1
Өдөр бүр шүршүүрт орох
Та лаванда цэцэг, гаатай саванг ашиглаж, биеэ угаагаарай. Энэ нь таны биеийн анхилам үнэрийг нэмэгдүүлж, эвгүй үнэрийг дарах болно.
2
Үсээ цэвэрхэн байлгах
Тослогтсон үснээс эвгүй үнэр гарч, таны санааг зовоодог уу? Тийм бол бид танд гэртээ хийж болох, үсний тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг бэлдмэл хийх аргыг танилцуулъя. Та 1 халбага хүнсний содыг устай хольж бэлтгээд, хуйхандаа түрхэж, иллэг хийгээрэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, тосоор бөглөгдсөн нүхийг нээх болно. Дараа нь үүнийгээ усаар зайлна. Одоо харин 2 хоолны халбага алимны цууг аяга устай хольж үсэндээ түрхэх хэрэгтэй.
Энэхүү байгалийн гаралтай үс арчилгааны бэлдмэл нь бүх төрлийн үсэнд тохирох бөгөөд таны үсийг сайхан үнэртэй торгомсог болгож, тослогийг тэнцвэржүүлнэ.
3
Усанд орсны дараа суганы үсээ авах
Илүүдэл үснээс болж, эвгүй үнэр биеэс гарах нь бий. Та усанд орсны дараа суганы үсээ хусч, хөлс дарагч түрхээрэй. Ингэснээр та бүх л өдрийн турш, суганы хөлс, таагүй үнэрээс хол байх боломжтой. Гэхдээ өдөрт 2 ба түүнээс дээш удаа хөлс дарагч түрхэж болохгүйг анхаараарай.
4
Шүдээ тогтмол угаах
Та шүдээ тогтмол угааж, амнаас гарах эвгүй үнэрээс зайлсхийгээрэй. Ингэхдээ хоол идсэний дараа шууд шүдээ угааж болохгүй бөгөөд ойролцоогоор 30 минут хүлээсний дараа шүдээ угааж болно. Харин шүдээ угаах боломжгүй атлаа амнаас таагүй үнэр гараад байвал бохь зажилж болно.
5
Зөв хооллох
Халуун ногоотой амтлагч, халуун чинжүү, түүнчлэн сонгино, сармис зэрэг хурц үнэр амттай хүнс хэрэглэх нь хөлрөлтийг улам ихэсгэж, хөлсийг эвгүй үнэртэй болгодог муу талтай. Иймд аль болох давс, болон сул чанартай хоол хүнсийг хэрэглэж байвал зохимжтой. Мөн их хэмжээний ус ууж, хүнсний ногоо, жимсийг түлхүү идэж хэрэглээрэй.
6
Эвгүй үнэр арилгах байгалийн арга
Мөн та хөлсний эвгүй үнэрээ дарахын тулд үнэтэй хөлс дарагч, сүрчиг авахын оронд нэг зүсэм нимбэгээр хөлөрч байгаа хэсгээ арчихад хангалттай. Мөн хөлрөлт ихтэй хэсгээ хүнсний соданы зуурмагаар үрж, цэвэрлээрэй. Ингэснээр таны хөлрөлт багасч, эвгүй үнэр гарах нь багасах болно.
Та эдгээр аргуудыг хэрэглэж, "толгойны өвчин" болсон хөлсний эвгүй үнэрээс салаарай!