ОХУ-ын Москва хотод амьдардаг нэгэн залуу шүдээ эмчлүүлэхээр 1.290.000 төгрөгийг зарцуулсан хэдий ч, түүний мөнгө зүгээр л салхинд хийсчээ. Учир нь эмч нар түүний шүдийг эмчилж, чадаагүйн дээр эхнэрийнх нь шүдийг эмчилж байхдаа эрүүг нь гэмтээсэн байна. Тэрээр үүнээс үүдэн, өөртөө төрсөн сэтгэгдлээр муу шүдний эмчийг таньж мэдэх зөвлөгөөг зовлон нэгт хүмүүстээ хүргэснийг орчуулан хүргэж байна. Доорх мэдээлэл нь гадны сайтаас орчуулсан мэдээ бөгөөд шүдний эмч нарын нэр хүндэд халдаагүй болно. Зөвхөн та сайн, муу олон эмч нараас сонголтоо зөв хийж, үр дүнтэй эмчилгээг хийлгэж байхыг сануулъя.
1. Хэрэв таны шүдний цоорол хэт гүн биш бол, тэд ямар ч мэдээ алдуулах тариа тарилгүйгээр эмчилгээгээ эхлэх болно.
2. Тэд таны шүдийг эмчлэхээсээ өмнө янз бүрийн үнэ бүхий хэд хэдэн төрлийн эмчилгээг санал болгоно. "Сонголтыг та өөрөө бодож байгаад хийгээрэй." гэж тэд эвтэйхэн хэлэх хэдий ч, үүний цаана ашиг харсан, чанаргүй үйлчилгээ байдаг байна.
3. Эмчээсээ "фтор чухам яагаад шүдэнд сайн нөлөө үзүүлдэг" тухай асуухад, тэр ердөө шүдийг бат бөх болгоно гэхээс өөр зүйл хариулахгүй. Учир нь муу эмч нар мэдлэг муутайгаас гадна өвчтөнд мэдээлэл өгөхдөө төдийлөн сэтгэл гаргадаггүй байна.
4. Хэрэв та "Сүүлийн үеийн залуучууд шиг шүдээ хэрхэн танан цагаан өнгөтэй болгох уу?" хэмээн асуухад, энэ нь амны хөндийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Хүсвэл та хиймэл шүд хийлгэж болно." хэмээх тайлбарыг өгдөг аж.
5. Хэрвээ та түүнд нэмэлт хөлс төлөхгүй бол, тэр бүрэн дүүрэн сэтгэл гаргаж, эмчилгээг хийж өгөхгүй. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр үйлчлэхгүй байх нь бий.
6. Хэрвээ та олон жилийн турш онгорхой шүдтэй явсан бол, тэд танд шүд суулгаж өгөхийг санал болгохгүй. Учир нь энэ төрлийн эмчилгээ ажиллагаа ихтэйгээс гадна, тухайн эмчээс нарийн ур чадварыг шаарддаг.
7. Тэд таны өмссөн хувцас, биеэ авч явж буй байдалд тань тохируулж, ялгавартай харьцах нь бий. Урьдаас оочир дараалал авч хүлээж байхад, үнэ мөнгөтэй хүнд илүү хандаж, тэднийг эхлээд үзэж ч болно.
8. Таны арааг хорхой идсэн төдийд тэд шууд авахгүй. Харин эмчлэхийг санал болгоно. Мэдээж шүдийг өвчилсөн үед эмчилсэн нь илүү дээр ч, эмчилгээ авахгүй шүдийг хэрэг гаргаж эмчлэх нь бий. Энэ нь тэдэнд илүү ашигтай учраас тэр шүү дээ. Ийнхүү эмчлүүлсэн шүд хэсэг хугацааны дараа өвдөж, авахуулахаас өөр аргагүйд хүрдэг байна.
9. Тэд таны шүдийг өвчилсөн даруйд эмчилгээ хийх гэж яарахгүй. Харин удаанаар ажиглаж, болж өгвөл хөнгөхөн эмчилгээ хийж өгөөд, явуулахыг урьтал болгоно.
10. Чанартай, чанаргүй олон хүний шүд эмчилсэн эмчээс илүүтэй, дадлага туршлага сайтай эмчид шүдээ үзүүлээрэй. Чанараас тоог илүүд үзэх нь алдаа болдог.
Улс орнуудын шүдний эмч нар өөр өөрийн арга барил, дадлага туршлагатай байдаг нь дамжиггүй юм. Харин манай шүдний эмч нар ямархуу үйлчилгээг үзүүлдэг вэ? Та бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.