Шинэ гутал авахдаа ингэж шалгаарай!

Бидний ажил амьдралыг залгуулж байгаа чухал зүйлсийн нэг бол гутал юм. Тиймээс ч нэг мэргэн үгэнд, "Унтах ор, өмсөх гутал хоёртоо л хангалттай хэмжээний мөнгийг зарцуул" гэсэн байдаг. Нээрээ ч бодоод байхад бид бүхэл өдрийг гуталны тусламжтай, харин шөнийн уртыг тав тухтай ортойгоо өнгөрүүлж байна шүү дээ. Та бүхэн энэхүү мэдээллээс өмсөж буй гутлаа хуучирсан эсэх мөн шинэ гутал авахдаа юу анхаарах хэрэгтэйг ойлгох болно.

Шинэ гутал авахдаа ингэж шалгаарай!

1 Хөлд эвтэйхэн байх

Тухайн гутлыг өмсөөд тодорхой хугацаанд алхах, явах үед өвдөг, шилбэ, хөл тэр чигээрээ өвдөх, тухгүй байдал мэдэгдэж байвал, танд тус гутал тохирохгүй байгааг илтгэж байна. Мөн таны өмсөж байгаа хуучин гутал ижил мэдрэгдвэл яаралтай өөр гутлаар солиорой. Эс бөгөөс эрүүл мэндэд ноцтой аюул учруулж мэднэ.

Хөлд эвтэйхэн байх

2 Хуучирч муудсан гутлаа солих

Хэт хуучирч муудсан гутлыг өмсөхөд хальтрах, улмаар унаж бэртэх асуудлууд тулгарна. Учир нь гутлын ул нь барзгар шинж чанараа алдаж, элэгдэлтийн улмаас гөлгөр ултай болсонтой холбоотой юм. Харин шинэ гутал авахдаа та аль болох барзгар ултайг сонгож байгаарай. Энэ нь гишгэх гадаргуутай шүргэлцэж, унаж бэртэхээс хамгаална.

Хуучирч муудсан гутлаа солих

3 Нэг гуталтайгаа удаан явах

Гутлыг тодорхой хугацаа өнгөрсний дараа заавал сольж, хөлөө амрааж байх хэрэгтэй. Нэг гуталтайгаа тасралтгүй хол явган явах, удаан хугацаанд теннис, сагсан бөмбөг тоглох, аеробекийн дасгал хийх зэргүүд нь хөлийг маш их өвтгөх болно. Тиймээс ч гүйлтийн тамирчид гутлаа 2-3 удаа сольж сэлгэж өмсдөг. 

Нэг гуталтайгаа удаан явах

4 Жиндээ тааруулах

Хэрэв та хөнгөн жинтэй байгаад 750 км газрыг гүйнэ гэж бодвол, энэ нь харьцангуй эрсдэл багатай юм. Харин таны жин 90 ба түүнээс дээш бол, таны гүйх зай 500 км-ээс илүү байх ёсгүй байна.

Жиндээ тааруулах

5 Гуталны уян хатан байдлыг шалгаж, мушгих

Шинэ гутал авахаасаа өмнө гутлыг улыг мушгиж, эргүүлж үзээрэй. Хэт уян, зөөлөн пүүз нь эдэлгээ даах чадвар муу байдаг. Мөн таны хуучин гутал энэ мэтээр муудсан бол, та шинэ гутал авах цаг нь болжээ.

Гуталны уян хатан байдлыг шалгаж, мушгих

6 Өлмийн материалыг шалгах

Гутлаа шалгахдаа гутлын өлмий болон өсгий хэсэгт дарж үзээрэй. Хэрэв ийнхүү дарахад тухайн хэсэг хонхой байвал таны гутал муудсан бөгөөд солих хэрэгтэй юм. Мөн шинэ гутал авахдаа аль болох бат бөх, зузаан материалтай, зөөлөн ултайг сонгож байгаарай.

Өлмийн материалыг шалгах

7 Өсгий хэсгийг шалгах

Шинэ гутал авахдаа гутлын өсгий хэсгийг сайтар шалгах хэрэгтэй бөгөөд өсгий нь хөндий эсэх, мөн хэт хатуу байхаас сэргийлэх хэрэгтэй. Хэрэв таны гутлын өсгий муудаж, элэгдсэн бол солих болсныг илтгэж байгаа юм. Мөн тэгш гадаргуутай газар пүүзний ул жигд хүрэхгүй байвал гутлаа даруй солих хэрэгтэй юм.

Өсгий хэсгийг шалгах

8 Хөл холгосон гутал авахгүй байх

Гутлаа анх авахдаа, таны гутал хөлд хэр эвтэйхэн байгаа, хөлийн аль нэг хэсэгт нухаж, холгож байна вэ? гэдгийг сайтар анзаарч, шалгах хэрэгтэй. Эс бөгөөд таны хөл шархалж, халдвар авах эрсдэл нэмэгдэх юм. Мөн өмсөж буй гутал тань гадна талаасаа хуучраагүй мэт боловч, өмсөхөд хөл нухах, холгох мэдрэмж төрүүлж байвал дотор хэсгээсээ муудаж, элэгдсэнийг илтгэнэ. Иймд шинэ гутал авах хэрэгтэй байна.

Хөл холгосон гутал авахгүй байх

Дээрх мэдээлэл таны эрүүл мэнд болон, ажлын эрч хүч, бүтээмжийг сайжруулна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()