Энэ зун трэнд болох загварын чиг хандлага

Нар шарсан, налгар өдрүүд айлчлан ирж, эмэгтэй хүн  бүхэн энэ зун юу өмснөө, хэмээн толгойгоо гашилгаж суугаа нь гарцаагүй. Жил бүр өөрчлөгдөн хувьсах трэндийг дагаж, дэгжин атлаа дур булаам хувцаслах боломж танд нээлттэй бий. Бид энэ зуны моодонд орох хувцаснуудыг танилцуулж, эмэгтэй хүн бүрийг сайхан харагдахад бага ч атугай тус хүргэхээр шийдсэн юм. 

Энэ зун трэнд болох загварын чиг хандлага

1 Цэцгэн хээтэй даашинз

Цэцгэн хээтэй даашинзгүйгээр зуны налгар өдрүүдийг төсөөлөхийн аргагүй. Энэ жил том цэцгэн хээтэй даашинз, юбка, нимгэн цамц болон өмднүүд трэнд болж, охидын тэргүүн сонголт байх болно. Тус төрлийн хувцаснууд нь таны эмэгтэйлэг төрхийг илүүтэй тодотгож, дур булаам харагдуулна. 

Цэцгэн хээтэй даашинз

2 Халуухан хөл

Загварлаг урт юбка нь энэ зун бүсгүй таныг халуухан харагдуулах хамгийн тохиромжтой хувцас байх аж. Урд хэсэг нь богино, ард хэсэг нь урт юбка, хөлийг тань илүү урт болоод сайхан харагдуулна. 

Халуухан хөл

3 Шар өнгийн даашинз

Нар шарсан, халуун өдрүүдийг алтан шаргал өнгөөр чимээрэй. Таны царай төрхийг тодотгож, бусдаас өвөрмөц, гэрэлтсэн харагдуулна гэдэгт итгэж болно. Магадгүй энэ зуныг тодорхойлох гол өнгө нь шар байж болох юм. 

Шар өнгийн даашинз

4 Хуниастай, дугуй захтай цамц

Хуниастай, дугуй захтай цамц бол эрхэмсэг, дэгжин байдлыг илтгэдэг. Таныг зиндаалаг болоод дур булаам харагдуулах бөгөөд эмэгтэйлэг төрхийг илүүтэй тодотгоно. 

Хуниастай, дугуй захтай цамц

5 Далий загвартай хувцас

Тэгш бус хэмтэй, ийш тийш далийсан хувцас нь хамгийн зоримог загварын шийдэл юм. Энэ нь өмссөн хүнийхээ мэдрэмжийг бусдад гайхуулж, өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлэх болно. Иймд тус төрлийн хувцас энэ зун таны шүүгээнд заавал байх ёстой. 

Далий загвартай хувцас

6 Урт, нэвсгэр ханцуйтай цамц

Урт, нэвсгэр ханцуйтай цамц, даашинзнууд энэ жил трэнд болж, охидын дунд алдаршиж байгаа билээ. Та ч бас энэхүү хувцаслалтыг сонгон өмсөж, хавар, зуны өдрүүдэд хүн бүрийн харцыг булаагаарай. 

Урт, нэвсгэр ханцуйтай цамц

7 Мөнгөлөг, чимэглэлтэй даашинз

Мөнгөлөг өнгийн, чимэглэл ихтэй даашинз, юбка нь эмэгтэйлэг байдлыг тодотгох төдийгүй дэгжин төрхийг илтгэнэ. 80-аад онд трэнд болж байсан тус хувцаслалт энэ жил эргэн ирж, бүсгүйчүүдийг шуугиулж байна. 

Мөнгөлөг, чимэглэлтэй даашинз

8 Металь өнгийн хувцас

Мөнгөлөг металл өнгөтэй хувцас нь таныг бусдаас өөр, өвөрмөц болохыг харуулна. Халуухан, дэгжин төрхийг илэрхийлэх бөгөөд тус төрлийн хувцаснууд нь энэ зун трэнд болж байна. Та мөнгөлөг металл өнгийн даашинз, цамц, юбка гэхчлэн дуртай хувцсаа сонгож өмсөх боломжтой. 

Металь өнгийн хувцас

9 Гүн ухлаадастай майк

Энэ зуны бас нэгэн трэнд бол гүн ухлаадастай майк, цамц болон даашинзууд юм. Эмэгтэйлэг байдлыг илүүтэй гаргаж, дэгжин болоод халуухан харагдуулна. 

Гүн ухлаадастай майк

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()