Үзэсгэлэнтэй одууд шиг хэрхэн донжтой хувцаслаж сурах вэ?

Загварын ертөнцөд хэдийнээ өөрийн гэх байр суурийг бий болгосон Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржио Армани хэлэхдээ "Загварлаг харагдахыг хүсч байвал, бусад руу харцаа бүү унага. Тэдний юу гэж бодож байгааг битгий тоо!" хэмээж байжээ. Нэг ёсондоо та бусдад таалагдах биш, өөртөө таалагдах хувцсыг өмсөж, стиль имижээ бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр бид танд загварын бэлэг тэмдэг болсон оддын стиль имижээ бүрдүүлж, сайхан харагдахад туслах үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Үзэсгэлэнтэй одууд шиг хэрхэн донжтой хувцаслаж сурах вэ?

1 Грейс Келли (Grace Kelly) - АНУ-ын алдарт жүжигчин, Монако улсын гүнж

  • Шинэ өнгө төрх бүрдүүлэхэд туслах загварлаг, дэгжин юбка өмсөх
  • Гоёл, чимэглэлтэй даашинз сонгох 
  • Гоёмсог загвартай урт бээлий, сувдан зүүлт, малгай, ороолт өмсөх, дугуй хэлбэртэй ээмэг зүүх
  • Зориг гарган, үсээ тайруулах
  • Нүүрээ будахдаа арьсаа хэт цагааруулах, уруул болон нүдээ хэтэрхий тод будахаас болгоомжлох

Грейс Келли (Grace Kelly) - АНУ-ын алдарт жүжигчин, Монако улсын гүнж

2 Элизабет Тэйлор (Elizabeth Taylor) - Английн жүжигчин

  • Биеийнхээ хэлбэрт тохирсон даашинз өмсөх, мөн "трапез" хэлбэртэй даашинзыг хүзүүний зүүлттэй хослуулах
  • Бусдаас өвөрмөц харагдахыг хүсч байвал, ичих хэрэггүй, үслэг, торон материалтай, алмаз болон шувууны өдөөр чимэглэсэн хувцас өмсөх
  • Өнгөлөг хувцас өмсөж байх

Элизабет Тэйлор (Elizabeth Taylor) - Английн жүжигчин

3 Аудри Хепбөрн (Audrey Hepburn) - Английн жүжигчин, модель

  • Хувцсыг зөв өмсөж чадвал, маргаангүй сайхан харагдах болно
  • Хар, цагаан, улаан болон шаргал өнгийн хувцас өмсөх
  • Өвдөг давсан, бариу загвартай, хар эсвэл бор өнгийн захтай даашинз өмсөж байх
  • Загварлаг гар цүнх барих, урт торон бээлий, алмазан шигтгээтэй малгай өмсөхийг эрхэмлэх
  • Богино өсгийтэй гутлан дээр дугуй малгай өмсөөрэй

Аудри Хепбөрн (Audrey Hepburn) - Английн жүжигчин, модель

4 Мэрилин Монро (Marilyn Monroe) - АНУ-ын алдарт жүжигчин, дуучин, 20-р зууны "секс бэлэг тэмдэг"

  • Уруулаа хурц, тод өнгөөр будаж, үргэлж инээмсэглэх хэрэгтэйг сана
  • Эмэгтэйлэг төрхийг илтгэсэн даашинз өмсөж, гадаад төрхөө өөрчлөх
  • Хар захтай сорочкан цамцыг өвдөг давсан урттай юбкатай хослуулан өмсөх
  • Зөөлөн даавуун материалтай, хар, саарал, цагаан эсвэл шаргал өнгийн хувцас өмсөхийг эрхэмлэх
  • Өндөр өсгийт өмсөж, өөртөө итгэлтэй алх

Мэрилин Монро (Marilyn Monroe) - АНУ-ын алдарт жүжигчин, дуучин, 20-р зууны "секс бэлэг тэмдэг"

5 Софиа Лорен (Sophia Loren) - Италийн нэрт жүжигчин

  • Ганган харагдахын тулд өндөр үнэтэй, чамин загвартай хувцас өмсөх
  • Ямар харагдахыг хүсч байна, түүн шиг ээ хувцасла, заримдаа ингэж чадаагүйгээс болж, бусдын нүдэнд онцгүй харагдах нь бий
  • Бусад хүмүүсийн өмссөнтэй аль болох ижил загварын хувцас өмсөхгүй байх

Софиа Лорен (Sophia Loren) - Италийн нэрт жүжигчин

6 Брижитт Бардо (Brigitte Bardo) - Францын алдарт жүжигчин, модель

  • Ямар ч үдэшлэг, арга хэмжээнд өмсөж болох даашинз сонго, ингэснээр төгс харагдуулаад зогсохгүй, өөртөө итгэх итгэлийг бий болгоно
  • Зарим үед өндөр өсгийтөөс татгалзаж, намхан өсгийтэй гутал өмсөх
  • Нүүрнийхээ хэлбэрт тохируулан, зөв малгай сонгож авах

Брижитт Бардо (Brigitte Bardo) - Францын алдарт жүжигчин, модель

7 Катрин Денов (Katrin Denov) - Францын нэрт жүжигчин

  • Хэрвээ та жижиг хүзүүтэй бол, дундаж хэмжээний урттай юбкыг цамцтай хослуулан өмсөөрэй
  • Нэг дор 3-аас дээш хэмжээний өнгө орсон хувцас өмсөж болохгүй
  • Хоорондоо төгс зохицох хувцас өмсөх
  • Уруул, сормуус болон хөмсгөө бага зэрэг будаж, гэрэл сүүдэр тавиарай.

Катрин Денов (Katrin Denov) - Францын нэрт жүжигчин

8 Вивен Ли (Viven Li) - Английн жүжигчин

  • Хөмсөг болон уруулаа бага зэрэг будахад хангалттай
  • Эмэгтэйлэг төрхийг тань илтгэсэн, биед тав тухтай хувцас өмсөх, бариу загвартай хүрэм болон шулуун даашинз, сорочкан цамц өмсвөл тохиромжтой
  • Хар өнгийг хамгийн ихээр чухалчлах
  • Малгай, бүс, хүзүүний зүүлт, чамин гоёл чимэглэлүүд хэрэглэх

Вивен Ли (Viven Li) - Английн жүжигчин

9 Моника Беллуччи (Monica Bellucci) - Италийн жүжигчин, модель

  • Биеийнхээ хамгийн халуухан хэсэгт ач холбогдол өгөх, тухайлбал, хөлөө ил гаргаж, хүзүүгээ нуух эсвэл эсрэгээр нь хөлөө нууж, хүзүүгээ ил гаргах
  • Өнгөний зохицолд анхаарах
  • Эмэгтэй хүнийг гайхалтай харагдуулах зүйл бол, хурц, тод өнгөөр уруулаа будаж, үсээ намируулах гэдгийг мартаж болохгүй
  • Өвдөг ялимгүй давсан урт загвартай даашинз өмсөх, ташаа болон хөл хэсгээрээ бариу байвал, халуухан харагдуулах болно

Моника Беллуччи (Monica Bellucci) - Италийн жүжигчин, модель

10 Анжелина Жоли (Angelina Jolie) - АНУ-ын алдарт жүжигчин, сайн үйлсийн элч

  • Хар өнгийн хэд хэдэн хувцас авч, шүүгээндээ хийх
  • Уруулаа будахаас илүү уруул өнгөлөгч хэрэглэх
  • Богино загвартай юбкыг богино загвартай болон сорочкан цамцтай хослуулан өмсөх
  • Төрөл бүрийн гоёл чимэглэл зүүх

Анжелина Жоли (Angelina Jolie) - АНУ-ын алдарт жүжигчин, сайн үйлсийн элч

11 Николь Кидман (Nicole Kidman) - Австралийн нэр жүжигчин, продьюсер

  • Хар, цагаан өнгийн хувцсыг хослуулан өмсөх
  • Биеийнхээ хэлбэрт тохирсон, бариу загвартай хувцас өмсөөрэй
  • Загварлаг дугуй малгай нь эмэгтэйлэг төрхийг илтгэдэг

Николь Кидман (Nicole Kidman) - Австралийн нэр жүжигчин, продьюсер

12 Чарльз Терон (Charlize Theron) - АНУ-ын алдарт жүжигчин, продьюсер

  • Хамгийн энгийн дүрэм бол, сул талаа нууж, давуу талаа бусдад гайхуул
  • Хуучинсаг загвартай хувцас өмсөхөөс хэзээ ч бүү ич, харин хаана ч байхгүй өөрийн гэсэн загварыг гаргаж, түүнийгээ "трэнд" болгоорой

Чарльз Терон (Charlize Theron) - АНУ-ын алдарт жүжигчин, продьюсер

13 Салма Хэйк (Salma Hayek) - Мексикийн алдарт жүжигчин

  • Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой зүйлсийн нэг бол, даашинз бөгөөд эмэгтэйлэг төрхийг илтгэж, сэтгэл татам харагдуулахад туслана
  • Гар цүнх, ороолт болон энгэрийн зүүлт сайн чанарынх байх хэрэгтэй
  • Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцаслаж, сул талаа нуун, гайхалтай харагдаарай

Салма Хэйк (Salma Hayek) - Мексикийн алдарт жүжигчин

Та эдгээр алдартай бүсгүйчүүдийн зөвлөгөөг хэрэгжүүлж, гайхалтай хувцаслаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()