчүүдийг ходоодоор нь уургална гэж үг байдаг. Тэдний хувьд эхнэрийнх нь хийж өгдөг амттай хоолууд үргэлж чухал байдаг. Энэ нь нөгөөтэйгүүр секстэй ижил зүйл юм. Гэтэл та өдөр бүр нэг л уйтгартай, нэг л хоолоо хийх эсвэл бүр хоолгүй бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байвал, тэд энэ байдлаас залхаж, илүү сайхан хоолтой газар руу өөрийн эрхгүй тэмүүлэхэд хүрдэг байна.
5
Эрх чөлөөг нь хаахгүй байх
Хааяа нэг ажлын стресс ядаргаагаа тайлахаар найз нөхөдтэйгээ уулзах үед үргэлж залгах, уурлах, яншсаар байвал эрчүүд энэ байдлаас түргэн залхаж эхэлдэг. Тэд энэ байдлаас зугтаж, тэдэнд илүү сайхан мэдрэмжийг төрүүлэх газар руу явахад хүрдэг.
Эрчүүдийг гэртээ тогтоохын тулд таны хийх ёстой зүйлс:
- Тэднээр гэр орны аар саархан зүйлс, цэвэрлэгээг үргэлж битгий хийлгэ. Харин түүний оронд гэртээ байгаа эвдэрч хэмхэрсэн засах шаардлагатай зүйлсийг хийлгээрэй. Энэ нь тэдэнд эр хүн хэмээх мэдрэмжийг төрүүлдэг.
- Мөн гэртээ засвар хийхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хадгалах газар гаргаж өгөх. Ингэснээр тэд эдгээрийг авах гэж айл руу явах хэрэггүй болно.
- Хөргөгчиндөө ганц нэг хүйтэн шар айраг хадгалах хэрэгтэй. Энэ нь тэднийг дуртай телевизийн нэвтрүүлгээ үзэж байхдаа, стрессээ тайлах боломжийг олгоно.
- Сексийн харилцаандаа үргэлж шинэлэг хэв маягийг оруулах, мөн гадаад үзэмжиндээ анхаарах хэрэгтэй.
- Хэрвээ тэд ажлын шалтгаанаар оройтож, утсаа авахгүй байгаа бол 2 шалтгаантай. Эхнийх нь үнэхээр ажилтай байгаа тул, утсаа авах боломжгүй. Харин дараагийн зүйл бол тантай утсаар ярихыг хүсэхгүй байгаа бөгөөд гэртээ харих бодолгүй байгааг илтгэнэ.