Бид юунаас болж цустай хүндэрдэг вэ?

Бидний бусадтай тэр бүр яриад байдаггүй зүйлсийн нэг бол, ариун цэврийн өрөөн дэх асуудлууд билээ. Тэр тусмаа цустай хүндрэхийг үүнд дурдаж болно. Ихэнх хүмүүс цустай хүндрэх үед тоолгүй өнгөрдөг бөгөөд энэ нь буруу юм. Учир нь эрүүл мэндэд аюултай болохыг АНУ-ын Нью-Йорк хотын эрдэмтэд олж тогтоосон байна. Иймд бид та бүхнийхээ эрүүл мэндэд зориулан цустай хүндрэхэд хүргэж байгаа хамгийн түгээмэл шалтгаануудыг дуулгая.

Бид юунаас болж цустай хүндэрдэг вэ?

1 Цустай хүндэрч байгаагийн шалтгаан

Доктор Сонпал (Sonpal) хэлэхдээ: "Цустай хүндэрч байгаа нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд чухам юунаас болж, ингэж бие засахад хүргэж байгааг мэдэхийн тулд цусны өнгийг сайтар ажиглах хэрэгтэй юм." гэжээ. Ихэнх тохиолдолд хар бараан өнгийн цустай хүндрэх тохиолдол элбэг байдаг бөгөөд энэ нь гэдэсний өвчлөл болон ходоодны салст гэмтсэнтэй холбоотой байдаг байна. 

Харин улаан эсвэл хүрэн өнгөтэй байвал, бүдүүн гэдэс өвчилсөн байх магадлалтай гэнэ. Энэ үед цус их гардаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг.  

Цустай хүндэрч байгаагийн шалтгаан

2 Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Нийт хүмүүсийн 10 хувьд нь дээрх шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд стрессээс ангижрах, согтууруулах төрлийн ундаанаас татгалзах, тамхи татахаа болих, тохирох эмчилгээг цаг алдалгүй хийлгүүлэх хэрэгтэй ажээ. 

Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол, ичиж зоволгүйгээр мэргэжлийн эмчид яаралтай хандах ёстой болохыг анхаарна уу. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол, бүдүүн гэдэсний хорт хавдар болох эрсдэлтэй болохыг доктор Сонпал анхааруулж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаагаар 50 орчим насныхан энэхүү хавдраар түгээмэл өвчилж байгаа гэнэ.

Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()