1
Балчир насны хүүхдүүд цэргийн алба хаадаг
Хойд Солонгост, эр хүн бүр цэргийн алба хаах ёстой хэмээх дүрэм үйлчилдэг. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд, эмэгтэйчүүдийг хүртэл албадан цэргийн албанд элсүүлэх нь бий. Хамгийн хачирхалтай нь нас биед хүрээгүй балчир хүүхдүүдийг амралтын өдрүүдээр "Youth training programs" хэмээх төслийн хүрээнд хагас цэрэгжилтийн байдалтай байлгадаг байна. Энэ нь тэдний ирээдүй хойчдоо эртнээс эх оронч үзлийг тархинд нь суулгаж буйтай холбоотой аж.
2
Хүүхдүүдийн тоглох тоглоом хомс байдаг
Энэхүү зурагнаас та тоглоомон буу гартаа барьж, голын цаадахыг гунигтайгаар ширтэн зогсож буй бяцхан хүүг харж байгаа биз ээ. Түүнд бусад улс орнуудын хүүхдүүд шиг олон тоглоомоор тоглож, үеийнхэнтэйгээ хөгжилдөн, инээлдэх боломж гэж бараг үгүй. Хойд Солонгосчууд хувцас хэрэглэл, хоол хүнс, хүүхдийн тоглоом зэргийг маш цөөн тоогоор Хятадаас импортлон оруулж ирдэг байна. Сонирхуулж хэлэхэд, уг улсын хүүхдүүд тоглох тоглоомоор гачигдалтай байдгаас гадна, үсээ хүртэл засгийн газраас тогтоосон хууль дүрмийн дагуу засуулах ёстой байна.
3
Өлсгөлөнгөөс болж олон сая хүүхдүүд амь насаа алдаж байгаа
Доорх зургийг харсан ямар ч хүний сэтгэл эмзэглэх нь гарцаагүй юм. Хойд Солонгост одоог хүртэл өлсгөлөн үргэлжилсээр байгааг бид дээр дурдсан. Тэгвэл үүнээс болж, хамгийн ихээр хохирч буй хүмүүс бол, нас биед хүрээгүй балчир хүүхдүүд юм. Учир нь жил бүр энэ улсад өлсгөлөнгөөс болж, олон сая гэм зэмгүй хүүхдүүд амь насаа алдсаар байдаг. Гэтэл их удирдагч Ким Чен Ун юу ч хийхгүй байсаар л...
4
Сурагчдад эрдэнэшишийн шөл өгдөг
2012 онд эцгийгээ насан эцэс болсны дараа Ким Чен Ун засгийн эрхийг гартаа авсан бөгөөд энэ үед ард иргэд нь түүнийг бурхан мэт тахин шүтэж, одоо л нэг өлсөж, цангахгүй сайхан амьдарна гэж бодож байв. Гэвч тэрээр ард иргэддээ анхаарал тавихаас илүүтэй улс орныхоо эдийн засгийг өсгөж, цэрэг армийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьсон юм. Үүний тод жишээ бол, ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдад цайны цайгаар нь ердөө эрдэнэшишийн шөл өгдөг явдал юм. Түүнчлэн ихэнх сургуулиуд нь чанарын шаардлага хангаагүйн дээр бохир заваан байдаг гэнэ.
5
Цэрэг армидаа ач холбогдол өгдөг
Хойд Солонгост цэргийн албыг 17 наснаас эхлэн, 10 жилийн хугацаанд хаах ёстой хэмээх хууль дүрэм байдаг. Доорх зурган дээр насанд хүрээгүй хүүхдүүдэд, ирээдүйд цэргийн алба хаахын ач тусыг танилцуулж байгаа юм. Ким Чен Уны засгийн газрын баримталдаг гол бодлого бол, цэрэг армийн хувьд хүчирхэг байх явдал билээ. Тиймдээ ч балчир насны хүүхдүүдийг эртнээс цэргийн амьдралаар хүмүүжүүлэхийг зорьдог байна.
6
Нийслэл хотоос өөр газар амьдрах нь дэндүү эрсдэлтэй
Пхенъян хот бол Хойд Солонгосын нийслэл хот бөгөөд энэ улсын хамгийн өнгөтэй өөдтэй бүхэн уг хотод төвлөрсөн байдаг. Харин бусад газруудын хувьд хөгжил буурайгаас гадна, амьдрах боломж тун хомс байна. Сонирхолтой нь нийслэл хот болох Пхенъянд уг улсын нийт хүн амын ердөө 10 гаруй хувь нь л амьдардаг байна.
7
Авъяас чадвараа их удирдагчдаа үзүүлэх боломжтой
Азийн олон улс орнууд урлаг соёлын өвөрмөц байдлаараа дэлхийд алдартай байдаг. Олон зүйлсийг хориглодог их удирдагч Ким Чен Уны хувьд хүүхдүүдийн урлагийн авъяасыг ихээр дэмждэг бөгөөд үнэхээр авъяастай бол, ямар ч хүүхэд их удирдагчдаа зориулан өөрийн авъяасаа үзүүлж, сонирхуулах бүрэн боломжтой байдаг байна. Гэвч тэрээр авъяасаа үзүүлсэн хүүхэд болгоныг дэмждэггүй нь харамсалтай.
8
Еонми Пак (Yeonmi Park)
Еонми Пак гэх охины хувьд 2007 онд Хойд Солонгосоос Хятад руу дүрвэсэн нэгэн билээ. Түүний дүрвэсэн шалтгаан нь ямар ч гэм буруугүй эцгийг нь хэрэгт гүтгэж, ял ноогдуулсантай холбоотой бөгөөд тэрээр цаашид Ким Чен Уны удирдлага дор энэ улсад амьдарна гэдэг хэцүү юм байна гэдгийг ойлгож, золоор Хятад руу дүрвэж чадсан байна. Еонми Пакын хувьд Хойд Солонгосоос дүрвэсэн цорын ганц хүн биш бөгөөд өдөр бүр уг улсаас дүрвэх гэж оролдож, амь насаа алдаж буй хүмүүсийн тоо хэдэн мянгад хүрээд байгаа юм.
9
Аймшигт өлсгөлөн
Уг улсад одоог хэр нь өлсгөлөн хэвээр үргэлжилж байгаа ч гэлээ, 1994-1998 хооронд болсон өлсгөлөн нь түүхэн дэх хамгийн аймшигтайгаас гадна, их хэмжээний гарз хохирол авчирсан үйл явдал болсон юм. Уг өлсгөлөнгөөр нийт 3.5 сая гаруй хүн амь насаа алджээ. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь насанд хүрээгүй балчир хүүхдүүд байсан гэдэг. Үүнд ЗХУ-аас Хойд Солонгост хоол хүнсний туслалцаа үзүүлэхээ тухайн үед зогсоосон нь өлсгөлөн болоход ихээхэн нөлөөлсөн гэж үздэг.
10
Сурах бололцоо хомс байдаг
Хойд Солонгосын ерөнхий боловсролын сургуулиудад хэд хэдэн сонирхолтой дүрмүүд үйлчилдэг. Тухайлбал, сурагчид дүрэмт хувцсаа цоо шинэ мэт цэвэрхэн өмсөх хэрэгтэйгээс гадна, бүх сурагчид сурах бичиг болон дэвтэр номоо ширээн дээр гаргаж тавих ёстой байдаг аж. Гэвч сурагчдын хэрэгцээг хангах компьютер, ширээ сандал хязгаартайгаар барахгүй, сургуулиудын анги танхимууд нь жижиг хэмжээтэй байдаг нь олон хүүхэд зэрэг хичээллэхэд хүндрэл үүсгэдэг байна.
11
Мартагдсан ард иргэд
Хойд Солонгосчуудын тухай телевиз, интернетээр гарах үед ихэвчлэн хөгжин дэвшиж байгаа тухай нь болон аль болох өнгөтэй, өөдтэй болгоныг онцгойлон гаргадаг нь нууц биш юм. Гэвч үнэн хэрэгтээ уг өнгөц далдлалтын ард засгийн газраасаа тусламж дэмжлэг хүлээж, өвчиндөө зовж, тарчилж буй олон мянган хүүхэд, хөгшчүүд Хойд Солонгосын зах хязгаар нутгуудад өдөр хоногийг амьдын тамд тарчилж, өнгөрүүлсээр байгаа билээ.
12
Багаасаа урлагийн тоглолт үзүүлдэг
Өмнөд Солонгосчууд одоог хүртэл тэднийг өөрсдийнхөө нэг хэсэг гэж үздэг бөгөөд соёлын өв уламжлалын хувьд хоорондоо ижил төстэй зүйлс олон байх нь бий. Түүнчлэн урлаг соёлын арга хэмжээ болох үед хүүхдүүд ихэвчлэн урлагийн тоглолт үзүүлдэг бөгөөд тэднийг мэргэжлийн багш нар багаас нь удирдан, зааж сургадаг аж. Ингэхдээ зарим тохиолдолд хатуу чанга гараар хүмүүжүүлдэг гэж ярих нь ч бий.
13
Хувцсаар жигдрэх соёл
Барууны улс орнуудыг хамгийн ихээр гайхшралд оруулдаг зүйл бол Хойд Солонгосчуудын хувцсаар жигдрэх соёл юм. Олон нийтийн үйл ажиллагаа, урлаг соёлын тоглолтонд хүүхдүүдийг оролцуулахдаа хоорондоо усны дусал мэт ижилхэн хувцас өмсгөдөг байна. Харин тэд олны нүдэн дээр илүү дутуу хөдөлгөөн хийх ёсгүйгээр барахгүй, ямар нэгэн алдаа гаргавал хүндээр шийтгүүлдэг аж. Энэ нь Ким Чен Уны төгс төгөлдөр байхыг юу юунаас илүүтэй эрхэмлэдэгтэй нягт холбоотой билээ.
14
Амттай хоол хүнс идэж чаддаггүй
Та доорх зураг дээрээс хүүхдүүд мантуу идээд зогсож байгааг харж байгаа биз ээ. Энэ нь тэд бусад улс орнуудын хүүхдүүдийн нэгэн адилаар идэхийг хүссэн зүйлээ идэж, ууж чаддаггүй гэсэн үг юм. Харин Хойд Солонгост зарим айл өрхүүдэд мантуу идэж байгаа нь асар их хувь тохиол мэт үзэх хүмүүс ч цөөнгүй байдаг аж.
15
Багаасаа урлагийн хүн болохыг хүсдэг
Хойд Солонгосын хүүхдүүдийг урлагийн гоц авъяастнууд гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Хатуу чанга хууль дүрэм үйлчилдэг энэ улс оронд хүүхдүүдийн ирээдүйд хийж болох хамгийн гэгээтэй ажил нь урлаг соёлын хүн болох бөгөөд энэ ч үүднээс эцэг эхчүүд нь хүүхдүүдээ багаас нь урлагт хайртай, дуртай болгох тал дээр түлхүү анхаардаг аж. Мөн их удирдагч Ким Чен Уныг урлагт хайртай гэдгийг мартаж хэрхэвч болохгүй.