Энэ жилийн арга хэмжээ маань ажилчдын төлөөлөл нээж үг хэлснээр эхэлсэн. Учир нь ажилчдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа тул ажилчдын төлөөлөл өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж, аяндаа амжилттай оролцохыг уриалсан юм. Үүний дараа урлагийн тоглолтуудаар үргэлжилсэн бөгөөд Өвөр Монгол залуус маань биднийг дэмжин хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн нь онцлог байлаа.
APU компанийн хангамжийн менежер Л.Ананд нээж үг хэлэв
”Туул голын сав газар” -ын Усны менежмент төлөвлөлтийн албаны дарга Х.Түвшинбаяр
”APU Dance” клубын бүжигчид үндэсний бүжгээ бүжиглэв
ӨМӨЗО залуу дуучин Ө.Содцэцэн уртын дуугаар ая дуу өргөв
APU компанийн ХХАА инженер Б.Сүх-Эрдэнэ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч буй нь
Бидний хувьд Зайсангийн гүүрнээс баруун тийш Яармагийн гүүр хүртэл нийт 3,3 км талбайд цэвэрлэгээ хийсэн бөгөөд зуут, аравтын системд хуваагдан өөрсдийн хуваарилагдсан талбайдаа ажиллаж, далангийн наана байх зам дагуу хогоо шуудайлан цуглуулж нийт 15 тонн хогийг “Хот Тохижилтын Газар” ОНӨААТҮГ-ын машинуудад ачуулсан юм.
Цэвэрлэж буй байдал
“Тунгалаг Туул” аянд APU компанийн 300 ажилчид хамрагдсан төдийгүй бидний үйл ажиллагааг дэмжин Депод ХХК, Грийт Эмпайр ХХК, Цэц Зам Пласт ХХК, СанТранс Ложистик ХХК зэрэг аж ахуй нэгжүүд мөн “Туул голын сав газрын захиргаа” болон ӨМӨЗО-ны харилцагч байгууллагын төлөөлөл болсон Өвөр Монгол залуус нэгдэж Туул голоо цэвэрлэх, хамгаалах үйлсэд хамтран ажилласныг дуулгахад таатай байна.
Шуудайлсан хогоо машинд ачуулах гэж буй байдал
Мөн хотын иргэд та бүхнийг Улаанбаатар хотынхоо ундны усны гол эх үүсвэр болсон Туул голоо хайрлан хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, хүн бүр дор бүрнээ хогоо хогийн саванд хаяж, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна!
Туул голоо Тунгалаг байлгацгаая!