Ямар загасаар хоол хийхэд тохиромжтой байдаг вэ?

Бидний ихэнх нь загасыг амттайгаас гадна, олон зүйлд хэрэгтэй гэж боддог билээ. Гэвч зарим төрлийн загасыг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ аль болох бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй 9 төрлийн загасыг танилцуулахаар бэлтгэлээ. Мөн та энэхүү мэдээллээс сайн чанарын загасыг хэрхэн таньж, авч болохыг мэдэж авах юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ямар загасаар хоол хийхэд тохиромжтой байдаг вэ?

Загасыг хэрхэн сонгох вэ?

Шинэ, сайн чанарын загас нь гэгээлэг өнгөтэйгөөс гадна, нүд болон хайрс нь цэвэрхэн байдаг. Гол их биеийг нь барихад сүүл нь салбайж байвал, шинэ биш гэж үзэж болно. Мөн загасны сэрвээ хатаж, саарал өнгөтэй болох, заламгай нь тод улаан биш бол, муудсан болохыг илтгэдэг байна. 

Аквариумтай загас авах үед усыг нь цэвэр байгаа эсэхийг шалгаж, дараа нь дотор нь байгаа амьтад дээш хөвж байгаа эсэхийг сайтар ажиглаарай. Аквариумын дээд хэсэгт биш, ёроол хэсэгт хөвж байвал худалдан авахад ямар нэгэн асуудалгүй аж.

Хэрэв та загасчлах дуртай бол, эхлээд тухайн гол дахь мөнгөн усны хэмжээг шалгах хэрэгтэй. Үүний тулд танд зориулалтын мөнгөн ус хэмжигч /mercury analyzer/ төхөөрөмж хэрэг болох болно.

Яргай загасны мах нь цагаан зураастай, гэгээлэг өнгөтэй байвал худалдаж авахад ямар нэгэн асуудалгүй. Харин арьсан дээр нь жижиг нүхнүүд үүссэн бол, авсны хэрэггүй. Учир нь энэ төрлийн яргай загас амтгүйгээс гадна, түрсээ шахсан байдаг байна.

Мөн доорх загаснуудаар хоол хийхдээ үүнийг анхаараарай!

1 Цулбуурт загас

Цулбуурт загасыг ихэвчлэн Азийн орнуудаас импортлон авдаг бөгөөд амархан өсч, үрждэгээрээ давуу талтай. Тиймээс ч загасны аж ахуй эрхэлдэг хүмүүс түрсийг нь ихээхэн ашигладаг аж. Хоол тэжээлийн хувьд ямар нэгэн хор хөнөөл үзүүлэхгүй ч, түрс нь амархан өсч, үрждэг тул хоол хүнсэндээ хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. 

Цулбуурт загас

2 Хар амар загас

Хар амар загас нь өөртөө мөнгөн усыг агуулдаг бөгөөд хүний биед орсноор олон төрлийн өвчин үүсгэх үндэс болдог. Гэхдээ Атлантын далайд мөнгөн усны хор бага учир, тус далайгаас барьсан хар амар загасыг идэх нь харьцангуй хор хөнөөл багатай байна. 

Хар амар загас

3 Туна загас

Хар болон цэнхэр өнгийн туна загас  нь мөн л өөртөө мөнгөн усыг агуулдаг. Түүнчлэн туна загасыг барихын тулд ашигладаг өгөөш болон уг загасны түрс нь хүний биед сөрөг нөлөөг үзүүлдэг аж. Иймд тус загасыг идэхдээ хоол хүнсэндээ бага хэмжээгээр хийх нь тохиромжтой.

Туна загас

4 Тилапия загас

Энэхүү загас нь өөртөө тосны хүчлийг агуулдаг учраас эрүүл мэндэд аюул учруулдаг. Мөн цусан дахь холестрины тэнцвэржилтийг алдагдуулж, арьсыг эмзэг болгоод зогсохгүй, харшилтай болгодог тул аль болох идэх хэрэггүй юм.

Тилапия загас

5 Могой загас

Мөн л өөртөө их хэмжээний тосыг агуулдаг загаснуудын нэг юм. Америкийн гол, мөрөнд байдаг могой загаснууд нь хорт бодистой байдаг бол, Европ тивийн улс орнуудад худалдаалагддаг могой загаснууд мөнгөн усыг агуулдаг ажээ. Энэ нь тухайн далайн онцлогоос шалтгаалах нь бий.

Могой загас

6 Пангасиус

Бохирдлын түвшингээрээ дэлхийд тэргүүлдэг Вьетнам улсын Мекон голд тус загаснууд нь олон тоогоор амьдардаг. Тиймээс ч өөртөө их хэмжээний мөнгөн усыг агуулахаас гадна, "нитрофуразон", "фолифосфат" зэрэг хорт хавдар үүсгэдэг бодисууд байдаг байна.

Пангасиус

7 Кафельник

Энэхүү загасанд, мөнгөн ус болон хортой бодисууд их хэмжээгээр агуулдаг. Тиймээс ч зарим газруудад тус загасыг барихыг хориглодог. Хэмжээгүй ихээр идвэл хоолны хордлого болгох аюултай.

Кафельник

8 Далайн сагамхай загас

Өөртөө их хэмжээний мөнгөн усыг агуулдаг. Тус загасыг хоолны газруудад ихэвчлэн шарж зарах нь бий. Пангасиус загастай ижил хор нөлөөг хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлдэг. 

Далайн сагамхай загас

9 Тослог загас

Уг загасанд "гемпилотоксин" буюу махыг тослог болгодог бодис агуулагддаг тул бие организмд сөрөг нөлөөг үзүүлдэг. Амь насанд аюулгүй ч гэлээ, хоол боловсруулах эрхтний тогтолцоог алдагдуулна. Иймд дээрх бодисыг үгүй хийхийн тулд шарж эсвэл жигнэж идэхэд тохиромжтой.

Тослог загас

Та эдгээр загасыг бие организмд ямар нөлөөтэй болохыг мэдэж авлаа. Иймд хойшдоо эрүүл мэнддээ анхаарч, зөв сонголт хийж байгаарай гэж зөвлөе. Мөн танд эрүүл, энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()