1
Цацлагын ач тус
Хүмүүс нойргүйдлээс салахын тулд Гималайн давс, анхилуун үнэртэн, төрөл бүрийн шингэн зүйлс болон "фенг шуй"-ийн аргыг ашигладаг. Харин та байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар бүтэн нойртой унтах бүрэн боломжтой юм. Үүний тулд танд лаванда цэцгийн тос /lavender oil/, алтан товч цэцгийн тос /chamomile oil/, мөн магнийн тос /magnesium oil/ болон дэлгүүрүүдээр худалдаалдаг эсвэл дууссан бүтээгдэхүүний ямар нэгэн цацлагын сав /spray bottle/ байхад хангалттай. Энэхүү цацлага нь таныг унтаж амрахад туслахаас гадна, давхар биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй аж.
2
Цацлагад орж буй орцуудын ач тус
Лаванда цэцгийн тос - Та лаванда цэцгийн тосноос цөөн хэдэн дуслыг дэр рүүгээ дусааж болох бөгөөд үр дүнд нь бөх гэгч нь унтаж амрах болно. Харин хүүхдэд уг аргыг ашиглаж болохгүйг гэдгийг анхаараарай. Учир нь хэт хурц үнэртэй тосыг удаан хугацаанд үнэртэх нь хүүхдийн үнэрлэх эрхтэнд нөлөөлөх, амьсгалахад нь бэрхшээл үүсч мэднэ.
Алтан товч цэцгийн тос - Алтан товч цэцгийн тосыг өөрөөр "тайвшруулах эм" гэж нэрлэх нь ч бий. Таны алжаал ядаргааг тайлах ач тустай юм.
Магнийн тос - Магнийн тос нь нойргүйдэл, сэтгэл гутрал, хоол боловсруулах эрхтний тогтолцоо, хэвлийгээр татаж өвдөх зэрэгт сайнаар нөлөөлдөг. Та магнийн тосыг томоохон дэлгүүр болон худалдааны төвүүдээс авах боломжтой.
Харин дээрх гурван тосыг хамтад нь хольж хэрэглэснээр илүү үр дүнтэй, ач тус ихтэй байдаг байна.
3
Хэрхэн хийх вэ?
Орц:
- Лаванда цэцгийн тос - 10 дусал
- Алтан товч цэцгийн тос - 10 дусал
- Магнийн тос - 115 гр
Хийх заавар:
- Дээрх орцуудаа саванд хийж, хооронд нь сайтар холино.
- Дараа нь цацлагын саванд хийнэ. Хэрэглэхийн өмнө цацлагаа сэгсрээрэй.
Хэрэглэх заавар:
- Орой бүр унтахаасаа 10 минутын өмнө уг цацлагаа хөл рүүгээ цацаж хэрэглэнэ.
Та дээрх аргуудыг хэрэглэснээр, нойр хулжихаа больж, бүтэн шөнийн турш сайхан амарч чадах болно.