Таны нөхөр эдгээр 6 үгийг үргэлж хэлээд байна уу? Тэгвэл ийм учиртай!

Хосууд гэрлэлтээ аль болох урт удаан хугацаанд хадгалахыг хичээж, аз жаргалтай, харилцан хүндэтгэлтэй, бие биедээ үнэнч байхыг эрхэмлэдэг билээ. Гэвч цаг хугацааны эрхээр хүний сэтгэл өөрчлөгддөг нь амьдралын бичигдээгүй хууль гэлтэй. Судлаачид эрэгтэй хүн дараах 6 үгийг ойр ойрхон хэлдэг болсон бол, хосуудын гэрлэлт аюулд өртсөнийг илтгэдэг гэж үзжээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Таны нөхөр эдгээр 6 үгийг үргэлж хэлээд байна уу? Тэгвэл ийм учиртай!

1 Уйтгартай байна

Хосууд нэгэн хэвийн харилцаагаа үргэлжлүүлсээр байвал, хэн нэг нь залхаж эхэлдэг. Учир нь хүний сэтгэхүйд ямар нэгэн зүйлийг хэт олон удаа хийгээд эхэлвэл, амархан уйддаг төрөлхийн чанар байдаг байна. Энэ үед харилцаандаа өөрчлөлт авчрах шинэ зүйлсийг хамтдаа хийж, хайртынхаа сэтгэлийг хөдөлгөж, догдлуулах нь чухал юм. Хэрэв нэгнийхээ уйтгарлаж буй сэтгэлийг өөрчлөхгүй бол, сэтгэл нь тэр чигтээ хөрөхийг ч үгүйсгэхгүй.

Уйтгартай байна

2 Чи намайг ойлгохгүй байна

Хэрэв нөхөр тань энэ үгийг ойр ойрхон хэлэх болсон бол, та хоёрт үл ойлголцлоо дарахад тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байна гэж ойлгож болох юм. Амьдралд олон асуудлууд гарч ирдэг билээ. Тэр бүрт өөр өөрийнхөөрөө зөрүүдлэж, нэгнийхээ дээр гарах гэж хичээхийн оронд харилцан буулт хийж өгөх хэрэгтэй ажээ. Энэ нь гэрлэлтийг улам бүр бэхжүүлэх болно.

Чи намайг ойлгохгүй байна

3 Чи хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна

Тэр энэ үгийг хэлэх болсонд түүнийг бүү буруутга. Харин таны ямар зан чанар хайртай залууг тань ингэж хэлэхэд хүргэж байгааг сайтар бодоорой. Ийм үед хамтдаа юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаа талаар ярилцахад гэмгүй. Нөгөөтэйгүүр тэр таныг байгаагаар тань хайрлаж чадаж байгаа эсэхийг бодолхийлэх нь чухал юм. 

Чи хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна

4 Чи яагаад түүн шиг биш юм бэ?

Хэн нэгэнтэй хайртай хүнээ харьцуулж эхлэх үеэс хосуудын харилцаа аюулд ордог бөгөөд энэ нь тухайн хүний үнэ цэнийг үгүй хийж буй хэрэг ажээ. Хэрэв таны нөхөр сүүлийн үед таныг ээж, эгч, найз болон бусдын эхнэртэй харьцуулах болсон бол, та яарч шийдвэр гаргалгүй, нөхцөл байдлыг ойлгох гэж хичээгээрэй. Учир нь тэр таны алдаа дутагдлыг засах гэж хичээж байж ч болно шүү дээ. Аль эсвэл таниас зайгаа барихыг хүсч байгаатай ч холбоотой байж мэдэх юм.

Чи яагаад түүн шиг биш юм бэ?

5 Би чамайг хайрлах ёсгүй байсан юм

Цаг хугацааны эрхээр хүний сэтгэл санаа өөрчлөгддөг болохыг дээр дурдсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд нэгэнт сэтгэл нь хөрсөн хүн, дээрх үгийг юу ч бодож саналгүй хэлдэг байна. Энэ үед хайрттайгаа илэн далангуй ярилцаж, болж буй нөхцөл байдлыг хамтдаа шийдвэрлэх гээд үзээрэй. 

Би чамайг хайрлах ёсгүй байсан юм

6 Ойлголоо, чинийхээр шийдье

Эрэгтэй хүн, амьдралд зонхилох байр суурийг эзэлдэг билээ. Мөн төдий чинээ үүрэг хариуцлага өндөртэй байдаг. Гэвч тэр үүнийгээ ухамсарлахгүйгээс гадна, шийдвэрлэх ёстой асуудал гарч ирэх бүрт зайлсхийгээд байвал, энэ нь түүний харилцаандаа цэг тавих талаар хэдийнээ бодоод эхэлсний шинж ажээ. Иймд та түүнтэй сайтар ярилцаж, амьдралд ямар үүрэгтэй болохыг нь хэлж, ойлгуулах хэрэгтэй юм.

Ойлголоо, чинийхээр шийдье

Таны нөхөр, хайртай залуу тань дээрх үгсийг хэлэх болсон бол, ихэнх тохиолдолд түүний сэтгэл нь хөрч, харилцаандаа цэг тавихыг хүсч буйтай холбоотой байдаг ажээ. Энэ үед амьдралаа авч үлдэхийн тулд яарч шийдвэр гаргалгүй, түүнтэй сайтар ярилцаад үзэхэд буруудахгүй болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()