1
Эйффелийн цамхаг, Парис хот, Франц улс
Францын Парис хотод байрлах "Эйффелийн цамхаг"-ийн загварыг Густав Эйфел (Gustave Eiffel) хэмээх эрхэм гаргасан бөгөөд тэрээр хамгийн дээд давхарт нь хүндтэй зочид хүлээж авах өргөө байгуулсан юм. Энэхүү өргөө нь гал тогооны өрөө, 2 унтлагын өрөө, зочны өрөө, угаалгын өрөөтэй бөгөөд Густав Эйфел нэг удаа уг өргөөндөө нэрт зохион бүтээгч Томас Эдисон (Thomas Edison)-ийг урьж, ярилцаж байжээ.
2
"City Hall" метроны буудал, Нью-Йорк хот, АНУ
Нью-Йорк хотод байрлах "City Hall" нь 1904-1945 оны хооронд метроны буудал байсан аж. Харин тус буудлыг олох тун бэрх бөгөөд та 6 номерын метронд сууж, эцсийн зогсоол хүртэл нь явснаар харах боломжтой юм.
3
"Rushmore" уул, АНУ
АНУ-ын алдарт дөрвөн ерөнхийлөгчийн толгойг дүрсэлсэн энэхүү уулыг архитектур Гатзон Борглум (Gutzon Borglum) барьсан бөгөөд хадан дунд нэгэн нууц өрөөг хийхээр төлөвлөж байжээ. Тэрээр зорилгоо биелүүлэхээр нууц өрөөг барьж байсан ч, эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барж, ажлаа дуусгаж чадалгүй хорвоог орхисон юм. Харин түүнийг бурхан болсноос 50 жилийн дараа хүмүүс нууц өрөөг олж нээн, гоё сайхныг нь гайхан биширч байсан гэдэг.
4
"Times Square"-ийн эзэнгүй барилга, Нью-Йорк хот, АНУ
"One Times Square" барилга нь эзэндээ жил бүр 23 сая долларын ашгийг өгдөг байна. Харин тус барилга дотор ямар ч оффис, үйлчилгээ явуулдаг байгууллага гэж үгүй.
1992 онд тус барилгад үйл ажиллагаа явуулдаг байсан компани нь дампуурч, зар сурталчилгааны компанид зарсан байна. Тэр цагаас эхлэн "One Times Square" нь том дэлгэцээ ашиглаж, сурталчилгаа байршуулан, асар их мөнгийг олох болжээ.
5
"Doge" ордон дахь шорон, Венец хот, Итали улс
Венец хотын "Doge" ордны дээвэр дор шорон байдаг байжээ. Тус шоронд нэрт гэмт хэрэгтэн, луйварчин Жакомо Казанова (Giacomo Casanova)-г хорьж байсан гэдэг. Харин 400 жил оршин тогтносон тухайн шоронгоос оргох гэж оролдож байсан цор ганц хүн нь Жакомо юм. Сүүлд тус шорон нь ордны нэр хүндийг унагаж байна хэмээх шалтгааны улмаас хаасан байдаг.
6
"Las Vegas Strip"-ийн доорх туннель, Лас Вегас хот, АНУ
"Las Vegas Strip" гэх алдартай зочид буудлууд болон казино нэг дор цогцолсон, зугаа цэнгэлийн өлгий болсон гудамжны доод хэсэгт харанхуй туннел байдаг аж. Тухайн туннелд олон зуун орон гэргүй хүмүүс амьдардаг бөгөөд тухайн хэсгээс тэдний эд зүйлс, хувцас олдож байсан удаатай.
7
"Empire State Building"-ийн 103-дугаар давхар, Нью-Йорк хот, АНУ
Тус алдарт барилгыг 102 давхар хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэхдээ та 103 давхарт гарч, үзэсгэлэнт хотыг бүхэлд нь тольдох боломжтой. Тус давхарт зөвхөн алдартай, онцгой зочдыг хүлээн авч, хотыг харах боломжийг олгодог байна.
8
"Papal" ордны угаалгын өрөө, Ватикан хот улс
1516 онд нэрт зураач Рафаэль Санти (Raphael Santi), сурагчдынхаа хамтаар "Cardinal Bibbiena"-гийн эротик угаалгын өрөөг зурж байжээ. Харин тухайн зураг нь өдгөө Поп лам олон улсын элч төлөөлөгчидтэй уулздаг өрөөний хананд өлгөөтэй байдаг гэнэ.
9
"Walt Disney World"-ийн нууц өрөө, АНУ
Хүн бүрийн сайн мэдэх "Walt Disney World"-д Үнсгэлжингийн өрөө гэж байдаг. Энэхүү өрөө нь нэг ёсондоо тансаг зочид буудал гэсэн үг юм. Хэрэв та тус өрөөнд нэг хоногийг өнгөрүүлэхийг хүсвэл багагүй мөнгө төлөх шаардлагатай болно. Мөн та 1-р сард тус тансаг өргөөнд зочилвол, тэмцээнд оролцож, гайхалтай зургуудаас хожих боломжтой.
10
Эрх чөлөөний хөшөөний ажиглалтын тагт, Нью-Йорк, АНУ
"Эрх Чөлөөний Хөшөө"-ний бамбарын доорх тагт нь 1916 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж, хүмүүсийг хүлээн авдаг байв. Харин 1916 онд хөшөөний бамбар нь дэлбэрэлтийн улмаас гэмтсэн тул, жуулчдыг ойртуулж, гаргахыг хориглосон юм. 1986 онд бамбарыг шинэчилж, байрлуулсан хэдий ч, хүмүүсийг тухайн тагтан дээр гарахыг хориглосон хэвээр байгаа билээ.