1
Цусны даралт ихсэх өвчнөөс болж, амь насаа алдаж буй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд 70 хувиар өсчээ. Тухайлбал, зүрх судасны өвчнөөр 17.7 сая хүн, хорт хавдраар 8.8 сая хүн, амьсгалын замын өвчнөөр 3.9 сая хүн, чихрийн шижин өвчнөөр 1.6 сая хүн амь насаа алдсан байна. Түүнчлэн Монгол улсад хүний амь насыг авч одож буй хамгийн аюултай өвчнөөр цусны даралт ихсэх өвчин тодроод байгаа юм.
2
Ойролцоогоор 1.5 саяас илүү хүн буюу Монгол улсын нийт хүн амын тал нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг байна. Хөдөө орон нутаг ажиллаж, амьдарч буй малчин ард иргэд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч нийслэл хотыг зорих нь олширчээ. Тэд Улаанбаатар хотод ирээд, гэр хороололд амьдардаг.
3
Улаанбаатар хот нь замын түгжрэлээс болж, багагүй асуудлуудтай нүүр тулгараад байгаа аж. Өвлийн улиралд үүнээс болж, агаарын бохирдол улам нэмэгдэх болсон нь ард иргэдийнх нь эрүүл мэндэд аюул учруулах болсон байна. Өөрөөр хэлбэл, олон өвчний эх үүсвэр нь агаарын бохирдол гэж ойлгож болох юм.
4
Гэр хороололд амьдарч буй ард иргэд хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа бөгөөд тэд хорт утаагаар амьсгалж, бохир ус хэрэглэж байна. Мөн бороо хэт их орох үед үерийн усанд гэрээ живүүлж, амьдрах орон гэргүй болж байгаа нь харамсалтай санагдлаа.
5
Манай багийнхан гэр хороололд амьдардаг Тогмиддорж гэдэг хүний гэрт очсон бөгөөд тэрээр өдгөө 69 настай юм. Одоогоос 10 жилийн өмнө цус харваж, хөдөлмөрийн чадвараа алдсан түүнийг эхнэр нь болох Даваажав гуaй асарч, тойлж байгаа ажээ.
6
Гэр хорооллын өөр нэгэн оршин суугч Ууганбаатар манай "Novartis" сангийн зүгээс үзүүлж буй үнэ төлбөргүй эмчилгээг хийлгүүлж байна.
7
Үхэр, ингэ, гүү, сарлаг, ямаа болон хонины сүү нь Монголчуудын хувьд хамгийн түгээмэл хэрэглэдэг хоол хүнснийх нь нэг юм. Тэд сүүтэй цай уудаг бөгөөд үүнийг тогоонд ус болон сүү хийж, дээрээс нэг цайны халбага ногоон цай болон давс хийж, болгодог ажээ.
8
Монгол эмч нар бидэнтэй хамт цусны даралт ихсэх өвчинтэй хүмүүс амьдардаг зарим айл өрхүүдээр хамт явж, үнэ төлбөргүй өвчтөнүүдийг оношилж өгсөн юм.
9
Монгол улсын иргэн, доктор Намхайдоржийн хувьд алс холоос хүрэлцэн ирж, бидний ажлыг дэмжсэн бөгөөд тэрээр БНХАУ болон БНСУ-д зүрх судасны чиглэлээр мэргэшсэн, чадвартай эмч билээ.
10
Энэ охиныг Мөнхцэцэг гэдэг бөгөөд түүний хувьд Архангай аймагт Монголын уламжлалт анагаах ухааны судлалын чиглэлээр сонирхон, суралцдаг байна. Түүний хувьд "Хүн байгаль хоёр хоорондоо яах аргагүй холбоотой. Тэр тусмаа Монголчууд бид түүхэндээ байгаль, эх дэлхийгээ тахин шүтсээр ирсэн. Тиймээс бид цусны даралт ихсэх өвчнийг уламжлалт аргаар анагаах тал дээр судалгаа хийж, эм, бэлдмэл гаргаж авах болно." хэмээн үзэл бодлоо бидэнтэй хуваалцсан юм.
Эх сурвалж: The Guardian