1
Хийгээр дүүрсэн гэдсийг хэвийн болгоно
Хэвлийгээ гол цэг болгоорой. Ингэсний дараа, зурган дээр үзүүлсэн улаан өнгийн цэг болон хүйсний хооронд гарынхаа 4 хурууг байрлуулж, цагийн зүүний дагуу 2-3 минут зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Дараа нь цагийн зүүний эсрэг зүгт иллэгээ давтан хийнэ. Хэрвээ та зааврын дагуу зөв хийсэн бол, аманд тань исгэлэн амт мэдрэгдэж, шүлс ялгарах аж.
2
Ходоод гэдэсний өвдөлтийг намдаана
Хүйснийхээ дээхэн талд гарынхаа долоовор хуруугаар зөөлөн дарж, цагийн зүүний дагуу 2-3 минут иллэг хийгээрэй. Дараа нь цагийн зүүний эсрэг хийх ёстой г анхаарна уу.
3
Гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ
Доорх зурганд үзүүлсэн улаан цэг болон хүйсний хооронд гарынхаа 4 хуруугаар зөөлөн дарж, цагийн зүүний дагуу 2-3 минут иллэг хийгээрэй. Дараа нь цагийн зүүний эсрэг зүгт хийхээ мартуузай. Хэрвээ зөв хийвэл хийгээр дүүрсэн хэвлий эргээд хэвийн болох болно.
Гэдэс хийгээр дүүрэх нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн хоол хүнстэй холбоотой байдаг. Иймд та дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй.
1. Өглөө бүр нэг аяга нимбэгтэй ус уугаарай
Өглөөний цайгаа уухаас 15-30 минутын өмнө нимбэгтэй ус ууснаар ходоодны шүүсний тэнцвэржилтийг хангаж, цээжээр хорсох болон гэдэс дүүрэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн нимбэг нь витамин С амин дэмээр баялаг билээ.
2. Өглөөний цайндаа сүү болон кофе уух хэрэггүй
Сүү, кофе болон шар айраг нь ходоодны шүүсийг ихээр ялгаруулж, хүчиллэгийн хэмжээг нэмэгдүүлдэг. Харин оронд нь "пробиотик"-оор баялаг айраг болон тараг уугаарай. Эдгээр нь хоолыг хурдан хугацаанд шингээх ач тустай юм.
3. Хоол идэж байх үедээ шингэн зүйл хэт их ууж болохгүй
Хоол идэж байхдаа шингэн зүйл хэт их ууснаар ходоодны шүүс их хэмжээгээр ялгарахад хүргэхээс гадна, хоол шингээх ферментийг удаашруулах нь бий. Ингэснээр хоол шингэх гэж удах бөгөөд улмаар гэдэс хийгээр дүүрдэг аж.
4. Хоосон ходоодон дээрээ согтууруулах ундааны төрлийн зүйл ууж болохгүй
Согтууруулах ундааны төрлийн зүйл нь ходоодны шүүсийг ялгаруулж, хоол шингэх явцыг удаашруулаад зогсохгүй, ходоодны ханыг гэмтээх нь бий. Мөн хоол шингэх явцад тусалдаг бичил биетүүдийг устгадаг аж. Иймд та хоосон ходоодон дээрээ согтууруулах төрлийн ундааг бүү уугаарай.
5. Цагаан гаатай цай уух
Цагаан гаа нь ходоодны үйл ажиллагааг дэмжиж, гэдэс хийгээр дүүрэхээс сэргийлдэг байна. Мөн цусны эргэлтийг сайжруулах ач тустайг дурдах нь зүйтэй болов уу. Иймд цагаан гаатай цай уухыг танд зөвлөж байна.
6. Өөх тос ихтэй хоол хүнс идэж болохгүй
Түргэн хоол, төрөл бүрийн амттан гээд өөх тосны агууламж ихтэй хоол хүнсийг бид өдөр тутмын амьдралдаа ихээхэн хэрэглэдэг. Гэвч эдгээр нь хоол шингэх явцыг удаашруулж, гэдсийг хийгээр дүүргэдэг байна. Мөн ходоодны үйл ажиллагааг доголдуулж, тав тухгүй мэдрэмжийг төрүүлдэг аж.
7. Хоол идэхдээ амаараа бага агаар оруулаарай
Бид гадуур явж байхдаа болон найз нөхөдтэйгөө хооллоод сууж байх үед ам болон хамраар дамжин агаар ордог билээ. Энэ нь бид амьсгалж, биед хэрэгтэй хүчилтөрөгчийг авч байгаа хэрэг боловч, нөгөө талаараа гэдэс дүүрэхэд нөлөөлдөг байна. Үүнд мөн бохь зажиллах, тамхи татах зэрэг зүйлс нөлөөлөх нь бий.
8. Ширхэг ихтэй хоол хүнс бага хэрэглэх
Төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон буурцаг үүнд багтана. Ширхэг ихтэй хоол хүнс нь өөх тосны хэмжээг нэмж, гэдсийг хийгээр дүүргэдэг аж. Иймд та дээрх хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхад болох юм.
9. Амрах, йогоор хичээллэх эсвэл унтах
Сэтгэл зовнил болон стресс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд өөрчлөлт оруулдаг байна. Иймд сайн амарч байх хэрэгтэй юм. Жишээ нь, өдөр бүр 15-20 минут йогоор хичээллэж, оюун санаагаа чөлөөлөөрэй. Ингэснээр гэдэс хийгээр дүүрэхээс сэргийлж, зүрхний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, цусны эргэлтийг сайжруулдаг.