“Гүн-Шим” Академийн сонсогчид, багш нар “Оюутны Хавар 2017” уралдаанд амжилттай оролцоод ирлээ

2017-05-05, 14:20
6,605

Монголын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн “Гүн- Шим” Академи  нь  мэргэжил олгох 1, 2, 3 сарын шаталсан хөтөлөбөр, 6 сар ба 1 жилийн мэргэшүүлэх хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж ирсэн монголын ууган, анхдагч Мэргэжлийн Сургалтын байгууллага билээ.

“Гүн-Шим” Академийн сонсогчид, багш нар “Оюутны Хавар 2017” уралдаанд амжилттай оролцоод ирлээ

“Гүн-Шим” Мэргэжлийн Академийн “Тогооч ба нарийн боовчин” мэргэжлийн оюутан сонсогчид, саяхан ОХУ- ын Буриад улсын нийслэл Улаан-Удэ хотод зохион байгуулагдсан, Буриад улсын Боловсрол, Шинжлэх ухааны Яам, Буриад улсын Хүнс, хөнгөн аж үйлдвэрийн Техникум, Монгол улсын “Гүн-Шим” Академи зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Оюутны хавар- 2017” мэргэжлийн онол, практик, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, үзүүлэх сургууль, уралдаанд амжилттай оролцоод ирлээ. Ингэснээрээ манай оюутан залуус, монгол улсын Мэргэжлийн сургалтын байгууллагуудын сурлагын чанар, хөгжлийн түвшин хаана байгааг нотлон харуулж, мэргэжил нэгт, хөрш орны залуучуудад тайлангаа тавьж, туршлага солилцоод ирсэн юм.

Тус арга хэмжээний хүрээнд, Монголын үндэсний хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төвийн тэргүүн, “Гүн-Шим” Академийн ерөнхийлөгч, судлаач Ш.Эрдэнэхүү болон Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, инженер, “Хүнс комплекс” ХХК-ны Технологийн албаны дарга, МУ-ын мастер тогооч, “Гүн-Шим” Академийн багш Б.Наранцэцэг нар Орчин үеийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, Бүс нутгийн хоолны үйлчилгээний онцлог, технолгийн дэвшил сэдвийн дагуу ОХУ- ын Буриад улсын их, дээд сургуулиудын эрдмийн зөвлөл, эрдэмтэн, мэргэжлийн зөвлөлийн багш нарт өөрсдийн болон “Гүн-Шим” Академиас хийж байгаа судалгаа, шинжилгээний ажлын тухай илтгэл тавьж амжилттай хэлэлцүүлсэн юм.

Тус арга хэмжээний үеэр, “Гүн-Шим” Академийн “Тогооч ба нарийн боовчин” мэргэжлийн 6 сар 1 жилийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдаж байгаа сонсогчид “Шоколадны урлаг”, “Фондант бялуу”, “Сийлбэрийн урлаг”, “Суши бэлтгэх” зэрэг сэдвүүдээр үзүүлэх сургууль зохион байгуулж, Тэргүүн байрын “Диплом”, мөн Эрдэм Шинжилгээ, онол практикын арга хэмжээнд өөрсдийн бүтээлээ дэлгэн үзүүлсэн “Гэрчилгээ” гардан авлаа.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.