1
Тэд зөвхөн хайртай бүсгүй рүүгээ харц унагадаггүй
Таны хайртай залуу магадгүй таныг чин сэтгэлийнхээ гүнээс хайрлаж, халамжилж, өөрт байгаа бүхнээ зориулдаг байж болох юм. Хэдий тийм ч гэлээ, энэ нь тэр насан туршдаа зөвхөн таныг л харж амьдарна гэсэн үг биш юм. Хорвоо ертөнц дээр таниас илүү сайхан бүсгүйчүүд олон байгаа учраас залуус өөрийн эрхгүй тэдэн рүү харцаа унагах нь бий. Гэвч үүнийг нь зөвөөр ойлгох хэрэгтэй. Сайхны өмнө харц буруугүй гэдэгчлэн гоё, сайхныг нь шагшин харж байгаа залуу, энэ бүсгүйтэй жаргах юмсан гэж бодох эр хоёр хоорондоо асар их ялгаатай юм. Гэвч ямар ч тохиолдолд тэд сайхан бүсгүй рүү харсан атлаа хараагүй гэж мэлздэг байна.
2
Хайртай бүсгүйнхээ эгчийг нь шохоорхдог
Энэ нь эрчүүдийн гэм биш, гэнэн томоогүй зан гэж ойлгож болно. Учир нь тэдний ихэнх нь аливаа зүйлээс амархан уйддаг бөгөөд ингэснээр амьдралд алдах үе бишгүй дээ нэг тохиолддог нь нууц биш юм. Хэрэв та доороо өөртэйгөө ойролцоо насны эмэгтэй дүүтэй, эсвэл дээрээ эмэгтэй эгчтэй бол, хайртай залуугаа тэдэнд яаж хандаж байгааг нь нууцхан ажиглаад үзээрэй. Харин тэднээс энэ талаар асуугаад огтхон ч хэрэггүй. Учир нь хайрт тань хэзээ ч "Тийм ээ, би эгч/дүүг чинь шохоорхсон нь үнэн" гэж хэлэхгүй нь лавтай.
3
Тэдэнд эмэгтэй хүний тарган, туранхай байх тэгтлээ сонин биш
Эрэгтэй хүнийг амархан уйддаг гэдгийг бид дээр дурдсан. Тийм учраас тэдэнд хайртай бүсгүй нь тарган, эсвэл туранхай байх эсэх нь тэгтлээ чухал биш байдаг. Эрчүүд хайрлахыг хүссэн л бол, үнэнчээр хайрласаар байдаг бөгөөд сэтгэл нь хөрөх үед, юу ч бодож саналгүй хайртай нэгнээ хуурч мэхлэх нь бий. Түүнчлэн хайртай бүсгүй нь ямар ч бие хаа, царай зүстэй байсан, тэд эмэгтэй хүнийг гомдчих байх гэсэндээ гадаад үзэмжийг нь төдийлөн үнэнээр нь хэлдэггүй ажээ.
4
Бусад эмэгтэйчүүдтэй хамт байгаагаар төсөөлөн боддог
Тийм ээ, таны залуу танд хайртай. Бас таныг хуурч мэхэлдэггүй. Араар тавих нь түүний хувьд хэзээ ч хийхгүй зүйлсийнх нь хамгийн эхэнд бичигдсэн байж болно. Хэдий тийм боловч, түүнийг толгой дотроо юу бодож, санаж явдгийг тэр бүр мэдэх аргагүй юм. Тэр магадгүй өөрт нь таалагдаж, харцыг нь булаасан халуухан бүсгүйг толгойдоо эргэцүүлэн бодож, хамт байгаагаар төсөөлөх нь бий. Гэхдээ энэ тохиолдолд тэр таныг хуурч байгаа хэрэг биш юм шүү. Учир нь тэр ердөө л бодож, төсөөлж байна шүү дээ. Тэгээд ч эрчүүд үүнийгээ хайртдаа мэдэгдүүлэхгүй байхдаа гаргууд хүмүүс билээ.
5
Тэр чамд тааламжтай хандаж байна гэдэг нь сэтгэлтэй гэсэн үг биш
Ихэнх эрчүүдэд бусдыг халамжлах, сайхан сэтгэл гаргах, эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд хүндэтгэх ёстой гэсэн бодол байдаг ажээ. Тиймдээ ч тэд охид, бүсгүйчүүдэд анхаарал халамж тавьж, хүнд хэцүү үед туслах нь бий. Харин энэ үед уян зөөлөн сэтгэлтэй эмэгтэйчүүд тэднийг өөрт нь сайн болсон хэмээн бодож амархан дасч, сэтгэлээ нээдэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Гэвч үнэн хэрэгтээ эрчүүд, дээр дурдсан үзэл бодлынхоо дагуу тэдэнд тусалж байгаа болохоос биш, хайртай, дуртай болсон гэсэн үг биш юм.
6
Эрчүүдийн нөхөрлөл
Эрчүүдийн нөхөрлөл гэдэг магадгүй эр хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл байж мэдэх юм. Учир нь цаг хугацааны эрхээр шалгарсан найзууд жинхэнэ эрчүүдийн нөхөрлөлөөр нөхөрлөдөг гэж ярьдаг. Тиймдээ ч тэд бусдад өөрсдийн анд, нөхдийн холбоогоо дэлгэж яриад байхыг хүсдэггүй байна. Учир нь анд нөхдийн андгай тангараг гэдэг зүрх сэтгэлд асар том орон зай үүсгэн, оршиж байдаг билээ.
7
Яг үнэндээ тэд гэрлэхийг хүсээгүй байдаг
Зарим эрчүүд сэтгэл хөдлөлөөсөө болж, эсвэл нэг шөнийн алдаанаас үүдэж, эмэгтэй хүнийг жирэмслүүлэх, өөртөө дасгах үе амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог. Нэгэнт бүх зүйлийг эхлүүлсэн хойноо тэд эмэгтэй хүний сэтгэлийг шархлуулахгүй байя гэсэндээ үнэн сэтгэлээ илэрхийлж хэлдэггүй ажээ. Ингэснээр зарим үед тэд гэрлэхийг хүсээгүй хүнтэйгээ гэрлэж, амьдралаа зохиох нь бий. Гэвч энэ төрлийн залуус хүн чанартайд тооцогддог гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
8
Унтлагын өрөөнд болж буй зүйлс тэдэнд таалагддаггүй
Хосуудын хувьд сексийн харилцаа гэдэг юу юунаас илүү эрхэм чухал зүйл билээ. Учир нь сексийн амьдрал нь таарч, тохирохгүй байгаа хосууд хоёр тийш болох нь олон байдаг. Сексээс эмэгтэй хүнийг бодоход эрэгтэй хүн илүү их таашаал авдаг ч гэлээ, зарим үед тэдэнд сексийн амьдрал нь огтхон ч таалагддаггүй байна. Үүнд хайртай бүсгүйнх нь гаргаж байгаа идэвх, зүрх сэтгэлээ хэрхэн зориулж байгаа эсэх нь нөлөөлдөг ажээ. Энэ үед эрчүүд хайртай бүсгүйдээ сексийн амьдрал нь ямар байгаа тухай хэлэхийг хүсдэггүй бөгөөд нууцлахыг эрхэмлэдэг байна. Ингэж байгаа нь эмэгтэйчүүд амархан гомдож, дахин секс хийх тал дээр өмнөхөөсөө ч илүү идэвхигүй болох магадлалтай гэж эмээдэгтэй холбоотой гэнэ.
9
Хайртай хүнээ хуурсан тэр нэг шөнийн алдаа
Хүн бүр төгс биш. Бид бүгд л алдаж, онодог. Гэлээ гэхдээ амьдралдаа алдаа хийхгүй байх гэсэн сонголт хүн бүрийн өмнө байдаг гэдгийг бүү мартаарай. Судлаачдын үзэж буйгаар дийлэнх эрчүүд амьдралынхаа туршид хайртай бүсгүйгээ дор хаяж нэг удаа хуурдаг гэсэн хачирхалтай дүгнэлт гарчээ. Харин тэд ямар нэгэн байдлаар баригдахгүй л бол, юу ч болж байсан энэ тухайгаа хайртай бүсгүйдээ хэлдэггүй байна. Мэдээж хэрэг хэлээд байхаар зөв зүйтэй зүйл биш шүү дээ.
10
Тэд харилцаагаа түр таслахыг хүсдэг
Эрчүүдийг юу ч бодож санадаггүй, дуу муутай хүн гэж бодож байвал, энэ нь эндүүрэл юм. Тэд заримдаа бодолхийлж, шийдвэр гаргах хэрэгтэй цаг нэгэнт өмнө нь тулж ирээд байгааг ойлгодог байна. Хааяа хосуудын харилцаанд яаж ч хичээж, мэрийгээд шийдвэрлэж болохгүй асуудал гарч ирдэг. Энэ үед дан охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн хайр сэтгэлээсээ залхаж, түрхэн зуур харилцаагаа завсардуулахыг хүсдэг ажээ. Гэсэн хэдий ч, тэд мөн л ялгаагүй эмэгтэй хүний сэтгэлийг шархлуулчих вий гэсэндээ дуугүй өнгөрөх нь бий.
11
Өөрт нь таалагдахгүй байгаа гэдгийг хэлдэггүй
Зарим эрчүүд найзууд байхыг хүсдэг охид, бүсгүйчүүддээ ямар бодолтой явдгаа хэлэхээс бага зэрэг эмээдэг. Хүн бүр амьдралдаа олон сонголт хийдэг бөгөөд тэдгээр сонголтуудын нэг нь хайртай хүнээ сонгох явдал билээ. Энэ тал дээр эрчүүд бодолтой ханддаг хэдий ч, бүсгүйчүүд шиг таалагдахгүй байгаа хүндээ шулуухан "Уучлаарай" гэж хэлж чаддаггүй байна.
12
Тэд шийдвэр гаргахаас залхдаг
Үүнтэй маргах хүн тун ховор биз ээ. Учир нь эр хүний цусанд аливаа зүйлд аажуу тайван хандах, сайтар бодолхийлэх, эрэгцүүлж бодох чанарууд агуулагддаг. Тийм болоод ч тэр үү, дийлэнх эрчүүд шийдвэр гаргахаас зайлсхийдэг байна. Энэ нь тэдэнд сэтгэлийн дарамт учруулдаг бөгөөд аль болох тайван байхыг эрхэмлэдэгтэй нь холбоотой аж.
13
Тэд өмнөх амрагаа сэтгэлдээ бодсоор байдаг
Тантай учрахаас өмнө түүний сэтгэлийн орон зайд өөрийн арилшгүй ул мөрөө үлдээж, сэтгэлийг нь эзэмдэж чадсан нэгэн байсныг үгүйсгэхгүй. Тэр таныг хайрлаж, халамжилж, өөрт байгаа бүхнээ зориулж байгаа ч гэлээ, түүний сэтгэл зүрхэнд хэн нэгэн бодлыг нь хүлсээр байж ч мэдэх юм. Энэ нь түүний үйл хөдлөл, үг хэлээс төвөггүй мэдрэгдэх боловч, эрчүүд хайрлаж буй бүсгүйдээ үүнийг мэдэгдэхийг хүсдэггүй байна.
14
Хадам ээжийгээ үзэн яддаг
Хадам ээжүүдийн тухай олон дуу, дэлгэцийн бүтээлүүд байдаг. Тэр бүрт хадам ээжийгээ үзэн ядаж, тэдэнтэй тэмцэлдэж буй залуус гардаг билээ. Энэ нь бодит амьдрал дээр ч гэсэн үнэн бөгөөд эрчүүд хадам ээждээ тэгтлээ дуртай байдаггүй ажээ. Гэвч мэдээж хэрэг охиныг нь хайрлаж, хүндэтгэдэг учраас дургүй байгаагаа мэдэгдэхийг хүсдэггүй байна.
15
Хайртай хүндээ сэтгэлгүй болсноо хэлэлгүй нуудаг
Хайр мөнх настай гэж бодож байвал энэ нь эндүүрэл байж мэдэх юм. Цаг хугацааны эрхээр хайр сэтгэл хөрч, саяхан гар гараасаа хөтлөлцөөд явж байсан хосууд хоёр тийш болох нь бий. Сэтгэл хөрөхөд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Энэ үед эрчүүд хайртай байсан бүсгүйдээ салмаар байгаагаа хэлэлгүй нуусаар байдаг бөгөөд ингэж байгаа нь сэтгэлийг нь шархлуулах вий гэсэн бодолтой нь холбоотой байдаг байна.