1
Хөл өвдөнө
Өндөр өсгийтэй гутал нь өвдгөн дээр ирэх даралтыг 26 хувиар нэмэгдүүлдэг төдийгүй үе мөчийг үрэвсэлтэй болгох аюултай. 14 хоногийн турш өсгийтэй гутал өмссөн бүсгүйн хувьд шилбэний арын булчин нь чангарч, хэлбэрээ алдсан төдийгүй, өсгий болон өлмий нь хөндүүрлэж, алхахад ч бэрх болсон байна.
2
Зогсож чадахгүй болно
Өсгийтэй гутал өмсөөд удаан явахад алхах нь бүү хэл зогсож чадахаа болино. Бүсгүйн тухайд оффисийн ажил эрхэлдэг тул, өглөө ажил дээрээ ирмэгц ширээндээ сууж, бараг л босдоггүй байжээ. Өдөрт цөөн хэдэн удаа зайлшгүй шаардлагаар л босч байсан бөгөөд үүнээс болж, хөдөлгөөн дутагдаж, хурдацтайгаар жин нэмж, нуруу нь өвдөж эхэлжээ.
3
Бага алхана
Хөдөлгөөн их хийсэн хүн эрүүлжиж, гоолиг биетэй болж чаддаг. Гадаад үзэмжээс илүүтэй дотоод эрхтэнд сайнаар нөлөөлж, эрүүлжүүлдэг тул, хүмүүс хөдөлгөөн хийх дуртай байдаг. Гэтэл та өсгийтэй гутал өмссөнөөр хүссэн хэмжээндээ алхаж чадахгүй бөгөөд аль болох суух гэж оролдоно. Сүүлдээ хөл дээрээ ч тогтож чадахгүй болж, ажил цалгардах нь бий. Тухайн бүсгүй нь өсгийтэй гутлаас залхаж, аргаа баран, гутлаа сольж өмсөн ажлаа амжуулсан аж.
4
Нуруу өвдөнө
Өндөр өсгийт өмссөн тохиолдолд заавал цээжээ урагш түлхэж, хотойх шаардлагатай болдог. Ингэснээр цусны эргэлт болон бие эрхтний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ нь бүсгүйд илт мэдрэгдсэн бөгөөд нуруу нь өвдөж, хөшиж байжээ. Сүүлдээ бөөр нь өвдөж эхэлсэн бөгөөд үүнийг тоохгүй удаан явбал ямар аюултай болохыг мэдсэн бүсгүй тэр даруй гутлаа сольж өмссөн гэнэ.
5
Сонголт буурна
14 хоногийн турш өндөр өсгийтэй гутал өмсөхөд, сүүлдээ хувцасны стиль нэг хэвэнд баригдаж эхэлдэг байна. Өөрийн дуртай чөлөөт хувцсаа өмсөж чадахгүй болж, зөвхөн өндөр өсгийтэй гутландаа тааруулах шаардлагатай болдог. Нэг ёсондоо өдөр бүр өсгийтэй гутал өмсөх нь загварлаг байдлыг алдагдуулж, нэгэн хэвийн болгох аюултай аж. Энэхүү бүсгүйгийн тухайд 2 долоо хоногийн турш ажил хэрэгч хувцаслалт, урт юбка, даашинзнаас салаагүй байна.
6
Харагдах байдал
Өндөр өсгийт өмссөн хүн өөртөө итгэлтэй бардам алхаж, хүн бүрийн харцыг булаадаг. Харин удаан хугацаанд өсгийтэй гутал өмссөнөөр алхахад өвдөг нугарч, тухайн хүн эрхгүй муухай царай гаргаж явдаг. Үүний оронд пүүз өмсөөд, өөртөө итгэлтэй алхах нь илүү сайхан харагдахгүй гэж үү? Бүсгүй ч үүнийг сайн ойлгож, өдөр бүр өндөр өсгийт өмсөж болохгүй болохыг ухаарсан байна. Та ч бас өндөр өсгийт өмсөхдөө болгоомжтой байж, унаж бэртэхээс сэргийлээрэй. Мөн өдөр бүр өндөр өсгийт өмсдөг бол таны гуталны өсгий 5 см-ээс хэтэрч болохгүй. Орой бүр орондоо орохын өмнө ядарч, туйлдсан хөлөө бүлээн усанд хийж, амраан, иллэг хийж байгаарай.