Зун өмсөж болохгүй 8 гутал

Зуны улиралд охид бүсгүйчүүд төрөл бүрийн чамин гутлаар гоёж, хүмүүсийн харцыг булаадаг. Гэхдээ таны сонгож өмсөх гутал хөлийг тань сайхан харагдуулахаас гадна, сөрөг нөлөө үзүүлдэггүй байх хэрэгтэйг анхаараарай. Иймд бид та бүхэндээ зуны улиралд өмсөж болохгүй буюу хөлд тухгүй байж, сөрөг нөлөө үзүүлдэг гутлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зун өмсөж болохгүй 8 гутал

1 Кет

Сайн тал:

  • Хөнгөн
  • Хөлд эвтэйхэн
  • Өдөр тутамдаа өмсөж болно 

Муу тал:

  • Хөлийг тухтай байлгах "нум" хэлбэрийн ул байхгүй

Нумгүй буюу хавтгай ул нь хөлөнд шууд доргилтыг мэдрүүлж, хөл болон өвдгөнд тухгүй байдлыг үүсгэнэ.

Зөвлөгөө: Та кет худалдаж авахдаа улыг нь сайтар ажиглах хэрэгтэй. Хөлд тухтай байгаа эсэхийг нь шалгаж үзээрэй. Мөн кетийг өмссөн үедээ удаан хугацаагаар дасгал хөдөлгөөн хийж, гүйж болохгүй. Хэрэв та өдөр бүр кет өмсдөг бол, өнөөдрөөс эхлэн өөр гуталтай ээлжлэн өмсөж байгаарай. 

Кет

2 Өсгийтэй углааш

Сайн тал:

  • Хөлийг урт харагдуулна
  • Хөлийн шагайг нарийхан харагдуулна

Муу тал:

  • Өмсөхөд тэнцвэргүй

Тус гутал нь хөлд тогтож, наалдахгүй бөгөөд өсгий хэсэг ил гардаг тул өмсөхөд төвөгтэй. 

Зөвлөгөө: Тогтмол өмсөх хэрэггүй. Мөн өсгийгүй углаашийг зөвхөн голын эргээр зугаалахдаа өмсөөрэй. Хотын төвөөр тус углаашийг өмсөж явснаар хөлийн өсгий хагарах аюултай. 

Өсгийтэй углааш

3 Эспадриль

Сайн тал:

  • Хөлд эвтэйхэн, өмсөхөд хөнгөн
  • Хөлийн арьсанд амьсгалах боломж олгоно. (хэрэв материал нь даавуун бол)
  • Хөлийг барьж, холгохгүй 

Муу тал:

  • Хавтгай ул

Хөлд доргилт өгч, гэмтээж мэднэ. Тиймээс тогтмол өмсөх хэрэггүй.

  • Амархан норно

Бороо орох үед өмсөхөд тохиромжгүй.

  • Эдэлгээ муу

Тус гутал нь материал муутай тул, таны жингээс хамаарч нэг зуны эдэлгээг даах эсэх нь эргэлзээтэй.

Зөвлөгөө: Та боломжтой бол үдээстэй гутлыг сонгож аваарай. Мөн улыг нь ажиглаж, хөл өвтгөх эсэхийг шалгах үзэх хэрэгтэй. (хатуу материалаар хийгдсэн гутал нь хөлийг үрж, өвтгөх нь бий).

Эспадриль

4 Салаатай сандаал

Сайн тал:

  • Өмсөж, тайлахад хялбар
  • Ус, элснээс айх хэрэггүй болно

Муу тал:

  • Нимгэн ултай, "нумгүй"
  • Хөлийг бэртэж гэмтэхээс хамгаалж чадахгүй.
  • Удаан алхаснаар хөлний булчин чангарч өвдөнө.
  • Хурууны завсар холгох аюултай.

Зөвлөгөө: Бассейн эсвэл голын эрэг, амралтын газарт өмсөж болно. Мөн та тус төрлийн сандал авахаар шийдсэн бол аль болох зузаан ултайг сонгох нь зүйтэй.

Салаатай сандаал

5 Өндөр өсгийтэй гутал

Сайн тал:

  • Үзэсгэлэнтэй харагдуулна. 
  • Хөнгөн, дэгжин болоод цэгцтэй алхахад тусална.

Муу тал:

  • Хөлийн цусны эргэлтэнд саад учруулна.
  • Хөлийн ул буруу байрлалтай байх нь хөлийн доод булчинд хэт ачаалал өгч, цусны эргэлтийг саатуулж, тасалдуулж мэднэ. 
  • Бэртэх аюултай
  • Үргэлж өндөр өсгийтэй гутал өмссөнөөр хөлийг хэт шахаж, мэдрэлийг гэмтээж, архаг өвчтэй болгоно. 

Зөвлөгөө: Тухайн гутал таны хөлд эвтэйхэн байх ёстой бөгөөд өсгий нь хэт өндөр байж болохгүй. Ойролцоогоор 4-5 см өндөртэй байхад болно

Өндөр өсгийтэй гутал

6 Балерина буюу углааш

Сайн тал:

  • Өдөр тутамдаа өмсөж болно
  • Өмсөж тайлахад хялбар, хөнгөн

Муу тал:

  • Тогтмол өмссөнөөр хөлийн ул тэгшрэх аюултай. 
  • "Нумгүй", хатуу ултай.
  • Өвдөг, өгзөг, нуруунд ирэх ачаалал ихэснэ.

Зөвлөгөө: Та гутландаа "нумтай улавч" дэвсэж, хөлөнд ирэх ачааллыг багасгаж болно.

Балерина буюу углааш

7 Зузаан ултай гутал

Сайн тал:

  • Өндөр, гоолиг харагдуулах бөгөөд нарийн өсгийтэй гутлыг бодвол илүү тулгуур сайтай.  

Муу тал:

  • Хөлийн улны хэлбэр алдагдаж, хөл болон өгзөгт сөрөг нөлөө үзүүлнэ. 

Хүн алхахад хөлийн өсгийгөөс үзүүр хүртэл бүх эд эс хөдөлгөөнд оролцдог. Харин зузаан ултай гутал өмсөөд алхахад хөлийн эд эснүүд ажиллагаагүй болж, өвдгөнд илүү их ачаалал ирдэг байна. 

  • Бэртэж гэмтэх аюултай

Хөлөө эвгүй гишгэснээр, бэртэх магадлал өндөр байдаг.  

Зөвлөгөө: Зузаан ултай гутлын оронд бат бөх өсгийтэй гутал өмсөөрэй. 

Зузаан ултай гутал

8 Хөл нүцгэн байх

Та хөл нүцгэн удаан явж болохгүй. Хүний хөл нь тэгш гадаргуу буюу шал, плита дээгүүр явах зориулалтгүй. Хэрэв удаан хугацаагаар хөл нүцгэн явбал хөлийн улны хэлбэр өөрчлөгдөж, тэгширч мэдэх юм. 

Хөл нүцгэн байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()