Леонардо Ди Каприо шиг амьдрахын тулд 23,000 доллар зарцуулсан эр

Сингапурын залуу бизнесмен Дерек Лёв (Derek Lowe) ажил хэргийн шугмаар олон газар руу өдөр алгасахгүй нисдэг бөгөөд тэрээр одоогийн байдлаар нийтдээ 150,473 км агаарын замыг туулжээ. Харин тэрээр саяхан Сингапураас АНУ-ын Нью-Йорк хотыг зорих нислэгээ дэлхийн алдартай жүжигчдийн нэг Леонардо ДиКаприогийн үйлчлүүлдэг дээд зэрэглэлийн нислэг болгон өөрчлөхөөр шийджээ. Ингэхдээ Дерек нийт 23,000 долларыг зарцуулсан байна. Ингээд хамтдаа түүний нислэгийн сонирхол татам агшнуудыг үзэж сонирхоцгооё. 

Леонардо Ди Каприо шиг амьдрахын тулд 23,000 доллар зарцуулсан эр

1

Түүнийг нисэх буудалд орж ирэхэд, тансаг байдлаар зассан хоосон ширээ угтжээ. "Энэ төрлийн бизнес класс нислэгт ойролцоогоор 50 хүн зорчих боломжтойгоос гадна, хэрвээ би хоолоо идэж байх үед гэнэт дотор эвгүйрхвэл, харгалзах ажилтан тэр дор нь арга хэмжээ авахад бэлэн байгаа нь харагдаж байсан." хэмээн тэрээр өөрийн хувийн блогтоо бичжээ.

2

Мөн түүнийг буудалд орж ирэх үед онгоцны ажилчид бүтэн нэрээр нь дуудаж, асар их хүндэтгэл үзүүлсэн байна. Дерек хоолны менюг харахад ихэвчлэн тансаг, өндөр үнэтэй хоолнууд байсан бөгөөд түүний хувьд бяслагтай хавч, чеддар жимс, хонь болон тахианы махтай зууш захиалжээ. Хоолны амт нь үгээр хэлэхийн аргагүй гайхалтай байсан гэнэ.

3

Харин дараа нь Дерек өөрийн захиалсан өндөр зэрэглэлийн "Airbus A380 Singapore Airlines" гэсэн нисэх онгоцондоо орж ирсэн бөгөөд энэ үед нь онгоцны үйлчлэгч түүнээс "Эрхэм ээ, та нэг хундага Dom Perignon дарс уух уу?" гэж асуусан. Тэр мэдээж хэрэг тэгье гэж хариулсан байна.

4

Түүний зорчсон  "Airbus A380" нисэх онгоцонд нийтдээ 12 тансаг зэрэглэлийн өрөө байснаас гадна, Дерекийг оролцуулаад ердөө 3 өрөө нь эзэнтэй байсан байна. Харин бусад өрөөнөөүд нь эзэнгүй байжээ. 

5

Дээрх тансаг зэрэглэлийн захиалгагүй, хоосон өрөөнүүдийг үзэж, сонирхох боломжтой бөгөөд Дерек нэг өрөөнд нь ортол "Salvatore Ferragamo" брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг ширээн дээр өрсөн байсан гэнэ. Мөн хөнжил, шаахай, унтлагын өмд, цамц болон дэр нь "Givenchy" брэндийнх, зурагт үзэх зориулалттай чихэвч нь "Hugo Boss", сандлынх нь арьсан материалыг Италийн "Poltrona Frau" брэндийн мэргэжлийн оёдолчид оёсон нь илт мэдрэгдэж байжээ.

6

Зөвхөн түүнийг ая тухтай зорчиход зориулан нисэх онгоцноос Зафа гэх нэртэй үйлчлэгчийг дагалдуулсан бөгөөд тэрээр маш эелдэг харьцаатайгаас гадна, онгоцны үйлчлэгчээр ажиллаад, 2-3 жил болж байгаа аж. Сонирхолтой нь Зафа өмнө нь жүжигчин Леонардо ДиКаприод хэд хэдэн удаа үйлчилж байсан тухайгаа Дерект хэлжээ.

7

Дерек өрөөндөө кино үзэнгээ, хавчны махаар амталсан салат болон хилэм загасны түрс зооглож,  ая тухтай гэгч нь амарч явсан байна.

8

Түүний захиалсан өрөө нь том ортой байсан бөгөөд тэрээр энэ тухай "Би өрөөний дотоод чимэглэлийг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Зүгээр л гайхалтай гэж хэлнэ." хэмээжээ. 

9

Өглөөний цайнд аспарагусаар амталсан, дарсанд жигнэж болгосноос гадна, төмс, будааны хачиртай хавчны махыг зоогложээ. Төд удалгүй салмон загасны стейк болон төрөл бүрийн амттан түүний зоогийн ширээн дээр авчирсан байна. 

10

"Нью-Йорк хотод нисэх онгоц газардмагц, би гайхшралд орсон. Учир нь онгоцноос буугаад, хаашаа явах ёстойгоо би олж чадалгүй, бага зэрэг будилсан шүү." хэмээн Дерек хувийн блогтоо хошигнон бичжээ. 

11

Энэхүү өндөр зэрэглэлийн компанийн вэбсайтаар зочилж, захиалга өгөх үед олон хаан, ерөнхийлөгч зэрэг олон сонголтууд гарч ирсэн нь надад их өвөрмөц санагдсан шүү хэмээн тэрээр мөн блогтоо бичсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()