Ном уншиж сурах хялбар аргууд

Нэг үеэ бодоход, сүүлийн үеийн залуус ном унших нь ихсэж, дурлах болжээ. Тэдэн дундаас номын гайхамшиг болон түүнийг мэдэрч, шимтэн уншиж байгаа нь цөөн юм. Тиймээс ч бид та бүхэндээ Английн алдарт зохиолч Нейл Гейман (Neil Gaiman), ном яагаад унших хэрэгтэй болон түүнд дурлах хэрэгтэйг сануулах сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийг уншаад номыг илүү хайрлаж, дурлан унших болов уу.

Ном уншиж сурах хялбар аргууд

1 Юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Хэрвээ та ном уншиж сурах, түүнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгоё хэмээн бодож байвал, нэг их зузаан, том боть номоос эхлэх хэрэггүй. Та өөрийн дуртай сонирхож чадах зүйлээсээ л эхлэх нь зөв. Ном уншина гэдэг нь зөвхөн уран зохиолын эсвэл бүр онолын зузаан ном уншихыг хэлэхгүй. Хэрвээ та уншиж л байвал 15 хуудастай ном байсан ч болно. Магадгүй тэр нь хүүхдийн үлгэр байсан ч хамаагүй юм. Тиймээс хүнд сайхан харагдахын тулд биш зүгээр л өөртөө, тархиндаа таалагдах, түүнийг сэргээх сайхан номыг уншаарай. 

Юунаас эхлэх хэрэгтэй вэ?

2 Харьцуулан бодох

Ном унших, телевиз үзэх зэргүүдэд хүмүүс тухайн номонд өгүүлж байгаа зүйл, телевизээр гарч буй зураглалыг бодит амьдрал болон өөртэйгөө харьцуулан боддог. Улмаар хэрвээ би түүний оронд байсан бол ингэх байсан хэмээн төсөөлөн бодож эхэлдэг байна. Энэ нь тухайн ном, зураглалыг ойлгож, тухайн зүйлд татагдаж байгаагийн шинж билээ.

Харьцуулан бодох

3 Хэрхэн ном уншиж сурах вэ?

Маш олон хүмүүс номыг нэг л өдөр уншаад сурчих зүйл мэтээр хүлээн авдаг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголтуудын нэг юм. Номыг бие, эд эс бүхнээрээ мэдэрч, түүндээ уусна гэдэг зүгээр нэг гүйлгэж уншихаас тэс өөр ойлголт билээ. Ингэж уншиж сурах эхлэл нь бидний төсөөлөн бодох чадвартай салшгүй холбоотой. Түүгээр ч зогсохгүй багадаа үлгэрийн ном хэр уншдаг байсан, түүнд дуртай байсан эсэхээс шууд хамааралтай.

Бага балчираасаа номтой нөхөрлөж, түүнийгээ төсөөлөн бодсоноор цаашдаа номыг мэдэрч, бүрэн ойлгоход тусалдаг. Ном уншина гэдэг ямар ч бүрэн хэмжээний зохиол, уран сайхны киноноос дээд ангиллын зүйл юм. Тиймээс ч номонд дурлагчид, түүнийг ойлгодог хүмүүс аливаа сэдэвлэсэн киноны эх хувилбар болох номыг нь уншихыг илүүд үздэг.

Хэрхэн ном уншиж сурах вэ?

4 Ном бидэнд өөр нэг ертөнцийг харуулдаг

Номын тусламжтай бид, урьд өмнө сонсож байгаагүй шинэ газар, олон гайхалтай зүйлсийг нүдээр үзсэн мэт сурч авдаг. Тиймдээ ч "ном бол ертөнцийг харах толь" хэмээх үг байдаг. 

Номын тусламжтай бид мэдэхгүй, чадахгүй зүйлсээ мэдэж, оюун ухаанаа тэлж чадах юм. Тиймээс ч номын зохиолчид өөрсдийн номондоо уусч, түүгээр амьгалдаг аж. Энэ нь нөгөөтэйгүүр бодит ертөнцөөс тасраах аюултай байна.

Ном бидэнд өөр нэг ертөнцийг харуулдаг

5 Амьдралыг үргэлж гэгээлгээр хар

Энэ нь ямар учиртай вэ гэхээр та ном уншихдаа ч, амьдралыг харахдаа ч аль болох гэгээлэг, гэрэл гэгээтэй талаас нь харах хэрэгтэй. Сонгож буй, сонирхож буй номноос таны амьдралыг харах өнцөг ихээхэн шалтгаалдаг билээ. Тиймээс ном авсан ч хар бараан, зовлон шаналал, уй гашуу агуулсан зохиол бус танд аз жаргалыг мэдрүүлэх, эерэг сайхан энергийг түгээх номыг сонгоорой!

Амьдралыг үргэлж гэгээлгээр хар

6 Номыг амьдралаа болгох нь...

Английн алдарт зохиолч Нейл Гейман (Neil Gaiman) өөрийгөө хэрхэн ном хэмээх агуу ертөнцөд хөл тавьсан тухайгаа хэлэхдээ: "Би тухайн хүнийг ном уншдаг эсэхийг, байгаа байдлыг нь хараад л шууд хэлж чадна. Тухайн хүн аливаад сэтгэл зүрхээрээ хандаж байгаа эсэх, хүнийг хайрлаж байгаа үгүйг ч гэсэн мэдэж болно. Учир нь ном гэдэг бидний мэдэх, төсөөлж чадах ертөнцөөс дээгүүр зүйл юм. Би 30 жилийн турш номыг уншиж байна. Хүн надаас хэр сайн уншигч вэ хэмээн асуувал, би түүнд "Би бүхий л амьдралаараа ном уншиж байна" гэж хариулна. Хүмүүс номыг заавал номын санд, эсвэл дүүрэн номтой ажлын өрөөнд уншдаг гэж ойлгох нь бий. Гэтэл манай гэрийн булан тохой, гар хүрдэг бүхэнд ном байдаг. Бидний давшгүй том хэмээн боддог зүйлсүүд үнэндээ их энгийн байдаг шүү дээ." хэмээжээ.

Номыг амьдралаа болгох нь...

7 Номтой нөхөрлө

Та цүнхэндээ, ажил дээрээ, гэрийнхээ хамгийн их байрладаг газартаа дуртай номуудаа байлгаарай. Номыг тусгай номын шүүгээ саванд хадгалах нь түүнийг унших магадлалыг бууруулж байдаг аж. Харин угаалгын өрөө, сэтгүүлийн ширээ, буйдан, ажлын өрөө зэрэг газруудад номуудаа байрлуулснаар, танд тэдгээр номыг унших бүрэн боломж нээгддэг байна.

Номтой нөхөрлө

8 Хэрвээ таны хүүхэд ном унших дуртай бол...

Энэ маш сайн зүйл юм. Хэрвээ хүүхэд багаасаа ном уншихыг хүсэж, үдэш унтахынхаа өмнө таныг ном уншиж өгөөч хэмээн хүсдэг бол, та хүүхдийнхээ сонирхол, хүслийг хөгжүүлээрэй. Хүүхэд багаасаа номонд татагдана, дурлана гэдэг ховор бөгөөд хэрэв таны хүүхэд номонд дургүй бол зурагтай ном болон, түүний сонирхлыг татах номыг авч өгөх, түүнд номынх нь тухай ярьж өгөн, уншихад нь туслаарай. 

Хэрвээ таны хүүхэд ном унших дуртай бол...

9 Хэлээ сайжруулах боломж

Хэрвээ та гадаад хэл сурахыг хүсэж байвал, тухайн хэл дээрх номыг унших, судлах хэрэгтэй юм. Ном унших, түүнд гарах шинэ үгс, мэдээлийг судалж уншсанаар та нэг л мэдэхэд ахисан түвшинд сайжрах болно. Учир нь ном танд хүнтэй харилцах болон амьдралд хэрэгцээтэй бүхнийг зааж өгөх аж.

Хэлийг богино хугацаанд нэвтэрхий сурсан хүмүүсийн туршлага дунд тухайн хэл дээрх уран зохиолын номыг унших, судлах арга барилууд олон багтсан байдаг байна.

Хэлээ сайжруулах боломж

10 Номыг ойлгож, уншиж сурах дараалал

  • Хамгийн эхлээд та номын хавтас болон нэрийг харах болно. Харин дараа нь номын хуудсыг гүйлгэн, нүдэнд торох зураг байгаа эсэхийг шалгана. 
  • Хамгийн сонирхолтой нь энэ үеэс тухайн уншигч номыг цаашид шимтэн уншиж чадах эсэх нь шалтгаалдаг байна.
  • Хүмүүс номыг хавтас болон дотор зургаар дүгнэх нь бий. Тиймээс ч сүүлийн үеийн зохиолчид өөрсдийн номын уншилтыг нэмэгдүүлэхийн тулд номоо өнгө будгаар чимж, олон сайхан зургийг хавсаргах болсон.
  • Ном уншиж сурахын тулд хамгийн чухал нь эхнээс нь сайтар уншиж, номын үйл явдлыг нүдэндээ харж, төсөөлөх нь таны сонирхлыг илүү ихээр татах болно.
  • Нэгэнт номоо ойлгож, төсөөлж эхэлсэн бол та номоо дуустал гол баатраар нь амьсгална гэсэн үг юм.
  • Өөрийгөө номын хэсэг болсон мэтээр санаж, шөнө хүртэл лаа, чийдэнгийн гэрэл барьж, номын үйл явдлыг цааш өрнүүлдэг.

Номыг ойлгож, уншиж сурах дараалал

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()