1
Тойруулаад байлгүй, ярих зүйлээ шулуухан хэлэх
Хэрвээ та анзаарч байсан бол, эрчүүд эхнэрийнхээ юу бодож, таамаглаж байгааг төсөөлж ч чадахгүй. Бүсгүйчүүдийн хувьд тэд төрөлхийн уран нарийн мэдрэмжтэй, зөн билэгтэй байдаг. Тиймээс ч нөхрийнхөө хэлэх үг, хийх үйлдлийг нь урьдаас хараад л хэдийн тааварласан байдаг.
Иймд та нөхөртөө найдаад байлгүй, өөрийн юу хүсч байгаа болон түүнийг ямар байгаасай гэж боддогоо тойруулаад байлгүй, шулуухан хэлэх нь зүйтэй. Ингэж байж л та хоёрын дунд үл ойлголцох зүйлс гарахгүй шүү дээ.
2
Хайртынхаа юу бодож байгааг нь сонсож, ойлгохыг хичээх
Бүсгүйчүүдийн хувьд, эрчүүдийг бодоход зөрүүд, аливаад буулт хийх дургүй, өөрийнхөөрөө зүтгэх нь их юм. Иймд та хааяа ч болов нөхрийнхөө юу бодож байгааг сонсож, түүнийг ойлгон, хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй. Хэрэв та үргэлж өөрийнхөөрөө зүтгэж зөрүүдлэсээр байвал, нөхрийн тань танд итгэх итгэл суларч, хайр сэтгэлдээ эргэлзэж мэднэ. Тиймээс шаардлагатай тохиолдолд буулт хийж сураарай!
3
Өөрт мэдрэгдэж буй мэдрэмжээ дагах
Бүсгүйчүүд өөрийн мэдрэмж болон ухамсраа төдийлөн ялгаж салгадаггүй. Хэдийгээр таны сэтгэл зүрх нөхрөө уучилж, ойлгохыг хүсэх ч, тархиндаа энэ бүхнийг үгүйсгэх ухамсрыг суулгасан байдаг. Тиймдээ ч нэг талаар сэтгэл нь хоёрдож эхэлдэг байна.
Иймд нөхцөл байдлыг зөв дүгнэж, зүрх сэтгэлээ дагахыг хичээгээрэй! Нэг насны амьдралыг нураах тун амархан ч, босгох нь дэндүү хэцүү шүү дээ. Хожим харамсах үйлдэл хийхгүйн тулд, аль болох ухаалаг байх хэрэгтэй юм.
4
Хайртынхаа хүсэл сонирхлыг хүндлэх
Хосууд хоорондоо ярилцах нь багасаад эхлэхээр хэзээ ч дуусахгүй мэт үл ойлголцлууд гарч эхэлдэг. Хамгийн хачирхалтай нь, энэ үед тэд тэс өөр зүйлсийн тухай бодож, түүндээ хэт үнэмшсэн байдаг аж. Бүсгүйчүүд хэзээний төсөөлөн бодох, ургуулан таамаглахдаа гаргууд тул нөхрөө өөрт нь хайргүй болсон, өөр хүнтэй болсон зэргээр бодож, түүндээ үнэмшдэг. Харин эрчүүдийн хувьд тэд хайртыгаа ердөө л өөрийнх нь хүсэл сонирхлыг сонсож, хүндэлж байхыг хүсдэг байна.
5
Учир явдлыг эв зүйгээр шийдэх
Сэтгэл хөдлөл гэдэг нэг талаар маш дэврүүн, гэгээлэг хүчирхэг зүйл мэт боловч, хосуудын харилцаанд заримдаа сэв суулгах нь бий. Маргалдаж, муудахгүй хосууд гэж хаа ч үгүй. Гэтэл тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө хэт автаж, болох болохгүй үгийг нэгэндээ хэлж, уйлж, хашгичин, эд зүйлсэд хүртэл уураа гаргах нь бий. Тэглээ гээд байдал дээрдэхгүй, харин эсрэгээрээ бүр ч дордож мэднэ. Иймд юу ч тохиолдсон бай, хэн хэн нь сэтгэл хөдлөлөө дарж, нас биед хүрсэн хүмүүс шиг ярилцах хэрэгтэй.
6
Ямагт хайр татам, ялдам байх
Бүсгүй хүний ялдам харц, биеийн хөдөлгөөн, ааш ааль бүр нь эр хүнийг эрхгүй соронзон мэт татдаг. Анх танилцсан хосууд үг, үйлдэл, гадаад үзэмж гээд бүхий л зүйлсдээ анхаарч, болгоомжтой харьцдаг. Харин удаад ирэхээрээ энэ бүхнийг төдийлөн тоохоо больдог шүү дээ.
Гэвч та энэ үеэс л өөртөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгвэл хайрт тань өдөр бүр танд шинээр дурлаж, та хоёрын харилцаа шинэхэн хэвээрээ байх болно.
7
Сэтгэл хөдлөлөө дарах
Мөн л дээр дурдсан шиг, хосууд сэтгэл хөдлөлөө сайтар хянаж, ухаалгаар харилцах хэрэгтэй. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд эрчүүдээс нэг алхамын өмнө байдаг тул, үг үйлдэлдээ анхаарах нь чухал. Эр хүнийг чимж, амжилтыг нь өнгөлж байдаг хүн бол бүсгүй хүн, тэр дундаа эхнэрүүд байдаг шүү дээ. Иймд айл гэрийн аз жаргалын үндэс нь "эхнэрийн хатан ухаан" байхыг үгүйсгэхгүй билээ.