1
Үүдний хаалга - Анхны сэтгэгдэл төрүүлдэг
Өөдлөх айл үүднээсээ хэмээх мэргэн үг байдаг. Тиймдээ ч бид үүднээсээ эхлэн засал чимэглэлийг хийх нь зүйтэй. Ингэснээр ирсэн зочид болон гэрийн гишүүдэд таатай уур амьсгалыг төрүүлэхээс гадна, эерэг энергийг төвлөрүүлдэг. Үүдний хаалган дээр эерэг үгтэй чимэглэл байрлуулж, хөлийн гишгүүрийг ч мөн цэвэрхэн, өнгөлөг байдлаар тохижуулж өгөөрэй.
2
Жирийн нэгэн шилэн савыг өвөрмөц бүтээл болгох
Ундаа, сүү, ус гээд ашиглаж болох юуны ч хамаагүй шилэн савыг ашиглан, дахин давтагдашгүй гоёмсог цэцгийн сав эсвэл бэлэг дурсгалын зүйл болгож болно. Шилэн саваа гоёмсгоор чимэглэхэд таны ур ухаан, төсөөлөх чадвар ч мөн нэмэгдэхийг санаарай.
3
Өвөрмөц шийдэл
Гэрийнхээ аль нэг хэсэгт чулуу, боргоцой, модон эдлэл, жимс гэх мэт зүйлсийг ижилхэн байдлаар өрөө бүрт байрлуулж өгөх хэрэгтэй. Энэ нь таны гэрийг тохилог, өвөрмөц шийдэлтэй харагдуулна.
4
Цэцэг аз жаргалыг авчирдаг
Та гэрийнхээ булан, тохой, эсвэл цонхны тавцан, ширээн дээр төрөл бүрийн өнгөлөг, үзэсгэлэнтэй цэцэгсийг байрлуулж өгөөрэй. Энэ нь гэрт халуун дулаан энергийг түгээж, баяр баяслыг авчрах болно.
5
Хана нь таны гэр бүлийн гишүүдийн түүхийг илтгэнэ
Олон хүүхэдтэй, өнөр гэр бүлүүд гэрийн ханандаа хүүхдийн өндөр хэмжих хэрэгсэл, зураг, бас бус зүйлсийг байрлуулсан байдаг. Ингэснээр таны гэрт олон сайхан дурсамж, аз жаргал шингэдэг билээ. Иймд тэднээс санаа авч болох юм.
6
Олон үйлдэлтэй тавилга сонгох
Зочны өрөөнд ор болдог буйдан, эвхэгддэг ширээ гэх мэт аль болох олон төрлөөр ашиглаж болох тавилганаас сонголтоо хийгээрэй. Энэ нь гэр бүлийн гишүүдийг тав тухтай байлгахад туслах болно.
7
Хана болон тавилганы өнгө ялгарахуйц байх
Хана болон тавилганы өнгүүд нь хоорондоо ялгарч байхаар сонголтоо хийх нь чухал юм. Хэрэв таны авсан тавилганы өнгө сэтгэлд тань нийцэхгүй бол, хүссэн өнгөөрөө будаж, өөрчилж болно шүү дээ.
8
Бутлаг ургамал тавих
Бутлаг ургамлыг төрөл бүрийн хэлбэр дүрсээр засаж, чимэглэх боломжтой байдаг. Иймд та түүнийг хүссэн ваарандаа хийж, гэрээ чимэх боломжтой. Ялангуяа цонхны доор, хаалганы хажууд тавихад илүү тохиромжтой байдаг.
9
Номын тавиур нь гэрт үзэмж нэмдэг
Та ном унших дуртай, эсвэл бүр дургүй ч байж болно. Гэвч гэрийнхээ нэгээхэн хэсгийг номын тавиур болгон тохижуулж, гэртээ үзэмж нэмээрэй. Энэ нь зөвхөн үзэмж нэмээд зогсохгүй, хүүхдүүдийн тань мэдлэгт нэмэр болох учиртай.
10
Өвөрмөц хийц бүхий хувцасны өлгүүр
Өлгүүрийг заавал үнэтэй материалаар хийх, эсвэл шинийг авах ёстой гэж үү? Үүний оронд та илүү өөрөөр сэтгэж, дахин давтагдахгүй хийц загварын хувцасны өлгүүрийг гэртээ тавиарай.
11
Өрөөг гэрлээр чимэглэх
Хүүхдийн өрөө, эсвэл үүдний өрөөндөө жижигхэн гэрлүүдийг байрлуулж өгөөрэй. Энэ нь гэрийг илүү үзэсгэлэнтэй, тохилог харагдуулдаг. Түүнчлэн тухайн газарт эерэг энергийг хуримтлуулж, сайн сайхан зүйлсийг цогцлоох болно.
12
Хоббигоо оруулж өгөх
Гэрийнхээ нэгээхэн хэсгийг өөрийн хүссэнээрээ тохижуулах нь сайхан биш гэж үү? Энэ нь танд сайхан сэтгэгдлийг төрүүлэхээс гадна, ажлын бүтээмжийг тань ихэсгэх болно.
13
Жижигхэн зүйлд ч ач холбогдол өгөх
Жижигхэн гэлтгүй гэрийнхээ бүхий л зүйлсэд анхаарч, багахан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Энэ нь таныг илүү бүтээлч болгохоос гадна, гэрийн гишүүн бүрт сайхан сэтгэгдлийг төрүүлэх нь гарцаагүй билээ.
14
Лаагаар чимэглэх
Лаа нь мөн л гэрт эерэг, халуун дулаан уур амьсгалыг бэлэглэхээс гадна, гайхалтай сайхан харагдуулдаг. Та төрөл бүрийн өнгө үзэмж, үнэртэй лааг гэртээ байрлуулах боломжтой бөгөөд аюулгүй байдлаа ч мөн сахих хэрэгтэйг анхаараарай.
15
Ханан дээрээ зураг зурах
Гэрийнхээ ханан дээр байгалийн зураг, эсвэл уран зургийг буулгаж болох юм. Энэ нь таны гэрийг өвөрмөц хэрнээ аятайхан харагдуулна.