Гучин нас хүрээд таны заавал хийх ёстой 10 зүйл

30 нас гэдэг бол хүний ухаан бодол, бие физиологи бүрэн утгаараа бүрэлддэг үе бөгөөд нэг ёсондоо жинхэнэ утгаараа "нас биед хүрсэн хүн" болдог билээ. Харин бүсгүй та 30 нас хүрээд юу хийх ёстой, өөртөө ямар шинэчлэлт хийх ёстойг бид дуулгахаар бэлтгэсэн юм. Энэ нь таны амьдралын шинээр бичигдэж буй нэгээхэн хуудас гэсэн үг тул, бүхнийг зөвөөр хийж, илүү их гэрэл гэгээг цацруулж яваарай. 

Гучин нас хүрээд таны заавал хийх ёстой 10 зүйл

1 Нүүрээ арчлах

Та 30 нас хүрсэн бол арьс, нүүрэндээ илүүтэй анхаарлаа хандуулж, арчлах хэрэгтэй болно. Арьсаа илүү ихээр чийгшүүлж, тохирох бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Ингэснээр та мөнхийн залуу зүс царайгаа удаан хадгалж чадна. 

Нүүрээ арчлах

2 Хуучин бүтээгдэхүүн хэрэглэхээ болих

Хуучин будагнуудаа бүгдийг нь хаяж, шинийг худалдаж аваарай. Энэ нь таны залуу охин байх үе дууссан тул, илүү чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстойг сануулж байгаа хэрэг юм. 

Хуучин бүтээгдэхүүн хэрэглэхээ болих

3 Биеэ борлуулах

Биеэ наранд шарж, илүү халуухан, хүчирхэг болохыг хичээгээрэй. Залуу халуун нас тань өдөр ирэх тусам холдож байгааг ухаарч, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллон, биеэ хөгжүүлэх хэрэгтэй. 

Биеэ борлуулах

4 Согтууруулах ундаанаас татгалзах

Та наргиж, цэнгэх давтамжаа багасгаж, эрүүл мэнддээ анхаараарай. 30 нас гармагцаа эрүүл мэнд, биедээ илүүтэй анхаарвал зохимжтой. 

Согтууруулах ундаанаас татгалзах

5 Хямд архинаас татгалзах

Та найз нөхөдтэйгээ гадагш гарахдаа, хямдхан архи бус сайн чанарын дарс, ликёр зэргийг уугаарай. 

Хямд архинаас татгалзах

6 Илүү хянамгай байх

Мөнгөө олсныхоо хэрээр үрдэг, бодлогогүй нас тань өнгөрсөн гэдгийг санах хэрэгтэй. Зөвхөн өөртөө хөрөнгө оруулах зүйлд л мөнгөө зарцуулаарай. 

Илүү хянамгай байх

7 Зээлийн карт ашиглахгүй байх

Аль болох зээлийн карт хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Чухал хэрэг гарсан, шаардлагатай нөхцөлд л үүнийг ашиглаж хэвшээрэй. 

Зээлийн карт ашиглахгүй байх

8 Цахим сүлжээнээс зайгаа барь

Та хамаг цагаа цахим сүлжээнд зарцуулж, хийх юмаа олж ядсан мэт байх нь, гэнэн томоогүй охидын хийдэг үйлдэл юм. Одоо та нас биед хүрсэн, биеэ даасан эмэгтэй тул хий хоосон цахим сүлжээнээс илүүтэй бодит харилцааг эрхэмлэх нь зөв аж. 

Цахим сүлжээнээс зайгаа барь

9 Дургүй хүмүүсээс холд

Таныг үргэлж бухимдуулж, муухай энерги цацруулдаг хүмүүсийг амьдралаасаа гаргаж хаяарай. Тэднээс болж стресстэж, өөрийгөө зовооно гэдэг хэтэрхий утгагүй хэрэг гэдгийг ойлгох цаг хэдийн болсон. 

Дургүй хүмүүсээс холд

10 Цахим сүлжээнд амьдралаа дэлгэхгүй байх

Цахим сүлжээнд өөрт тохиолдсон бүхнээ бичиж суухын оронд, найзуудтайгаа хундага дарс тулган, ярилцаж суух нь илүү дээр болов уу. 

Цахим сүлжээнд амьдралаа дэлгэхгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()